Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

K 4 Power Control даралтат шүршигч нь янз бүрийн гадаргуу тус бүрийг тохирсон даралтаар шүршихэд үнэхээр хялбар болгодог. Kärcher Home & Garden аппликейшны ачаар зөв даралтыг олж сонгоход маш хялбар юм. Апп-д нэгтгэсэн програмын зөвлөх нь цэвэрлэгээний төгс төгөлдөр байдал, цэвэрлэгээний нөхцөл байдал, цэвэрлэх объект бүрийн талаархи практик зөвлөмжийг хэрэглэгчдэд өгдөг. Аппликейшн нь цэвэрлэгээний талаар зөвлөхөөс гадна уг төхөөрөмжийг угсрах заавар, засвар үйлчилгээ, арчилгааны зааварчилгааг өгч, Kärcher Service Portal зэрэг бусад ашигтай функцуудыг санал болгодог. Даралтын зөв хэмжээг олсон бол шүршигч хошууг эргүүлэн хялбархан тохируулж G 160 Q Power Control шүршигч буугаар шалгана. K 4 нь угаалгын шингэнийг хялбархан солих тэжээлийн удирдлага, Kärcher Plug ‘n’ Clean угаалгын систем, ая тухтай тээвэрлэлт хийх сунадаг бариул, мөн дагалдах хэрэгсэл байршуулах хэсэгтэй.

K4 Power Control *EU – Өндөр даралтын ус шүршигч

K 4 Power Control даралт шүршигч нь G 160 Q Power Control шүршигч буу ба шүршигч хошуутай.

1,358,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.324-030.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (В/Герц) 230 / 50
Даралт (бар/мПа) 20 – 130 / 2 – 13
Усны урсгалын хурд (л/цаг) хамгийн ихдээ 420
Нэг цагт цэвэрлэх боломжит талбай (м²) 30
Хэрэглээний усны хэм (°C) хамгийн ихдээ 40
Хүчин чадал (kВатт) 1.8
Цахилгааны кабелийн урт (м) 5
Цэвэр жин (kг) 11.5
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 402 x 306 x 588

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өндөр даралтын шүршигч буу, G 160 Q Power Control
  • Vario Power Jet – шүршигч хошууны их бие
  • Dirt Blaster – шүршигч хошуу
  • Өндөр даралтын хоолой, 8 m
  • Quick Connect холбох систем
  • Plug ‘n’ Clean цэвэрлэгээний бэлдмэл ашиглах систем
  • Сунадаг бариул
  • Усан хөргүүрт мотор
  • Зөөлөн цүнх
  • Усны шүүлтүүр суулгасан
  • Усны хоолойн холбогч

ХЭРЭГЛЭЭ

  • Унадаг дугуй цэвэрлэх
  • Цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэл
  • Гадаа зориулалттай тавилга
  • Явган хүний зам, чулуун зам цэвэрлэх
  • Мотоцикль, скуутер
  • Суудлын автомашин угаах

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Home & Garden аппликейшн
Kärcher Home & Garden аппликейшн нь таныг цэвэрлэгээний мэргэжилтэн болгоно.

Power Control шүршигч буу, Quick Connect шүршигч хошуу
Бүх гадаргууд зориулсан оновчтой тохиргоо. Гурван түвшний тохируулга ба нэг угаалгын бэлдмэл. Буун дээрх дэлгэцээр ажиллагааг бүрэн хянана. Өндөр даралтын хоолой, дагалдах хэрэгслийг хялбархан холбоход зориулагдсан Quick Connect систем.

Plug ‘n’ Clean – Kärcher угаалгын бэлдмэлийн систем
Kärcher угаалгын бэлдмэлийг шууд савтай хэрэглэх шинэлэг систем. Kärcher угаалгын бэлдмэл нь үр ашгийг дээшлүүлж, гадаргууг хамгаалж, арчилдаг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Өндөрт тохируулдаг сунадаг бариул
Төхөөрөмжийг хураахад бүрэн сайн хураагдана.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart