Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Бохирдсон машин, шатны гишгүүр, цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгслүүдийг K 2 Universal Edition Car даралтат угаагчаар нь богино хугацаанд хурдан шүршиж цэвэрлэж болно. Авсаархан төхөөрөмж нь амины орон сууцны гадаа болон хашаан дотроо хөнгөн цэвэрлэгээний ажилд хамгийн тохиромжтой. Хөөсрүүлэгч хошуу, автомашины шампунь (0.5 литр), угаалгын сойз зэрэг нь дагалдах багцад багтсан болно. Бага жинтэй, эвтэйхэн, зөөвөрлөх бариулын ачаар та K 2 Universal Edition төхөөрөмжийг хэрэгцээтэй газартаа амархан зөөж болно. Түргэн холболт болох Quick Connect систем нь 3 метрийн урттай өндөр даралтын хоолойг төхөөрөмжид маш хурдан холбож, салгах боломжийг олгодог ба шүршигч бууг бас хурдан ажиллагаанд оруулна. Бүх дагалдах хэрэгслийг K 2 Universal Edition Car дээр хялбархан байршуулж болно. Цахилгааны кабелийг хүртэл нэгдсэн кабелийн үүрэнд хураан байрлуулж болно.

K2 Universal Edition Car *EU – Даралтат шүршигч

K 2 Universal Edition Car даралтат угаагч нь гэр ахуйн зориулалтаар ашиглахад зориулагдсан бөгөөд автомашин болон гэр орчны хөнгөн шороог найдвартай арилгадаг.

498,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.673-004.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (В / Герц) 220 – 240 / 50 – 60
Даралт (бар / MПa) 110 / 11
Усны урсац (литр / цаг) Хамгийн ихдээ 360
Талбайн гүйцэтгэл (m² / цаг) 20
Хэрэглээний усны хэм (°C) Хамгийн ихдээ 40
Ачаалал (kВатт) 1.4
Жин (kг) 3.8
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 182 x 280 x 390

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Угаалгын сойз, хөөсний хошуу, машины шампунь 0.5 л
  • Өндөр даралтын шүршигч буу, G 120 Q
  • One Jet шүршигч бууны гол шураг
  • Өндөр даралтын хоолой, 3 м
  • Усны нэгдсэн шүүлтүүр
  • A3 / 4″ усны хоолойн холбогч

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Кабель хураах үүр
Цахилгааны кабелийг цэвэрхэн, зай хэмнэх байдлаар хурааж болно.

Дагалдах хэрэгслийн хадгалалт
Өндөр даралтын хоолой, шүршигчийн гол шураг, шүршигч буу зэргийг төхөөрөмжид амархан байршуулдаг.

Quick Connect систем
Өндөр даралтын хоолойг төхөөрөмжөөс залгаж / салгаж, шүршигч бууг хялбар, хурдан ажиллагаанд оруулж болно.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart