Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Дээд зэргийн цонх цэвэрлэгч WV 5 Plus нь зогсолтгүй ажиллахаар бүтээгдсэн ба цонх, шил толийг толбо, дусал, элдэв зураас үлдээлгүйгээр хялбархан цэвэрлэж болдог. Төгс харилцан үйлчлэлийн ачаар цэвэрлэгч бодистой ус шүршигч ба шил арчигч нь үр дүнтэй цэвэрлэгээг хийх боломжийг хангаж өгдөг. Өмнөх загваруудтай харьцуулбал батерейны ашиглалтын хугацааг 35 минут хүртэл уртасгасан ба илүү сайн цэвэрлэх зориулалттай сорох хошуу нь цонхны ирмэгт хүртэл сайн ажилладаг. Өөр нэг нэмэгдсэн сайн тал нь энэ төхөөрөмжийн бариул зөөлөн хэсэгтэй болсон бөгөөд удаан барихад эвтэй болсон.

WV 5 Plus – Шил толь, цонх угаагч

WV 5 Plus N Non Stop Cleaning – Шил толь, цонхны угаагчийн шинэ үе.

579,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.633-447.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сорох хошууны ажлын өргөн (мм) 280
Нарийн сорох хошууны ажлын өргөн (мм) 170
Бохир усны савны эзэлхүүн (мл) 100
Зайны ашиглалтын хугацаа (мин) 35
Батерейг цэнэглэх хугацаа (мин) 185
Батерейны төрөл Lithium-ion
Батерейны 1 цэнэглэлтээр цэвэрлэж болох талбай ~ 210 m² = 70 цонх
Гүйдлийн төрөл (Вольт/Герц) 100 – 240 / 50
Батерейг багтаасан жин (кг) 0.7
Дагалдах хэрэгсэлгүйгээр жин (кг) 0.7
Сав, баглаа боодол орсон жин  (кг) 1.7
Хэмжээ (Урт x Өргөн x Өндөр) (мм) 125 x 280 x 325

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Сорогч хошуу том/жижиг
  • Шингэн шүршигч сав
  • Шил цэвэрлэгч бэлдмэл, 20 мл
  • Батерей цэнэглэгч
  • Батерей цэнэглэгч суурьц

ХЭРЭГЛЭЭ

Батарейгаар ажилладаг, шил болон толигор гадаргууг богино хугацаанд гайхалтай гялалзуулна.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Цэвэрлэх гадаргуу
Гараар хүрэх боломжгүй ирмэг, цонх, толь гэх мэт газруудыг бүрэн цэвэрлэнэ.

Батарей хянагч
Батарейны төвшинг бүрэн хянах LED дэлгэцтэй.

Цэвэрлэх явцад үүсдэг асуудлыг бүрэн шийдсэн
Толь болон шилийг цэвэрлэх явцад гардаг хяхтнасан дуу чимээг огт гаргадаггүй тул таатай мэдрэмжийг өгдөг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Сорох хушууг солих боломж
Цэвэрлэх талбайн хэмжээнээс хамаарч жижиг эсвэл бүр том сорох хошуу ашиглаж болно.

Дуу чимээ бага
Цонх цэвэрлэгч дуу чимээ багатай тул ажиллахад илүү тааламжтай.

3 дахин хурдан
Утасгүй цонх цэвэрлэгчийг ашиглан уламжлалт аргыг ашиглахаас 3 дахин хурдан цонх цэвэрлэнэ.

Толбо, дусал үлдээхгүй
Сорох хүчний ачаар цонхон дээр дусал ус ч үлдэхгүй.

Эрүүл ахуйн шаардлага хангасан
Бохир устай харьцахгүйгээр савыг хурдан бөгөөд амархан хоослож болно.

Янз бүрийн хэрэглээ
Цонх цэвэрлэгчийг хавтан, толь эсвэл шүршүүрийн хаалт гэх мэт бүх тэгш гадаргуу дээр ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart