Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Kärcher K 4 Universal Control даралтат шүршигч нь тээврийн хэрэгсэл, гэрийн эргэн тойрон дахь дундаж хэмжээтэй гадаргуугийн бохирдлыг тогтмол цэвэрлэхэд тохиромжтой. Төхөөрөмж нь универсал мотортой. Universal Control-ийн тусламжтайгаар шүршигч буун дээрх даралтыг хялбархан тохируулж болно.

K 4 UNIVERSAL EDITION – Даралтат шүршигч

Амины орон сууцны дунд зэргийн бохирдолд хамгийн тохиромжтой. Kärcher K 4 Universal Edition өндөр даралтат шүршигч нь универсал мотортой.

1,071,000 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.679-300.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Ажлын даралт (бар) 20 – 130
Усны хэрэглээ (л/цаг) ихдээ 420
Гүйцэтгэл (м²/цаг) 30
Хэрглээний усны температур (°C) ихдээ 40
Оролтын чадал (кВ) 1.8
Кабелийн урт (м) 5
Цэвэр жин (кг) 6.6
Баглаа боодолтой жин (кг) 8.5
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 297 x 310 x 865

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Vario Power шүршигч шурга
  • Dirt Blaster хошуу
  • Өндөр даралтын хоолой: 6м
  • 3/4″ цэцэрлэгийн хоолойн холбогч адаптер

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Төхөөрөмж дээр дагалдах хэрэгслийг хадгалах
Хоолой, шүршигч саваа, бууг цэвэрхэн, авсаархан хадгалах боломжтой.

Угаалгын бодисын сав
Практик сав нь цэвэрлэгээний бүтээгдэхүүнтэй ажиллахад хялбар болгодог.

Easy Connect – түргэн холболт
Өндөр даралтын хоолойг шүршигч буутай болон төхөөрөмжтэй хурдан, хялбар холбож, салгаж болдог тул цаг хугацаа, хөдөлмөр хэмнэдэг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart