Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn
FC 5 утасгүй шал угаагч нь хатуу гадаргуутай шалыг цэвэрлэхээр ашиглахад тохиромжтой. Тоос шороо, жижиг үйрмэг, гэрийн тэжээмэл амьтны үсийг цэвэрлэхийн хамт шалаа угааж цэвэрлэх боломжтой. Эргэлддэг Micro-FIbre өнхрүүшнүүдийг цэвэр усаар  автоматаар байнга норгож, өнхрүүшинд наалдсан хог шороог соруулан авж, хаягдал усны саванд хүргэдэг. Тиймээс цэвэрлэгээний үр дүн нь ердийн уламжлалт цэвэрлэгээтэй харьцуулахад 20%-иар илүү байна. Бүх хатуу шал ойролцоогоор 2 минутын дараа дахин алхаж болохоор хатаж хуурай болно. Lithium-Ion батерейны ажиллах хугацаа нь ойролцоогоор 20 минут. Энэ нь 60 м² орчим талбайг цэвэрлэхэд хангалттай. Өнхрүүшийг солих дараа нь төхөөрөмжийг цэвэрлэх нь хурдан бөгөөд хялбар.

FC 5 CORDLESS – Утасгүй шал цэвэрлэгч

Уламжлалт цэвэрлэгээнээс 20% илүү цэвэрлэнэ. Karcher FC 5 утасгүй шал цэвэрлэгч нь тоос шороо, асгарсан шингэн зүйлсийг нэг алхамаар арилгадаг. Ойролцоогоор 2 минутын дараа шалан дээр дахин алхаж болно.

1,650,500 

Бэлэн байна.  

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ АВАХ

ЗАХИАЛГЫН ДУГААР

1.055-601.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан хэрэглээ (Фаз/Вольт/Герц) 1 / 100 – 240 / 50 – 60
Нэг удаагийн дүүргэлтээр цэвэрлэх талбай (м²) ~ 60
Цэвэр усны савны эзэлхүүн (мл) 400
Бохир усны савны эзэлхүүн (мл) 200
Өнхрүүшний ажлын өргөн (мм) 300
Шал хатах хугацаа (мин) ~ 2
Батерейны хүчдэл (Вольт) 25,2
Батерей ажиллах хугацаа (мин) approx. 20
Батерей цэнэглэх хугацаа (цаг) 4
Батерейн төрөл Lithium-ion battery
Цэвэрлэх суурины эзэлхүүн (мл) 200
Дагалдах хэрэгсэлгүй жин (kг) 4,4
Сав, баглаа боодолтой жин (kг) 6,5
Хэмжээ (Урт × Өргөн × Өндөр) (мм) 320 x 270 x 1220

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • 2 усны савтай систем
  • Олон талт хос өнхрүүш, шар
  • Шал цэвэрлэх Universal RM 536 бэлдмэл, 30 мл
  • Цэвэрлэгээ, зогсоолын суурь
  • Батерей цэнэглэгч

ХЭРЭГЛЭЭ

  • Паркет, ламинат, үйсэн, чулуу, хулдаас, PVC зэрэг бүх хатуу шалны хувьд
  • Бүх газарт эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэрлэгээний ажилд (жишээлбэл, бие засах газар, гал тогоо, угаалгын өрөө гэх мэт)
  • Хатуу шалыг хурдан бөгөөд хялбараар чийгтэй цэвэрлэх зориулалттай
  • Мөн битүүмжилсэн, тосолсон, лавласан паркетанд тохиромжтой

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Хосолсон үйлдэл
Нарийн нүдэн харагдахгүй, цэвэрлэхэд төвөгтэй бүх хогийг нэг л үйлдлээр хамж, шалыг давхар цэвэрлэж, өнгөлнө.

20% илүү цэвэрлэнэ
Цэвэр болон бохир усны 2 сав үндсэн төхөөрөмж дээрээ байрласнаар өнхрүүшийг байнга чийглэж, цэвэрлэнэ. Давхар өнгөлөх үйлдлийг хийнэ. Эдгээр цогц үйлчилгээ нь цэвэрч байдлыг нэмэгдүүлнэ.

Батарей
Хүчирхэг батарейн тусламжтайгаар ойролцоогоор 20 мин тасралтгүй ажиллах ба батарейн хэмжээг LED дэлгэцээр хянана. Хүссэн газраа зөөвөрлөн ашиглана.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

2 in 1 үйлдэл
Нойтон, хуурай тоос шороог нэг алхамаар урьдчилан тоос соруулахгүйгээр арчина.
Өнхрүүшинд наалдсан шороог автоматаар сорох замаар өөрийгөө цэвэрлэх үйлдэл
Хамгийн сайн цэвэрлэгээ хийхийн тулд өнхрүүшийг байнга цэвэрлэж байх
Үлдэгдэл шалны чийг 2 минутын дотор хатдаг.
Өндөр чанартай Micro-Fibre өнхрүүш
Micro-Fibre өнхрүүшийг суурилуулах, авахад хурдан бөгөөд хялбар байдаг.
60 ° С хүртэл температурт машинаар угааж болдог.
Шинэлэг хөтөч ойлголт
Урагшаа эргэлддэг өнхрүүшний тусламжтайгаар машин нь шалан дээр бараг өөрөө хөдөлдөг бөгөөд цэвэрлэхэд хялбар байдаг.
Толгой нь уян хатан нугасаар холбогдсон
Тавилгын доор цэвэрлэхэд хялбар.
Эд зүйлсийн эргэн тойронд хөдөлгөөн хийхэд хялбар.
Захын ирмэг хүртэл цэвэрлэдэг бөгөөд буланд болон ирмэг дээр маш сайн үр дүнтэй
Хоёр усны савтай системийг авахад хялбар
Цэвэр усны савыг цоргоны доор амархан дүүргэж болно.
Бохир усны савыг эрүүл ахуйн шаардлага хангасан байдлаар хоослоход амар
Цэвэрлэгээ, зогсоолын суурь
Бохир өнхрүүшийг цэвэрлэхэд амар
Машиныг тохь тухтай хадгалах, байрлуулах.

PDF ТАНИЛЦУУЛГА

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Showing all 9 results

Cart