Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

HD 5/11 P Plus өндөр даралтын шүршигчтэй дагалдаж ирдэг Dirt Blaster хошуу нь их хэмжээний бохирдолыг богино хугацаанд цэвэрлэхэд зориулагдсан. Уг төхөөрөмжийн шахуурга нь 3 поршинтой бөгөөд өндөр чанарын гуулин хийцтэй цилиндрийн толгойтой тул найдвартай ажиллагаатай. Авсаархан хийцтэй, хөнгөн, зөөврийн энэ төхөөрөмжийг нь хэвтээ болон босоо аль ч байрлалд ажиллуулах боломжтой. Шинэлэг иновацийн шийдэл нь төхөөрөмжийг ажиллагаанд бэлдэхэд хүч шаардахгүй, холболтуудыг хурдан хийдэг тул цаг хугацаа хэмнэдэг. Easy!Force өндөр даралтын буу нь тийрэлтийн буцах хүчийг тэг болтол буулгадаг бөгөөд бууны гох нь бат бөх, удаан эдэлгээтэй. Ердийн шүршигч бууны гохноос тав дахин хурдан ажилладаг болсон. Автомат даралт бууруулах систем нь эд ангиудыг хамгаалах, ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний зардлыг бууруулах болон бууны тийрэх хүчийг бууруулах зэрэг олон давуу талтай. Зөөвөрлөхөд маш бага зай шаардагдана. Дагалдах хэрэгслүүдийн суурь нь төхөөрөмжийг нэг дор олон төрлөөр ашиглах боломж өгдөг.

HD 5/11 Plus – Өндөр даралтын шүршигч

HD 5/11 P Plus өндөр даралтын шүршигч нь авсаархан, хөнгөн бөгөөд зөөвөрлөхөд тохиромжтой. Dirt Blaster шүршигч хошуутай, насос нь гуулин цилиндр толгойтой, зөөвөрлөх бариултай, автомат даралт бууруулагчтай. Босоо болон хэвтээ горимд ажиллах зориулалттай.

3,252,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.520-961.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (Фаз / Хүчдэл / Герц) 1 / 230 / 50
Усны хэрэглээ (л / цаг) 490
Ажлын үеийн усны даралт (бар / MПa) 110 / 11
Дээд даралт (бар / MПa) 160 / 16
Холболтын ачаалал (kВатт) 2.2
Цахилгааны кабель (м) 5
Жин (kг) 20.8
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 351 x 312 x 904

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Шүршигч буу, EASY!Force
  • Өндөр даралтын хоолой, 10 м
  • Шүршигч шураг, 840 мм
  • Dirt Blaster хошуу

ХЭРЭГЛЭЭ

  • Гадна фасадны цэвэрлэгээ
  • Барилгын талбайнууд
  • Шал, хана цэвэрлэх
  • Гадна талбай
  • Тээврийн хэрэгсэл
  • Машин ба төхөөрөмж

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

EASY!Force өндөр даралтын буу болон EASY!Lock түргэн холбогч, салгагчийг ашиглан цаг хугацаа, хүчээ хэмнээрэй.
Хялбар ажиллагаатай, бат бөх хйицтэй түргэн холбогч, салгагч систем нь энгийн эргэн шурагнаас тав дахин хурдан.

Зөөвөрлөхөд маш тохиромжтой
Урд талд байрлах сунадаг бариул нь төхөөрөмжийг зөөх, ачих, тээвэрлэхэд хялбар болгодог. Авсаархан хийцтэй бөгөөд хөнгөн жинтэй.

Уян хатан байдал
Босоо болон хэвтээ байрлалд ажиллах боломжтой. Төхөөрөмжийг зөөж тээвэрлэх үед шүршигч шурагийг зориулалтын тусгай сууринд хөдөлгөөнгүй байрлуулж болно. Төхөөрөмжийг нь хэвтээ байрлалд ажиллуулахад илүү тогтвортой байдаг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Чанартай
Автомат даралт бууруулагч нь эд ангиудыг хамгаалж, машины ашиглалтын хугацааг уртасгадаг.
Өндөр чанартай гуулин хийцтэй цилиндрийн толгойтой.

Дагалдах хэрэгслийн хадгалалт
Гадаргуу цэвэрлэгчийг машин дээр шууд хадгалах зориулалттай эрэгэн холболт (M 18 × 1.5).
Гурвалсан хошуу болон эргэдэг хошуунд зориулсан хадгалах тасалгаанууд.
Даралтын хоолойг бэхлэх резинэн бэхэлгээ оосор.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart