Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Их хэмжээний усыг соруулж чаддаг нь түүний онцлог шинж чанар юм. SP 5 Dirt усны насос нь 1 цагт 9500 л хүртлэх ус соруулах хүчин чадалтай бөгөөд цэцэрлэгийн цөөрөм, усан сан эсвэл ус үерт автсан өрөө тасалгаа, зоорьноос илүүдэл усыг 20 мм түвшинд хүртэл нь найдвартай соруулдаг . Хог хаягдал ихтэй усны хувьд нэмэлт урьдчилсан шүүлтүүр нь бөглөрөлтөөс хамгаалдаг. Мэргэжлийн салбарт хүмүүсийн сайн мэддэг слайд цагирган битүүмжлэлийг уг төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор суурилуулсан болно. Уг насос нь автоматаар асаах, унтраахад зориулагдсан хөвөгч унтраалгатай. Нэмж дурдахад хөвөгч нь төмрөн зам дээр босоо байдлаар бэхлэгдсэн тул найдвартай ажилдаг. Энэ нь усыг хамгийн доод түвшинд хүртэл нь соруулах боломжийг олгодог. Мөн Quick Connect холболт нь 1 1/4″ хоолойг хурдан бөгөөд төвөггүй холбодог.

SP 5 DIRT BOX – УСНЫ ШАХУУРГА

Цагт 9,500 литр хүртэл усыг хурдан шахаж соруулах чадалтай. Хөвөгч унтраалга бүхий бат бөх SP 5 Dirt усны насос.

675,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.645-507.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгааны (W) 500
Ус шахах хурд (л/цаг) 9,500
Шахах боломжит өндөр / Шахах даралт (м/бар) 7 / 0.7
Ажиллах усны доод түвшин (мм) 20
Цахилгааны утасны урт (Марк / м) H05RN-F / 10
Хүчдэл (В) 230 – 240
Давтамж (Герц) 50
Хэмжээ (Урт × Өргөн × Өндөр) (mm) 229 x 238 x 303
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 4.7

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Тав тухтай авч явах бариул
  • Хоолойн холболтын хэсэг, 1 1/4 “
  • Quick Connect түргэн холболтын ачаар хоолойг хялбар холбодог
  • Гарын авлагын / автомат ажиллагааны хооронд шилжих, хөвөгч унтраалгыг засах боломж
  • Уян хатан, өндрийг тохируулах боломжтой хөвөгч унтраалга
  • Автомат ажиллагаатай (авто) үед насос нь усны түвшинтэй хамт автоматаар шилждэг
  • Гар ажиллагаатай үед насос хамгийн бага усны үлдэгдэл хүрэх хүртэл тасралтгүй ажилладаг

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Сагс
Насос нь бохир усанд хүрдэг тул бохироос ангид байлгах, хураах зориулалтын сагстай.

Шумбагч насос
Усан дотор байрлан сорох шаардлагатай усыг бүрэн сорох ба өөр дээрээ байрлах хөвөгчөөр усыг мэдрэнэ.

Шумбагч насосыг бохироос хамгаалах сагс
Сагсыг ачаа тээш болон Шумбагч насосыг бохирдолтоос сэргийлж ашиглана.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Бохир усны зориулалттай
20 мм хүртэлх усны түвшинд шавар шавхай бүхий усыг найдвартай соруулна.
Хөвөгч шилжүүлэгчийг засах боломжтой
Тасралтгүй ажиллагааны горимд ажиллана
Тав тухтай авч явах бариул
Барихад эвтэйхэн, олсонд ч ашиглаж болно.
Бат бөх, хялбар шүүлтүүрийг дагалдах хэрэгсэл болгон холбоход хялбар байдаг
Шахуургыг хэт их бохирдлоос хамгаалж, насосны сэнсийг бөглөрөхөөс хамгаална.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart