Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

K3 Power Control даралтат шүршигчийг дэмждэг Home & Garden аппликейшний ачаар цэвэрлэгээний илүү сайн үр дүнд хүрч, хэрэглэгчийг цэвэрлэгээний мэргэжилтэн адил ажиллах боломжтой болгодог. Энэхүү аппликейшн нь төхөөрөмжийн мэдээлэл, ажиллах аргачлал мөн Kärcher Portal үйлчилгээний талаарх мэдээлэл зэрэг цогц үйлчилгээг санал болгодог. Хэрэглэхэд тохиромжтой даралтын түвшинг шууд шүршигч дээр тохируулах ба G120 Q Power Control шүршигч бууны дэлгэц дээрээс хянаж болно. Ингэснээр гадаргуу бүрт хамгийн тохиромжтой даралтыг бий болгож хянах боломжтой. Өндөр даралтын горимоос угаалгын шингэн шүрших горим руу шилжихэд шүршигч шургыг солихгүйгээр хялбархан шилжиж болно. Угаалгын шингэнийг нэгдсэн нэг савнаас хурдан, энгийн, тав тухтай хэрэглэж болно. Kärcher-ийн K 3 Power Control нь зөөвөрлөх, хадгалахад тохиромжтой сунгадаг бариул, илүү тогтвортой байдлыг хангах суурьтай, дагалдах хэрэгсэл, кабелийн өлгүүрүүд мөн Kärcher Quick Connect системээрээ гайхшруулдаг. Тавиурыг мөн хоёр дахь зөөх бариул болгон ашиглаж болох бөгөөд энэ нь төхөөрөмжийг өргөх эсвэл машин  руу ачаалахад хялбар болгодог.

K3 POWER CONTROL – Даралтат шүршигч

K 3 Power Control даралтат шүршигчийг G 120 Q Power Control шүршигч буу, 2 төрлийн шүршигч хошуу дагалдаж ирдэг. Аппликейшн бүхий хэрэглээний зөвлөхтэй бөгөөд энэ нь илүү үр дүнтэй цэвэрлэгээ хийх практик зөвлөгөөнүүдийг өгдөг.

954,000 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.676-100.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Шүрших даралт (бар/MПa) 20 – 120 / 2 – 12
Усны хэрэглээ (л/цаг) 380 хүртэл
Цэвэрлэх талбай (м²/цаг) 25
Хэрэглээний усны хэм (°C) хамгийн ихдээ 40
Цахилгааны ачаалал (kВатт) 1.6
Цахилгааны кабелийн урт (м) 5
Жин (kг) 4.4
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 297 x 280 x 677

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өндөр даралтын буу: G 120 Q Power Control
  • Шүршигч хошуу: Vario Power Jet
  • Шүршигч хошуу: Dirt Blaster
  • Өндөр даралтын хоолой: 7 м
  • A 3/4″ усны хоолойн холбогч адаптер

ХЭРЭГЛЭЭ

  • Унадаг дугуй
  • Цэцэрлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж
  • Цэцэрлэг, хашаа, тагтны тавилга
  • Хашаа болон жижиг цэцэрлэгийн зам эсвэл хучилтын чулуу
  • Мотоцикль, скутер


ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Home & Garden аппликейшн
Kärcher Home & Garden аппликейшн програм нь таныг цэвэрлэгээний мэргэжилтэн болгодог. Цэвэрлэх төгс үр дүнд хүрэхийн тулд бидний өргөн цар хүрээтэй Kärcher мэдлэгийг ашиглаарай. Цогц үйлчилгээ – төхөөрөмж, түүний аппликейшн, манай үйлчилгээний портал дээрх бүх мэдээлэл.

Quick Connect системтэй, Power Control удирдлага бүхийн шүршигч буу болон шурга
Гадаргуу бүрийн оновчтой тохиргоо. Гурван даралтын тохиргоо, нэг угаалгын шингэний тохируулга. Бүрэн хяналт буюу гар дээрх дэлгэц нь тохиргоог харуулна. Өндөр даралтын хоолой болон дагалдах хэрэгслийг хялбархан холбоход зориулсан Quick Connect систем.

Өндөр тохируулгатай сунадаг бариул
Тохиромжтой өндөрт татаж сунган тохируулахад зориулсан бариултай. Бүрэн эвхэгддэг тул хадгалах үед зай хэмнэдэг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

  • Угаалгын шингэий савыг амархан салгаж шингэнээр дүүргэх боломжтой.
  • Практик угаалгын шингэний сав нь төхөөрөмжийн хэрэглээг хялбаршуулдаг.
  • Kärcher угаалгын шингэн нь үр ашгийг нэмэгдүүлж, гадаргууг хамгаалж, арчилдаг.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart