Ачаалж байна...
skip to Main Content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
77334448 info@simplyclean.mn
Манай шал угаагч B 40 W Bp төхөөрөмжийг олон янзаар тоноглох боломжтой. Жишээлбэл янз бүрийн ажлын өргөнтэй, янз бүрийн хүчин чадалтай зай хураагууртай эсвэл шууд цахилгаанаар ажилладаг хувилбар байдаг. Энэ төхөөрөмжийн хувьд 51 см ажлын өргөнтэй эргэлддэг сойз, 24 Вольт ба 115 A/цаг хүчин чадалтай засвар үйлчилгээ шаарддаггүй зай хураагууртай мөн урагш болон хойш явах боломжтой, хурдыг нь маш сайн тохируулах боломжтой зүтгүүртэй. Мөн үйл ажиллагааны алдаанаас үр дүнтэй сэргийлдэг шинэлэг KIK түлхүүрийн систем, цэвэр усны савыг цаг хэмнэсэн автомат дүүргэгчээр дүүргэж болно. Уг төхөөрөмж нь урьдчилан тохируулдаг цэвэрлэгч бодисын тунлагч системтэй. 40 литрийн цэвэр усны савтай. Ажил дууссаны дараа бохир усыг гадуур нь асгарахгүйгээр цэвэрлэх зориулалттай сав зайлах системтэй, мөн зай хураагуурын ажиллах хугацааг уртасгаж, дуу чимээг ихээхэн бууруулдаг эрчим хүч хэмнэдэг эко горимыг багтаасан болно.

Scrubber drier B 40 W Bp Dose (Disk) – Шал угаагч

B 40 Вт Bp нь араас удирдаж залж явдаг шал угаагч юм. Цахилгаан мотор бүхий зүтгүүртэй. Дугуй дискэн сойзны ажлын өргөн 51 см, 115 Ah хүчин чадалтай засвар үйлчилгээ шаарддаггүй зай хураагууртай..

31,898,800 

Бэлэн байна.  

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ АВАХ

ЗАХИАЛГЫН ДУГААР

1.533-212.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сойзны ажлын өргөн (мм) 430
Сорогчийн ажлын өргөн (мм) 850
Талбайн гүйцэтгэл хамгийн ихдээ (м²/ц) 3060
Практик талбайн гүйцэтгэл (м²/ц) 1836
Цэвэр/бохир усны сав (л) 40 / 40
Сойзтой харьцах даралт (г/см²) 30 / 50
Сойзны эргэлтийн хурд (эргэлт/мин) 180
Нэрлэсэн оролтын хүч (Ватт) max. 1300
Зүтгүүр мотор (Ватт) 130
Хүчдэл, цэнэглэгч (Вольт/Герц) 100 – 240 / 50 – 60
Зай хураагуур (Вольт) 24

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Дискэн дугуй сойз
  • Зай хураагуур (Батарей)
  • Зай хураагуур цэнэглэгч

ХЭРЭГЛЭЭ

  • Өдөр дутмын цэвэрлэгээ үйлчилгээ, завсрын цэвэрлэгээ хийхэд тохиромжтой, жишээлбэл. нийтийн эзэмшлийн барилгад
  • Мөн жижиглэн худалдааны салбар, хоолны газар, оффис цэвэрлэхэд тохиромжтой

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хэд хэдэн янзын батарейны сонголттой. Мөн цахилгаан тэжээлд холбогдсон хувилбараар авах боломжтой
Суурилуулсан цэнэглэгч нь янз бүрийн төрлийн батарейнд төгс зохицсон.
Батерейны ашиглалтын хугацаа урт.

Тохиромжит автомат дүүргэгч функц
Цэвэр усны савыг дүүргэхэд цаг хэмнэнэ.
Цэвэр усны сав дүүрмэгц цорго автоматаар хаагддаг.

Дискний инженерчлэл бүхий сойзны толгой
Сонголтоор 43 эсвэл 51 см өргөнтэй ажиллах боломжтой.
Хөлийн дөрөө болон түгжих механизмаар сойзыг багажгүйгээр хурдан солиж болно.

EASY Operation шилжүүлэгч
Энгийн ажиллагаа.
EASY Operation шилжүүлэгчийг ашиглан үндсэн функцуудыг хялбархан удирддаг.

Эрчим хүчний хэмнэлттэй eco!efficiency горим
Эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, батарейны ажиллах хугацааг уртасгана.
Ашиглалтын дуу чимээг багасгадаг бөгөөд дуу чимээ хориотой газар ашиглахыг зөвшөөрдөг.

Хялбар ажиллагаа
Өнгөөр ялгасан хяналтын элементүүдийн ачаар хялбар ажиллуулж болно.
Ажиллагааг хялбаршуулж, сурах хугацааг богиносгосон.

Хүчтэй зүтгүүрийн хөтөч
Сонголтоор татах зүтгүүр хөтөчтэй байж болно. Урагш болон ухрах үйлдэл хийдэг.
Хамгийн дээд хурдыг урьдчилан тохируулж болно.

Төхөөрөмжийн тус тусад нь тохируулах боломж
Сойзны толгой, хусуур эсвэл ажиллах горим зэрэг тоног төхөөрөмжийн онцлогийг чөлөөтэй сонгох боломжтой.
Машиныг цэвэрлэгээний шаардлагад төгс тохируулж болно.
Хэрэглэгчдэдээ хамгийн хэмнэлттэй шийдлийг санал болгож байна.

PDF ТАНИЛЦУУЛГА

НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ

Showing all 9 results

Cart