Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Karcher HGE 18-45 хэрэглэхэд хялбар бөгөөд батарейгаар ажилладаг тул ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна эдийн засагт хэмнэлттэй. Энэхүү төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны онцлох зүйл бол зөвхөн зэрэг даран ажлуулах 2 гохтой учир санамсаргүйгээр аль нэг гохонд хүрсэн тохиолдолд ажиллахгүй буюу эрсдэлгүй юм. Бут тайрагч төхөөрөмж нь хөнгөн учир ажиллуулахад таны биед их ачаалал өгөхгүй бөгөөд алмазаар бүрж сайжрүүлсан ган иртэй тул мөчир бутыг амархан тайрах боломжтой .

HGE18-45 төхөөрөмжийн батарей нь 18 вольт хүчдэлтэй 5 А/цаг ба 2.5 А/цаг гэсэн 2 янзын хүчин чадалтай байдаг. 18 Вольтын  энэхүү батарей нь Karcher-ын  бусад утасгүй төхөөрөмжид ашиглагддагаараа давуу талтай. Цэнэгний хувь болон ажиллах хугацааг минутаар харуулдаг LCD дэлгэцийг батарейнд суулгаж өгсөн байдаг.

HGE 18-45 Battery – Бут тайрагч

Батарейтай бут тайрагч нь ашиглахад хялбар бөгөөд хөнгөхөн жинтэй учир ажлын бүтээмжийг илүү нэмэгдүүлнэ. Алмазаар хүчитгэсэн ган иртэй учир бутыг төвөггүй тасдаж тайрах ба удаан эдэлгээтэй.

618,000 

Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.444-230.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Батарейны платформ 18 Вольт
Тайрагч ирны урт (см) 45
Шүд хоорондын зай (мм) 18
Хурд тохируулагч байхгүй
Ирны хөдлөх хурд 2,700
Тасдагч ирны төрөл Алмазаар хүчитгэсэн ган ир
Хүчдэл (В) 18
Батарейны гүйцэтгэл (м) хамгийн ихдээ 250 (2,5 A/цаг) / хамгийн ихдээ 500 (5,0 A/цаг)
Батарейны ажиллах хугацаа (мин) хамгийн ихдээ 35 (2,5 A/цаг) / хамгийн ихдээ 70 (5,0 A/цаг)
Жин (kг) 2,7
Жин, сав баглаа боодлын хамт (kг) 3,7
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 895 x 243 x 171

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Батарей болон цэнэглэгчийг тусд нь худалдаж авна.
  • Таслагч ирний хамгаалалт

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Хөнгөн жинтэй
Хөнгөн жинтэй тул удаан ажиллахад гар, мөрөнд ачаалал бага өгнө.

Алмазаар хүчитгэсэн ир
Хүчитгэсэн ган ир нь мөчир бутыг төвөггүй тайрна.

Гарт эвтэй бариултай
Удаан ажиллахад гарт эвтэй эргономик бариултай .

БУСАД МЭДЭЭЛЭЛ

2 гарны хамгаалалтын систем.
Төхөөрөмжийг санамсаргүй ажиллуулахаас сэргийлсэн 2 гохтой бөгөөд 2 гохыг зөвхөн зэрэг дарсан тохиолдолд төхөөрөмж ажилладаг.

KARCHER Батарейны платформ
LCD батарейны дэлгэц нь үлдсэн ажиллах хугацаа, үлдсэн цэнэглэх хугацаа, батерейны багтаамжийг харуулдаг.
Lithium Ion технологиор бүтээгдсэн тул удаан эдэлгээтэй, хүчтэй болсон.
– Батарейг 18 Вольтын хүчдэл бүхий Karcher Battery Platform-ын бүх төхөөрөмжид ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart