Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

6 м урт бүхий өндөр даралтын хоолой, Vario Power гол шураг болон эргэлдэгч хошуутай. Vario Power гол шураг нь бариулыг нь эргэлдүүлэх замаар шүрших даралтыг хялбар өөрчилж болдог. Угаалгын бодис, бэлдмэлийн савыг хоослох, цэвэрлэхэд хялбар байдаг. Цахилгааны утас ба өндөр даралтын хоолойг төхөөрөмж дээр хурааж болдог. Том дугуй ба гарт эвтэй бариул нь тээвэрлэлтийг хөнгөвчилж, төхөөрөмжийн тав тухтай маневр хийх боломжийг олгодог. Уг багцад T-Racer T 1 хавтгай гадаргууг цэвэрлэх нэмэлт хэрэгсэл, 0.5 л тагт болон хашаа цэвэрлэгч бэлдмэл, сойз, хөөсны хошуу, 0.5 л автомашины шампунь багтсан болно.

K3 Car Home *EU – Даралтат ус шүршигч

X-Range төрлийн даралтат шүршигч нь суудлын машин, унадаг дугуй зэргийн хөнгөнөөс дунд зэргийн бохирдлыг цэвэрлэх, амины орон сууцны эргэн тойрны цэвэрлэгээнд зориулагдсан. Мөн цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэл, гадаа тавилга, хашаа, явган хүний зам зэргийг цэвэрлэхэд тохиромжтой.

925,500 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.601-820.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл  (В/Герц) 220 – 240 / 50 – 60
Даралт (бар/MПa) 20 – хамгийн ихдээ 120 / 2 – хамгийн ихдээ 12
Усны урсгал (литр/цаг) хамгийн ихдээ 380
Талбайн гүйцэтгэл (m²/цаг) 25
Хэрэглээний усны хэм (°C) хамгийн ихдээ 40
Ачаалал (kВатт) 1.6
Жин (kг) 5
Сав, баглаа боодолтой жин (kг) 7
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 275 x 279 x 803

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өндөр даралтын шүршигч буу, Standard Quick Connect
  • Vario Power шүршигч бууны гол шураг
  • DIrt Blaster хошуу
  • Өндөр даралтын хоолой, 6 м
  • Quick Connect холболтын систем
  • Угаагч бэлдмэл ашиглах хошуу
  • Усны шүүлтүүр
  • А3/4″ цэцэрлэгийн хоолойн холбогч адаптер

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Quick Connect систем
Өндөр даралтын хоолойг төхөөрөмжинд залгаж салгахад амар бөгөөд энэ нь цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмжийг дээшлүүлж өгдөг.

Зориулалтын угаалгын бэлдмэлийн сав
Зориулалтын угаалгын бэлдмэлийн сав нь цэвэрлэгээний ажиллагааг хялбар болгодог.

Эмх цэгцтэй байдал
Цахилгааны утас болон өндөр даралтын хоолойг төхөөрөмж дээр нь шууд цэвэрхэн ороож өлгөх дэгээ өлгүүртэй.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart