Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn
Puzzi 10/2 Adv нь 2 барын даралтаар цэвэрлэгээний бодистой усыг шүршдэг. Нэхмэл гадаргууг цэвэрлэхэд нэн тохиромжтой. Нэмэлтээр PW 30/1 эргэлддэг сойзтой хошууг холбоод дунд зэргийн хэмжээтэй гадаргуу дээр ч гайхалтай үр дүнтэй цэвэрлэж болно. Хөөсрөлтийн эсрэг бодисыг ашигласнаар ялангуяа шампуньтай хивсийг угаах үед бохир усны саванд хэт их хөөс үүсэхээс сэргийлдэг. Хөөсрөлтийн эсрэг бодис хадгалах, цэвэрлэгээний бодисыг хадгалах хэсэгтэй. PW 30/1 нэмэлт хошууны цахилгааны кабель, сорох хоолой бүхий шурган бариулыг тогтоох дэгээ, тогтоогчтой.

Puzzi 10/2 Adv – Хивс угаагч

Puzzi 10/2 Adv нь цэвэрлэгээний бодистой усыг цэвэрлэх гадаргуу руу шүрших бөгөөд тодорхой хугацаанд үйлчлүүлсэний дараа бохирдолыг соруулан авдаг. Уг төхөөрөмж нь цэвэрлэгээний бодис хадгалах тасалгаа, цахилгааны кабель хураах нэгдсэн дэгээ,  сорох хоолой бүхий шурган бариулыг байрлуулах суурьтай бөгөөд нэмэлт PW 30/1 эргэлддэг сойзтой хошуунд зориулсан цахилгааны гаралттай.

5,805,500 

Бэлэн байна.  

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ АВАХ

ЗАХИАЛГЫН ДУГААР

1.193-120.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цэвэрлэх талбайн дээд хэмжээ (м²/цаг) 30 – 45
Сорох агаарын урсгал (л/сек) 54
Соролтын даралт (мБар/kПa) 220 / 22
Шүршилтийн хэмжээ (л/мин) 2
Шүрших даралт (бар) 2
Цэвэр/бохир усны савны эзэлхүүн (л) 10 / 9
Турбины хүч (Ватт) 1250
Сорох хүч (Ватт) 80
Хүчдэл (Вольт) 220 – 240
Жин (kг) 11.5
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 705 x 320 x 435

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Усны нэгдсэн тэжээл бүхий шүршигч хоолой, 2.5 м
  • Мэргэжлийн цахилгаан сойзны тэжээлийн залгуур, PW 30/1
  • Нэмэлт бариул
  • Гар хошууны бэхэлгээ
  • Кабель хураах дэгээ
  • Уян сорох иртэй шалны нарийн хошуу
  • Гох бүхий шурганы бариул

ХЭРЭГЛЭЭ

  • Хивс, хивсэнцэр цэвэрлэх
  • Дрож цэвэрлэх
  • Машины суудал, хивсэнцэр цэвэрлэх
  • Буйдан, сандалын бүрээс цэвэрлэх гхм.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой
Бариулын өндрийн хялбар тохируулж болдог. Дагалдах хэрэгсэл/кабель хураах дэгээтэй. Шалны хошууг бүрээсний хошуугаар хурдан сольж болдог.

Цэвэрлэгээний гүйцэтгэл сайжирсан
PW 30/1 нэмэлт цахилгаан сойзны нэгдсэн залгууртай. Өндөр цэвэрлэгээний гүйцэтгэлтэй. Эргэлддэг сойз нь хивс, дрожыг сайн цэвэрлэх боломжоор хангадаг.

Цэвэрлэгч бодис, шахмал хадгалах тасалгаа
Цэвэрлэгээний шахмалуудыг гарын дор хадгалах практик тасалгаатай.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Олон төрлийн хэрэглээ
Олон  төрлийн хэрэглээнд зориулагдсан төрөл бүрийн нэмэлт хэрэгслүүдтэй. (Жишээ нь: машины суудал, бүрээс, буйдан цэвэрлэх зориулалттай жижиг хошуу).

PDF ТАНИЛЦУУЛГА

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Showing all 11 results

Cart