Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Батарейгаар ажилладаг LTR 18-30 өвс, зүлэг тайрагч нь жинхэнэ бүх талын хэрэгсэл юм. Эрчилж ороосон утсан ирний тусламжтайгаар тайрдаг тул өндөр нарийвчлалтай тайралт хийж болдог. Тайрагч ирний уртыг автоматаар тохируулдаг. Эргэлдэж зүсдэг иртэй тул зам, хашааны хажуу дах өвс тайрахад тохиромжтой. Налалтын өнцгийг тохируулан налуу газар өвс тайрахад хялбар байдаг. Эвхэгддэг хамгаалалтыг ашиглан ойролцоох цэцэг, модыг санамсаргүй гэмтээхээс сэргийлнэ. Сунадаг бариул болон өндрийг тохируулах боломжтой хоёр гар бариул нь удаан ажиллахад эвтэй байдаг. Нэг ширхэг батарей, хурдан цэнэглэгч дагалдана.

LTR 18-30 – Өвс тайрагч

Цэвэрхэн тайралт, эргономик ажиллагаа, өнцөг булангуудад хүртэл хялбар ашиглаж болдог LTR 18-30 батарейгаар ажилладаг өвс, зүлэг тайрагч.

979,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.444-311.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Батарейны платформ 18 Вольтын батарей
Тайрагчийн диаметр (см) 30
Тайрагч ир Утсан ир
Утсан ирний тохируулга автомат
Утсан ирний хэлбэр мушгиралдсан
Утсан ирний диаметр (мм) 1.6
Хурдны тохируулга байхгүй
Эргэлтийн хурд (эрг/мин) 7,800
Батарейны төрөл Lithium-ion сольдог батарей
Хүчдэл (В) 18

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Батарей, 18 В / 2.5 Ah батерейны батерей (1 ширхэг)
  • Батарей цэнэглэгч, 18 В батерейны хурдан цэнэглэгч (1 ширхэг)
  • 1 ороомог утсан ир
  • Ургамлын хамгаалагч
  • Налалтын тохируулга
  • Нэмэлт бариул
  • Эргэдэг толгой

ХЭРЭГЛЭЭ

  • Өвс, зүлэг

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Үр дүнтэй тайрагч систем
Өнцөг булангуудын өвс зүлгийг тайрах ажлыг хөнгөвчилдөг. Утсан ир нь нарийн тайралт хийж, дуу чимээ багатай ажилладаг.

Ирмэг тайрах
Хашаа болон зам дагуух зүлэгний ирмэгийг засах зориулалттай эргэдэг тайрагч иртэй.

Налууг тохируулах боломжтой толгой
Цэцэрлэгийн вандан сандалын доогуур өвс тайрах, налуу газар өвс тайрах зэрэгт тайрагчийн толгойг тохируулж болно.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Эвхэгддэг ургамлын хамгаалалт
Цэцгийн мандал болон модны дэргэд тайрах үед ургамлыг гэмтээхээс хамгаална.

Сунадаг бариул
Хэрэглэгчийн өндөрт тохируулан сунгаж болно. Нурууны өвдөлт, гэмтэл бэртлээс сэргийлдэг босоо байрлалд зориулагдсан.

Эргономик бариулын загвар
Найдвартай атгах, нэмэлт тав тухтай байлгах резинэн бариул.
Өндөр тохируулгатай хоёр гарт бариул.

Автомат сунадаг утсан ир
Автомат тохируулга нь ирийг үргэлж ажлын хамгийн тохиромжтой урттай байлгадаг.

Хамгаалалтын бүрхүүл
Хамгаалалтын бүрхүүл нь хэрэглэгч рүү тайрагдсан өвс, зүлэг цацагдахаас хамгаална.
Нэмэлт тулгуурууд нь ажлаасаа завсарлага авах үед шүргэгчийг түр байршуулахад хялбар болгодог.

18 V Kärcher Battery Power батарейны платформ
LCD батерейны дэлгэц бүхий бодит цагийн технологи: үлдсэн ажиллах хугацаа, үлдсэн цэнэглэх хугацаа, батарейны багтаамжийг харуулна.
Lithium-Ion технологийн ачаар удаан эдэлгээтэй, хүчтэй.
Солих боломжтой зайг бусад бүх 18 В Kärcher Battery Power платформ төхөөрөмжид ашиглаж болно.

Утсан ирний хамгийн оновчтой хэрэглээ
Хогийн ургамлыг арилгах гэх мэт ажиллагаа их шаарддаг ажилд тохиромжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart