Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Multi-Cyclone технологи бүхий компакт Karcher VC 3 тоос сорогч нь хогийн уутгүй тоос соруулах боломж олгоно. Энэ нь үнэтэй хогийн уут дахин дахин авах зардлыг хэмнэнэ. Хогийн сав дүүрсэн эсэхийг гаднаас цонхоор харж болно. Мөн түүнчлэн ийм уутгүй системээс тааламжгүй үнэр үүсэхгүй тул харшилтай хүмүүсээс гадна бас энгийн хүмүүс ч талархан хүлээн авдаг. Авсаархан хэмжээтэй тул багавтар гэрийн бүхий л төрлийн цэвэрлэгээнд тохирно. Нарийн хошуу ба тавилгын сойз нь нарийн завсар зай болон хатуу шал, хивсийг сайтар цэвэрлэнэ. Энэ тоос сорогч нь мөн HEPA (high-efficiency particulate air) эрүүл ахуйн шүүлтүүртэй учир нарийн тоос болон харшил үүсгэдэг тоосонцорыг ч найдвартай шүүнэ.

VC 3 – Тоос сорогч

Мулти-циклон технологи бүхий компакт VC 3 тоос сорогч нь уут ашиглахгүй хогоо соруулна.

698,500 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.198-125.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан оролтын хүч / Амп (Ватт) 700
Ажиллах радиус (м) 7.5
Хогийн савны хэмжээ (л) 0.9
Дуу чимээ (дБ(А)) 76
Уян хоолой (м) 1.5 / бариултай
Цахилгаан (Вольт/Герц) 220 – 240 / 50 – 60
Жин, дагалдах хэрэгсэлгүй (кг) 4.4
Жин, баглаатай (кг) 7.5
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 388 x 269 x 334

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Уян хоолой, 1.5 м
  • Сунадаг хатуу хоолой
  • Солигддог шалны хошуу
  • HEPA 12 шүүлтүүр (EN 1822:1998)
  • Түр зогсоох суурь
  • Кабелиа автоматаар хумина
  • Шалны хошуу
  • Сугардаг нарийн хошуу
  • Зөөлөн сойз

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу, паркетен шал
  • Хивс, хивсэнцэр
  • Нарийн зай завсар
  • Эмзэг мэдрэмтгий гадаргуу

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Мулти-циклон технологи
Зардал өртөг гардагхогийн уутыг дахин дахин худалдан авах шаардлагагүй. Хогийн савыг зүгээр л хоослоод, дараа нь усаар цэвэрлэж болно.

HEPA эрүүл ахуйн шүүлтүүр
Хамгийн нарийн тоос, тоосонцор болон харшил үүсгэгч тоосонцорыг найдвартай шүүнэ. Тоос сорогчоос гадагш гарах агаар нь цэвэрхэн болдог.

Салдаг шалны хошуу
Гэрийн нөхцөлд бүх төрлийн цэвэрлэгээний зориулалттай бусад хошуунуудыг нэмэлтээр хэрэглэж болно.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Зогсох байрлал
Цэвэрлэгээний дундуур  найдвартай бас хурдан түр зогсох байрлалд шилжинэ.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart