NT 27/1 нь авсаархан бөгөөд өндөр маневрлах чадвартай. Хэрэглэхэд маш хялбар, хуурай болон нойтон хогийг аль алийг нь соруулах чадвартай тоос сорогч юм. Түүний хүчирхэг мотор нь асар их сорох хүчийг бий болгодог. Төхөөрөмж нь бортогон шүүлтүүрээр тоноглогдсон. Тоос сорогчийн сав дүүрч хэт ачаалах, сорсон бохирдол хальж асгарахаас хамгаалсан механик хөвөгч системтэй бөгөөд сав дүүрмэгц автоматаар төхөөрөмж унтардаг. Хавчааран түггжээ бүхий систем нь нэмэлт төхөөрөмжүүдийг найдвартай түргэн холбож, салгахад тусалдаг. Төхөөрөмжийн доор суулгаж өгсөн чөлөөтэй эргэдэг 5 ш дугуй нь маш сайн маневрлах чадвартай бөгөөд дээд зэргийн тэнцвэрийг хангаж өгдөг. Төхөөрөмжийн мотор бүхий тагны дээд хэсэг нь тавиур байдлаар эд зүйлсийг түр тавьж болох хавтгай гадаргуутай. Уг тоос сороргчийн их бие нь цохилтонд тэсвэртэй сайн чанарын хуванцараар хийгдсэн. NT 27/1 нь мөн дагалдах хэрэгсэл байршуулах тавиур болон цахилгааны кабельд зориулсан дэгээтэй. Эргономик хэлбэртэй зөөвөрлөх бариул нь зөөж тээвэрлэхэд тохиромжтой. NT 27/1 нь ашиглалтын явцад машин тэрэг болон хана, хаалга, тоног төхөөрөмж, тавилга зэрэг эд зүйлсийг шүргэж гэмтээхээс сэргийлсэн хийцтэй.
NT 27/1 – Хуурай, нойтон тоос сорогч
NT 27/1 тоос сорогч нь нойтон болон хуурайгаар сорох чадвартай мэргэжлийн хэрэглээнд зориулсан тоос сорогч юм. Уг төхөөрөмж нь маш авсаархан бөгөөд олон тооны хэрэгцээт дагалдах хэрэгсэлтэй.
1,263,500 ₮
Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Цахилгааны хэрэглээ (Вольт / Герц) | 220/240 / 50/60 |
Агаарын урсгал (л/сек) | 67 |
Соролтын хүч (мбар / кПа) | 200 / 20 |
Савны багтаамж (л) | 27 |
Хийц | пластик |
Оролтын хүч (Ватт) | Хамгийн ихдээ 1380 |
Хоолойны стандарт диаметр | ID / 35 |
Цахилгааны кабелийн урт (м) | 7.5 |
Дууны түвшин(дБ(A)) | 72 |
Жин (kг) | 7.5 |
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 420 x 420 x 525 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Уян хоолой 1ш, 2.5 м урт
- Сорогчийн хоолой 2 ш, 0.5 м урттай
- Цаасан шүүлтүүр уут
- Нойтон, хуурай сорогч хошуу, өргөн 300 мм
- Нарийн хошуу
- Бортгон шүүлтүүр
- Бортгон цаасан шүүлтүүр
ХЭРЭГЛЭЭ
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
Дагалдах хэрэгсэлийн тавиур суурь
Арын хэсэгтээ дагаладах хэрэгсэлийг хялбар байршуулах хэсэгтэй. Төхөөрөмжийг зөөх, хадгалах мөн хэрэглэх үед сорох хоолой, нарийн хошуу зэргийг гарын доор байлгасанаараа цэвэрлэгээний ажлыг хөнгөвчилж өгнө.
Хөвөгчтэй бортгон шүүлтүүр
Сорох хүчийг байнга өндөр түвшинд байлгана. Хөвөгч систем нь савыг дүүрэх үед төхөөрөмжийг автоматаар зогсооно.
Бат бөх металл түгжээ
Эдгээр маш бат бөх түгжээ нь төхөөрөмжийг илүү найдвартай түгждэг.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Бат бөх бампер
Цохилтын бүх талын хамгаалалт нь зөвхөн төхөөрөмжийг өөрийг нь төдийгүй хана, машин, тавилга зэрэг эд зүйлсийг гэмтлээс хамгаална.