Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

HDS 10/21-4 M нь дунд зэргийн ангилалд багтах хамгийн хүчирхэг халуун усны өндөр даралтын шүршигчдийн нэг бөгөөд нарийн эргономик, өндөр хэрэглээний тав тухтай байдлаараа онцлог юм. Урт хугацаанд найдвартай, эдийн засгийн үр ашигтай ажиллагааг хангахын тулд удаан эргэлттэй, 4-тулгуурт, усан хөргөлттэй цахилгаан мотор, керамик поршентот бүтэцтэй 3-поршений тэнхлэгийн шахуурга, хэмнэлттэй eco!efficiency ашигт горим зэрэг нь нэгэн зэрэг хамгийн дээд гүйцэтгэлийг хангадаг. Хялбар, цаг хэмнэсэн ажиллагаанд зориулж EASY!Force Advanced HP серво удирдлага бүхий эрчим хүч хэмнэгч шүршигч буу, патентлагдсан шүршигч технологи бүхий 1050 миллиметр урт шүршигч хоолой, мөн EASY!Lock хурдан тайлагддаг бэхэлгээ зэрэг нь стандартаар багтана. Олон тоног төхөөрөмж, гүйцэтгэлийн нарийн ширийн зүйлс нь бас гайхалтай, тухайлбал, сайжруулсан ус халаагч, 2 угаалгын бодисны сав, тохиромжтой хөдөлгөөний концепц, өргөн хүрээний аюулгүй байдлын технологи, ганц товчлууртай хялбар ажиллагаа, ухаалаг дагалдах хэрэгслийн хадгалах сонголтууд зэрэг орно.

HDS 10/21-4 M – ӨНДӨР ДАРАЛТЫН ШҮРШИГЧ

Хэрэглэхэд хялбар, хүчирхэг халуун усны өндөр даралтын шүршигч нь 4 тулгууртай, усан хөргөлттэй цахилгаан мотортой, хэмнэлттэй eco!efficianvi ашигт горим болон 2 угаалгын бодисны савтай.

24,505,000 

БАРААНЫ ДУГААР

1.071-939.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (Ф/В/Гц) 3 / 400 / 50
Усны хэрэглээ (л/цаг) 500 – 1000
Ажлын даралт (бар/мПа) 30 – 210 / 3 – 21
Ажлын температур (нийлүүлэлт 12 °C) (°C) 80 ~ 155
Холболтын ачаалал (кВт) 8
Бүрэн ачаалал дах түлшний зарцуулалт (кг/цаг) 7.3
Eco!efficiency горим дах зарцуулалт (кг/цаг) 5.8
Цахилгааны кабель (м) 5
Түлшний сав (л) 25
Дагалдах хэрэгсэлтэй жин (кг) 160.2
Сав, баглаа боодолтой жин (кг) 170.1
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 1330 x 750 x 1060

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Шүршигч буу: EASY!Force Advanced
  • Өндөр даралтын уян хоолой: 10 m
  • Өндөр даралтын уян хоолойн төрөл: Longlife
  • Өндөр даралтын хоолойн үзүүлэлт: DN 8, 400 бар
  • Шүршигч шурга: 1050 мм
  • Power хошуу
  • Servo удирдлага
  • Цэвэрлэгээний бэлдмэл ашиглалт: 20 + 10 л савнууд
  • ANTI!Twist – мушгиралтын эсрэг функц
  • Цэвэрлэгээний бэлдмэл, кальцижилтаас хамгаалах бодис болон түлшний савыг гаднаас нь дүүргэх боломжтой
  • Гэрэлтдэг удирдлагын самбар
  • Даралт унагаах механизм
  • Урвуу туйлын залгуур (3~)
  • 2 цэвэрлэгээний бэлдмэлийн сав
  • Хуурай ажиллагаанаас сэргийлэгч

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Өндөр үр ашигтай
Eco!efficiency горимд буюу хамгийн хэмнэлттэй температур болох 60°C-т хамгийн өндөр даралтаар ажилладаг. Энэ нь хамгийн дээд ачаалалтай үйл ажиллагаатай харьцуулахад түлшний хэрэглээг 20%-иар бууруулдаг.

EASY!Lock хамгийн өргөн сонголттой дагалдах хэрэгсэл
EASY!Force Advanced – хүч бага гаргаж ядралгүй ажиллах систем. Усны даралт, урсацыг шурга ба шүршигч бууны хоорондох Servo Control-оор тохируулна. 1050 мм урттай эргэдэг зэвэрдэггүй ган шургатай.

Хамгийн өндөр үр ашиг
Германы технологиор үйлдвэрлэгдсэн өндөр үр ашиг бүхий ус халаагч. 3 поршин бүхий тэнхлэгт шахуурга, 4-туйлт цахилгаан мотортой. Шахуулга мотор нь усаар хөргөгддөг тул бүтээмж өндөр, ашиглалтын хугацаа урт.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Үйл ажиллагааны аюулгүй байдал
Амархан хүрэх боломжтой усны шүүлтүүр нь шахуургыг усан дах бохирдлоос хамгаална.
Аюулгүйн клапан, усны дутагдал болон түлшний хамгаалалт нь машины тасралтгүй ажиллагааг хангадаг.
SDS (Зөөлөн чичиргээ шингээгч систем) нь өндөр даралтын системийн чичиргээ болон даралтын огцом өсөлтийг тохируулна.

Машинд нэгтгэсэн дагалдах хэрэгслийн олон хадгалах зай 
Төхөөрөмжийн их бие дээр дагалдах хэрэгслийг байрлуулах хэсэгтэй. Уян хоолой, цахилгааны кабелийг хураахад зориулсан 2 хэсэгтэй.
Том хадгалах хэсэгтэй (жишээ нь: цэвэрлэгээний бодис, бээлий, багаж хэрэгсэл зэрэг хадгалах боломжтой)

Цэвэрлэгээний бэлдмэл тунлагч
Зайлах функц бүхий тунлагч нь өндөр нарийвчлалтай.

Хөдөлгөөнт байдал
Том резин дугуй болон чиглүүлэх механизм бүхий Jogger төхөөрөмж
Хүнд хүч хэрэглэхгүйгээр тээвэрлэхэд тохиромжтой.
Амархан тээвэрлэж, чиглүүлэхэд тохиромжтой бариултай.

Хэрэглэхэд амар удирдлагатай
Нэг товчлуур бүхий нэгдсэн удирдлага.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart