Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

DS 6 усан шүүлтүүртэй тоос сорогч нь шалыг бүрэн цэвэрлэхээс гадна бас агаарын тоосонцорыг 99,5% цэвэрлэж гаргана. Тиймээс өрөөний агаар илүү тааламжтай болно. Усан шүүлтүүртэй энэ тоос сорогч нь ердийн ууттай тоос сорогчоос ялгарах онцлог нь шүүлтүүрийн оронд өндөр хурдаар эргэлдэх усыг ашигладагт байдаг. Соруулсан бохир усны эргүүлэгэнд орж усан хаалт болон агаар шүүгчинд бүрэн шүүгдэнэ. Үр дүнд нь ер бусын цэвэр, эрүүл агаар тоос сорогчоос гадагшилна.

DS 6 – Усан шүүлтүүрт тоос сорогч

DS 6 усан шүүлтүүртэй тоос сорогч нь шалыг бүрэн цэвэрлэхээс гадна бас агаарын тоосонцорыг 99,5% цэвэрлэж гаргана.

1,617,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.195-220.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Оролтын хүч (Ватт) 650
Усан шүүлтүүрийн багтаамж (л) 2
Ажиллах радиус (м) 10.2
Цахилгаан (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Жин, хэрэгсэлгүй (кг) 7.5
Хэмжээ (Урт × Өргөн × Өндөр) (мм) 535 x 289 x 345

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Уян хоолой, 2.1м
  • Сунадаг хатуу хоолой
  • Шалны хошуу
  • Нарийн хошуу
  • Буйдангийн хошуу
  • HEPA 12 шүүлтүүр (EN 1822:1998)
  • Хөөс дарагч бэлдмэл “FoamStop”
  • Мотор хамгаалах шүүлтүүр

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу шал
  • Хивс, хивсэнцэр
  • Даавуун гадаргуу
  • Коридор
  • Өнцөг, булан

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Олон давхар шүүлтүүрийн систем нь иноваци бүхий усан шүүлтүүр, угаадаг дунд шүүлтүүр, болон HEPA 12 шүүлтүүрүүдээс бүрдэнэ. 
Агаарыг 99.5% хүртэл тоос, тоосонцороос шүүж цэвэр бас тааламжтай агаар өрөөнд бий болно. Тоосны харшилтай хүмүүс хэрэглэхэд нэн тааламжтай.

Салдаг усан шүүлтүүр
Усан шүүлтүүрийн савыг усаар дүүргэх ба цэвэрлэхэд маш хялбар.

Практик зогсоо байрлал
Цэвэрлэгээ түр завсарлах үед шалны хошуу бүхий шургыг зориулалтын сууринд хялбар бас хурдан байрлуулах боломжтой. Ингэснээр зай талбай хэмнэнэ.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Цахилгаан хэмнэлттэй мотор
1,400 Ватт мотортой төхөөрөмжтэй ижил цахилгаан зарцуулдаг
Цахилгаан бага зарцуулна.

Кабел автомат хумигч
Цахилгааны кабел товч дарах төдийд хурдан хумигдана.

Хошуунуудын хадгалах тавиур
Бүх хошуунуудыг авахад амар зориулалтын тасалгаанд хадгална.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart