Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

K 7 Compact даралтат угаагч нь авсаархан, хөнгөхөн боловч хүчирхэг төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь усан хөргөлттэй мотортой бөгөөд гэрийн эргэн тойронд байнга цэвэрлэгээ хийхэд тохиромжтой. Зөөх зориулалттай бариул нь сунаж, эвхэгддэг тул зөөж тээвэрлэхэд ая тухтай, хадгалахад зай хэмнэнэ. Мөн төхөөрөмжинд Quick Connect шүршигч буу, 10 м урт резинэн даралтат угаагч хоолой дагалдаж ирэх бөгөөд өөр дээрээ усны шүүлтүүртэй. Энгийн эргүүлэх замаар шүрших даралтаа тохируулдаг Vario Power шүршигч шурга мөн Dirt Blaster хошуу нь усны даралтат тийрэлтээр эргэлдэж усаа шүршдэг тул ямар ч бохирдлыг хялбархан цэвэрлэдэг.

K7 Compact Home – Өндөр даралтын ус шүршигч

Авсаархан, хөнгөн K 7 Compact даралтат ус шүршигч нь усан хөргөлт бүхий мотортой. Явган зам, усан сан, унадаг дугуй эсвэл авто машин дээрх бохирдлыг байнга цэвэрлэхэд их тохиромжтой.

2,663,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.447-053.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Гүйдлийн төрөл (В/Гц) 230 / 50
Даралт (бар/МПа) 20 – 180 / 2 – 18
Усны урсгалын хурд (л/ц) хамгийн ихдээ 600
Талбайн гүйцэтгэл (м²/ц) 60
Оролтын усны температур (°C) хамгийн ихдээ 60
Холбогдсон ачаалал (кВт) 3
Цахилгаан кабель (м) 5
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 16
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 378 x 291 x 516

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • T 7 гадаргуу, чулуу, фасад цэвэрлэгч, 3 in1 бэлдмэл, 1л
  • Өндөр даралтын шүршигч буу, G 180 Q
  • Vario Power Jet – шүршигчийн шурга
  • Dirt Blaster – шүршигч хошуу
  • Өндөр даралтын хоолой, 10 м, PremiumFlex Anti-Twist мушгиралтын эсрэг систем
  • Quick Connect – түргэн холбогч
  • Угаалгын бэлдмэл сорогч хоолой
  • A3/4″ усны хоолойн холбогч адаптер

ХЭРЭГЛЭЭ

– Унадаг дугуй
– Цэцэрлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж
– Цэцэрлэг, тагтны тавилга
– Хашаа болон жижиг цэцэрлэгийн зам эсвэл хучилтын чулуу
– Мотоцикль, скутер
– Жижиг оврын суудлын автомашин
– Гадна шат, том цэцэрлэгийн зам
– Цэцэрлэгийн хана, чулуун хана
– Караван чиргүүл, зөөврийн байшин, жийп машин гм.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Шүршигчийн хоолойг хадгалах шинэлэг шийдэл
Хоолойг тойруулан ороож хураах ба уян оосороор бэхлэнэ. Хэрэгцээтэй үед хоолойг хурдан задалж дараагийн ажилд бэлэн болгоно.

Усан хөргөлттэй мотор нь гайхалтай гүйцэтгэлтэй
Усан хөргөлттэй мотор нь удаан эдэлгээтэй байдаг ба өндөр хүч чадлаараа гайхшруулдаг.

Сунадаг бариул
Хөнгөн цагаан сунадаг бариултай тул зөөх, хадгалахад маш тохиромжтой.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Integrated accessory storage on the device
Convenient and space-saving accessory storage.

Detergent inlet
Equipment includes an integrated suction mechanism for detergents.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart