Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

VC 5 Premium гар тоос сорогч нь маш авсаархан загвартай хэдий ч ердийн тоос сорогчтой адил гайхалтай ажиллагаатай. Kärcher-ийн патентлагдсан гурав сунадаг хоолойн системийн ачаар тоос сорогчийг анхны хэмжээнийх нь хагаст хүртэл багасгах боломжтой тул хадгалахад маш бага зай эзэлнэ. Тусгай агаарын суваг, уян холбоос бүхий хуурай шалны онцгой авсаархан хошуу нь VC 5 Premium-д зориулагдсан бөгөөд уг тоос сорогч нь маш бага эрчим хүч зарцуулдаг боловч хангалттай их сорох хүчтэй. VC 5 Premium-ийн нэгдсэн нэг шүүлтүүр бүхий уутгүй шүүлтүүрийн системтэй. Та үнэтэй шүүлтүүрийн уут худалдаж авахын оронд шүүлтүүрийн савыг хоослоход л хангалттай. Нэмж дурдахад Kärcher VC 5 (цагаан) хувилбар нь өргөн дагалдах хэрэгслүүдтэй бөгөөд бүх төрлийн хатуу шал, хивсийг цэвэрлэхээс гадна нарийн зай завсар, эмзэг гадаргууг ч хялбархан, сайтар цэвэрлэх боломжтой.

VC 5 PREMIUM *EU – ТООС СОРОГЧ

Орон зай хэмнэсэн VC 5 Premium (цагаан) гар тоос сорогч нь олон талт дагалдах хэрэгсэлтэй бөгөөд хаана ч хадгалах боломжтой. Авсаархан хийцтэй боловч ердийн тоос сорогчоос ялгаагүй сайн цэвэрлэгээ хийж болно.

852,000 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.349-150.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Төрөл Уутгүй тоос сорогч
Ажиллах радиус (м) 10
Дууны чадлын түвшин (дБ(А)) 77
Кабелийн урт (м) 9
Ажиллах хүчдэл (Вольт/Гц) 220 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 3.2
Савлагаатай жин (кг) 4
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 182 x 261 x 621

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Уян холбоос бүхий шилжүүлэгчтэй хуурай шалны хошуу
  • HEPA эрүүл ахуйн шүүлтүүр (EN 1882:1998)
  • Буйдангийн хошуу
  • Зөөлөн үстэй тоосны хошуу
  • Нарийн хошуу
  • Хөнгөн цагаан хийцтэй сунадаг телескопон сорох хоолой

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу гадаргуутай шал
  • Хивс
  • Хивсэнцэр
  • Нарийн зай завсар
  • Эмзэг гадаргуу
  • Шат

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Сунадаг телескопон сорох хоолой
Зориулалтын товчлуурын тусламжтайгаар тоос сорогчийн өндрийг 50% хүртэл багасгаж болно. Хадгалахад зай бага шаардагддаг. Төхөөрөмжийн өндрийг олон янзаар тохируулах боломжтой.

Уян холбоос бүхий шилжүүлэгчтэй хуурай шалны хошуу
Ердийн тоос сорогчны адил маш сайн цэвэрлэгээний гүйцэтгэлтэй. Маневрлах чадвар сайтай. Тавилган доогуур цэвэрлэхэгээ хийхэд хялбар.

Гурван үе шаттай уутгүй шүүлтүүрийн систем
Шүүлтүүрийн уут солих шаардлагагүй. Шүүлтүүр нь нарийн тоос шороог найдвартай шингээж авдаг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хоёр үе шаттай шүүлтүүр цэвэрлэх функц
Шүүлтүүрийн тагийг нээх үед шүүлтүүр автоматаар цэвэрлэгдэнэ.

Салдаг шүүлтүүрийн сав
Шүүлтүүрийг төхөөрөмжөөс салгаж авах нь маш.
Шүүлтүүрийг хурдан бөгөөд хялбар хоослож болдог.

Соронзон зогсоолын байрлал
Цэвэрлэгээг түр зогсоох үед хурдан бөгөөд аюулгүй зогсоолын байрлалд оруулж болно.
Төхөөрөмжийг  зөөвөрлөхөд авсаархан.

4 түвшний сорох хүчний тохируулгатай
Сорох хүчийг тухайн хэрэглээнд тохируулан хурдан бөгөөд хялбар тохируулж болно.

Салдаг шалны хошуу
Хамгийн тохиромжтой цэвэрлэгээ хийх нэмэлт хэрэгслийг холбох сонголттой.

Кабель хураах эвхэгддэг 2 дэгээтэй
Кабель нь төхөөрөмжийн арын хэсэгт зайнд хэмнэлттэй хураагддаг бөгөөд шаардлагатай үед кабелийг хурдан задалж болдог.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart