Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Манай хуурай тоос сорогч T 12/1 eco!efficiency нь ижил төрлийн машинуудаас өндөр сорох чадалтай бөгөөд 40 хүртэлх хувиар бага эрчим хүч зарцуулдаг. Оффис, жижиглэнгийн худалдаа, ресторан, ялангуяа эмнэлэг, зочид буудал гэх мэт дуу чимээнд мэдрэмтгий газруудын цэвэрлэгээнд ашиглахад тохиромжтой. Цохилтоос хамгаалсан хүчирхэг, бат бөх хийцтэй хуурай тоос сорогч нь хөмөрч унахаас хамгаалагдсан бөгөөд жигд ажиллагаа, өндөр маневр, хялбар байдлаараа гайхагддаг. Шүүлтүүрийн уут дүүрсэн ч гэсэн төгс хийцтэй мотор, агаарын урсгал, 6 замтай шүүлтүүрийн системийн ачаар сорох хүчийг бараг бүхэлд нь хадгалдаг. Хөл унтраалга, сорох хоолой дахь ухаалаг холбох механизм, шалны хошууны зогсоолын байрлал, төхөөрөмжийн дээд толгойд суурилуулсан кабель зохион байгуулагчтай бөгөөд  цахилгааны кабелийг эвхэгддэг кабелийн дэгээнд бэхлэх боломжтой. Гурвалжин хэлбэр бүхий гарны гулзайлт нь энгийн бөгөөд тос сорогчтой тав тухтай харьцах боломжийг олгодог. Өндөр хүчин чадалтай HEPA шүүлтүүр нь өндөр эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангадаг.

T 12/1 ECO!EFFICIENCY – Тоос сорогч

T 12/1 eco!efficiency хуурай тоос сорогч нь эрчим хүчний хэмнэлттэй, дуу чимээ багатай, маневрлах чадвартай, хазайлтанд тэсвэртэй, засвар үйлчилгээ хийхэд хялбар, хэрэглэгчийн тав тухыг дээд зэргээр хангасан.

1,876,000 

Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.355-135.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Тэжээлийн хүчдэл (Вольт/Гц) 220 – 240 / 50 – 60
Соролтын хүч (мбар/кПа) 185 / 18.5
Агаарын урсгал (л/с) 46
Гүйцэтгэлийн үнэлгээ (Ватт) 500
Савны агууламж (л) 12
Стандарт нэрлэсэн өргөн ID 35
Кабелийн урт (м) 12
Дууны даралтын түвшин (дБ(А)) 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 6,4
Хэмжээс (Урт x ӨРгөн x Өндөр) (мм) 410 x 315 x 340

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

Сорох уян хоолой: 2 м, гарны хамт
Сорох хоолой: 2 ширхэг, 0.5 м, металл хйицтэй
Шүүлтүүрийн уут: 1 ширхэг, Fleece
Шалны хосолсон цорго
Савны материал: Хуванцар
Хоолойг сунгах зориулалттай хавчаартай систем
Хамгаалалтын ангилал: II
Залгууртай цахилгаан кабель: Стандарт
Байнгын шүүлтүүр сагс: Нилон

ХЭРЭГЛЭЭ

  • Зочид буудлын салбар, нийтийн хоолны газар, жижиглэнгийн худалдаа, барилгын цэвэрлэгээ зэрэгт ашиглахад тохиромжтой
  • Дуу чимээнд мэдрэмтгий газар, тэр дундаа шөнийн цагаар ажиллахад тохиромжтой

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Эрчим хүч хэмнэх нь хэзээ ч ийм хөгжилтэй байгаагүй!
Бага эрчим хүчний хэрэглээ (500 Вт).
40% хүртэл эрчим хүч хэмнэж, нэгэн зэрэг өндөр цэвэрлэгээ хийх боломжтой.

Кабелиа өөр дээрээ хадгалдаг
Цахилгааны кабелийг үргэлж тээвэрлэхэд аюулгүйгээр хадгалдаг.

Дуу чимээ багатай
Ашиглалтын дуу чимээ багатай тул дуу чимээ мэдрэмтгий газар ашиглахад тохиромжтой.
Шөнийн цагаар ашиглахад бас ямар ч асуудалгүйгээр боломжтой.

Засвар үйлчилгээ хийхэд хялбар
Урьдчилан мэдлэггүй байсан ч цахилгааны кабелийг энгийн, хурдан солих боломжтой.
Цаг зарцуулалтыг багасгаж, үйлчилгээний зардлыг бууруулдаг.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart