Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Multi-Cyclone технологи бүхий авсаархан VC 3 Plus тоос сорогч нь шүүлтүүрийн уутгүйгээр тоос сорох боломжийг танд олгоно. Ингэснээр та үнэтэй шүүлтүүрийн уут солих, шинээр худалдаж авах шаардлагагүй болно. Мөн нэвт харагддаг хогийн савтай тул хэзээ хоослох шаардлагатайг шууд харж болно. Нэмж дурдахад, уутгүй систем нь тааламжгүй үнэрийг үүсгэдэггүй бөгөөд үүнийг зөвхөн харшилтай хүмүүс төдийгүй хүн бүр үнэлдэг. Авсаархан хэмжээтэй тул VC 3 Plus нь орон сууц болон жижиг байшинд өргөн хүрээний хэрэглээнд тохиромжтой. Богино хошуу, зөөлөн сойз хошуу нь нарийн зааг завсар, эмзэг гадаргуу, хатуу шал, хивс зэргийг сайтар цэвэрлэх боломжтой болгодог. Тус тоос сорогчийн онцлог нь цэцгийн тоос, харшил үүсгэдэг бусад тоосонцор зэрэг хамгийн нарийн ширхэгтэй тоосыг найдвартай шүүдэг HEPA эрүүл ахуйн шүүлтүүр юм.

VC 3 PLUS *KAP – ТООС СОРОГЧ

Шүүлтүүрийн уутыг дахин дахин худалдан авч солих шаардлагагүй. VC 3 Plus тоос сорогч нь Multi-Cyclone технологи бүхий, тунгалаг, угааж болдог хаягдлын савтай.

580,600 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.198-050.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Оролтын чадал (Ватт) 700
Хог хаягдлын савны багтаамж (л) 0.9
Дууны түвшин(дБ(А)) 76
Хүчдэл (Фаз/В/Гц) 1 / 220 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 4.4
Нийт жин, савлагаатай (кг) 7.4
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 388 x 269 x 334

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Сорох хоолой: 1.5 м, муруй бариултай
  • Телескоп сорох хоолой, метал хийцтэй
  •  HEPA 13 шүүлтүүр
  • Шалны хошуу
  • Нарийн хошуу
  • Зөөлөн сойз бүхий хошуу

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу шал
  • Хивс, хивсэнцэр
  • Нарийн зай завсар
  • Мэдрэмтгий гадаргуу

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Multi-Cyclone технологи
Шүүлтүүрийн уутыг дахин дахин солих, үнэтэй уут худалдаж авах шаардлагагүй. Хог хаягдлын савыг зүгээр л усаар цэвэрлэж болно.

HEPA 13 шүүлтүүр
Цэцгийн тоос болон бусад харшил үүсгэгч тоосонцор зэрэг хамгийн нарийн ширхэгтэй тоосыг найдвартай шүүнэ. Эрүүл амьдрах орчин цэвэр агаараас эхэлнэ.

Салдаг шалны хошуу
Гэрийн аль ч хэсэгт хамгийн тохиромжтой цэвэрлэгээ хийх нэмэлт хэрэгслийг сонгох сонголт.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Зогсоолын байрлал
Тоос соруулахаа түр зогсоох үед хурдан бөгөөд аюулгүй төхөөрөмжийг байрлуулж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart