Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Олон төрлийн хэрэглээнд тохиромжтой, хаашаа ч зөөх боломжтой, авсаархан, маш сайн цэвэрлэгээний үр дүнтэй. Манай UHP компакт ангиллын, хөдөлгөөнт зөөврийн загвартай HD 18/50-4 Cage Classic нь  30 кВт хүртлэх хүчин чадал гаргах боломжтой, хамгийн хүчирхэг, хэт өндөр даралтын шүршигч юм. 500 бар ажлын даралт, 30 л/мин усны зарцуулалт нь барилга, үйлдвэрлэл, тээврийн салбарт тулгардаг хамгийн хэцүү бохирдлыг ч хурдан арилгаж цэвэрлэдэг. Ухаалаг удирдлагатай эргэдэг унтраалга, электрон самбар нь төхөөрөмжийг ашиглахад маш хялбар болгодог. Эргономикийн зарим шийдлүүд болон машины бага жин, дөрвөн том дугуй, краны дэгээ зэрэг нь ямар ч газар уг төхөөрөмжийг зөөх, тээвэрлэх ажлыг хялбаршуулдаг. Шаардлагатай тохиолдолд HD 18/50-4 Cage Classic-ийг өргөгч машин ашиглан тээвэрлэх боломжтой бөгөөд ингэснээр тээвэрлэх болон машинтай ажиллахад хялбар, уян хатан болгож өгдөг.

ULTRA-HIGH-PRESSURE CLEANER HD 18/50-4 Cage Classic – Хэт өндөр даралтын шүршигч

HD 18/50-4 Cage Classic нь 30 кВт-ын чадал, 500 бар ажлын даралт, 30 л/мин усны урсгалын хурдтай, хөдөлгөөнт зөөврийн хийцтэй UHP компакт ангиллын хэт өндөр даралтын шүршигч юм.

98,096,100 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.367-160.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажлын даралт (бар/MПa) Хамгийн ихдээ 500 / хамгийн ихдээ 50
Усны урсацын хурд (л/цаг) 1800
Хэрэглээний усны хэм (°C) Хамгийн ихдээ 60
Тэжээл цахилгаан
Моторын хүчин чадал (kВатт) 30
Цаилгаан тэжээл (Фаз/Вольт/Герц) 3 / 380 / 415 / 50
Насосны төрөл тахир голын эргэлтэт
Жин (kг) 307
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 747 x 1317 x 1093

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өндөр даралтын хоолой, 20 м, Хүнд ажлын нөхцөлд зориулагдсан
  • Шүршигч буу, Үйлдвэрийн гохтой шүршигч буу
  • Зэвэрдэггүй ган шүршигчийн шураг, 700 мм
  • Хавтгай тийрэлтэт шүршигч хошуу
  • Аюулгүйн хавхлага
  • Ажилласан цагийн тоолуур

ХЭРЭГЛЭЭ

  • Металл гадаргуугаас будаг, зэвийг арилгах,
  • Усан онгоцон дээрх замаг, дун, царцдас, шохойн хуримтлалыг арилгах,
  • Тавцан, ачих хэсэг, ачааны чингэлэг цэвэрлэх,
  • Нисэх онгоцны буудлын хөөрөх зурвас дээрх дугуйны хог хаягдлыг зайлуулах,
  • Газрын тосны цооног дээрх хоолой, танк болон бусад савыг цэвэрлэх,
  • Танкны ерөнхий цэвэрлэгээ, түүнчлэн дулааны солилцооны хоолойг цэвэрлэх,
  • Ачаа/цистерн, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг цэвэрлэх,
  • Будгийн бүхээг, сараалж, машины эд ангиудыг цэвэрлэх,
  • Барилгын машин, тэдгээрийн эд анги, тухайлбал гинж, холигч босоо ам, хутгуурын сав зэргийг цэвэрлэх,
  • Хэв хашлага зэрэг барилгын тоног төхөөрөмж, мөн тээврийн хэрэгслийг цэвэрлэх тус тус зориулалттай

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Даралт бууруулах хавхлага
Даралт бууруулах хавхлага нь хоолой дахь даралтыг бууруулдаг тул гох буу хаагдсан үед хоолой уян хатан хэвээр байна.
Бууны гохыг дарах үед даралт аажмаар нэмэгддэг тул гэнэт ачаалал өгөхөөс хамгаална.
Даралт бууруулах хавхлага нь ажлын талбар хооронд шилжихэд хялбар болгодог.
Зөөвөрлөх боломж
Том дугуйнууд, түүнчлэн хүндийн хүчний оновчтой төв нь төхөөрөмжийн хэмжээнээс үл хамааран машиныг зөөвөрлөх боломжоор сайн хангадаг.
Практик краны дэгээ нь бартаатай газар дээр зөөвөрлөлт хийх боломжийг олгодог.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart