Бохирдсон машин, шатны гишгүүр, цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгслүүдийг K 2 Universal Edition Car даралтат угаагчаар нь богино хугацаанд хурдан шүршиж цэвэрлэж болно. Авсаархан төхөөрөмж нь амины орон сууцны гадаа болон хашаан дотроо хөнгөн цэвэрлэгээний ажилд хамгийн тохиромжтой. Хөөсрүүлэгч хошуу, автомашины шампунь (0.5 литр), угаалгын сойз зэрэг нь дагалдах багцад багтсан болно. Бага жинтэй, эвтэйхэн, зөөвөрлөх бариулын ачаар та K 2 Universal Edition төхөөрөмжийг хэрэгцээтэй газартаа амархан зөөж болно. Түргэн холболт болох Quick Connect систем нь 3 метрийн урттай өндөр даралтын хоолойг төхөөрөмжид маш хурдан холбож, салгах боломжийг олгодог ба шүршигч бууг бас хурдан ажиллагаанд оруулна. Бүх дагалдах хэрэгслийг K 2 Universal Edition Car дээр хялбархан байршуулж болно. Цахилгааны кабелийг хүртэл нэгдсэн кабелийн үүрэнд хураан байрлуулж болно.
K2 Universal Edition Car *EU – Даралтат шүршигч
K 2 Universal Edition Car даралтат угаагч нь гэр ахуйн зориулалтаар ашиглахад зориулагдсан бөгөөд автомашин болон гэр орчны хөнгөн шороог найдвартай арилгадаг.
513,000 ₮
Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Цахилгаан тэжээл (В / Герц) | 220 – 240 / 50 – 60 |
Даралт (бар / MПa) | 110 / 11 |
Усны урсац (литр / цаг) | Хамгийн ихдээ 360 |
Талбайн гүйцэтгэл (m² / цаг) | 20 |
Хэрэглээний усны хэм (°C) | Хамгийн ихдээ 40 |
Ачаалал (kВатт) | 1.4 |
Жин (kг) | 3.8 |
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 182 x 280 x 390 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Угаалгын сойз, хөөсний хошуу, машины шампунь 0.5 л
- Өндөр даралтын шүршигч буу, G 120 Q
- One Jet шүршигч бууны гол шураг
- Өндөр даралтын хоолой, 3 м
- Усны нэгдсэн шүүлтүүр
- A3 / 4″ усны хоолойн холбогч
ХЭРЭГЛЭЭ
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
Кабель хураах үүр
Цахилгааны кабелийг цэвэрхэн, зай хэмнэх байдлаар хурааж болно.
Дагалдах хэрэгслийн хадгалалт
Өндөр даралтын хоолой, шүршигчийн гол шураг, шүршигч буу зэргийг төхөөрөмжид амархан байршуулдаг.
Quick Connect систем
Өндөр даралтын хоолойг төхөөрөмжөөс залгаж / салгаж, шүршигч бууг хялбар, хурдан ажиллагаанд оруулж болно.