Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

FP 303 шал өнгөлөгч нь паркет, ламинат, чулуу, шахмал модон шал, хулдаас, PVC зэрэг шалыг төгс өнгөлдөг. Хөлөөрөө түгжээг тайлсны дараа бариулыг эргүүлснээр төхөөрөмжийг асаах, унтраах боломжтой. Сорох үйлдэлтэй тул өнгөлгөөний өмнө тоосыг соруулж авдаг. Өнгөлөгч нь гурвалжин хэлбэртэй тул булангуудад хялбар хүрэхээс гадна хавтгай хэлбэр нь тавилгын доогуурх шалыг өнгөлөх боломжийг олгодог. Эргономик бариул нь тав тухтай, ядрахгүй ажиллахад зориулагдсан. Цахилгааны утсыг бариулын ард байрлах өлгүүрт эвхэн хураадаг нь эмх цэгцтэй байдлыг бий болгоно. Салдаг өнгөлгөөний алчуурыг зай хэмнэх үүднээс тусдаа дагалдах тасалгаанд хадгалж болно.

FP 303 EU – Шал өнгөлөгч

Өндөр хурдтай KARCHER FP 303 шал өнгөлөгч нь паркет, ламинат, шахмал модон шал, чулуу, хулдаас, PVC зэрэг бүх төрлийн шалыг төгс өнгөлдөг.

1,265,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.056-820.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Эргэлтийн хурд (эрг/мин) 1,000
Цахилгаан зарцуулалт (Ватт) 600
Ажиллах өргөн (мм) 290
Хогийн уутны багтаамж (л) 4
Цахилгааны хэрэглээ (В / Герц) 220 – 240 / 50 – 60
Жин, хэрэгсэлгүй (kг) 6.6
Weight incl. packaging (kг) 8.4
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 385 x 339 x 1,162

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өнгөлгөөний алчуур 3 ш
  • Цаасан хогийн уут
  • Нэхмэл уут

ХЭРЭГЛЭЭ

  • Паркетан шал
  • Лакадсан паркетан шал
  • Тосолсон паркетан шал
  • Ламинатан шал
  • Чулуун шал
  • Модон шал
  • Хулдаасан
  • PVC бүрээстэй шал

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Эргономик бариултай. Дороо зөөвөрлөх зориулалтын дугуйтай.

Кабелийг шууд бариул дээр хураах дэгээтэй. Эргэдэг бариултай.

Дагалдах хэрэгслийг хадгалах тасалгаатай. Хавтгай гурвалжин хэлбэр бүхий өнгөлгөөний толгойтой.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart