Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

CNS 18-30 батарейгаар ажилладаг гинжит хөрөө нь жин багатай бөгөөд хэт урт биш иртэй тул мод тайрч арчлах болон бусад олон талаар ашиглахад маш тохиромжтой. Гайхалтай хурдтай эргэдэг гинжэн ир нь мод тайрах ажлыг хурдан бөгөөд хялбар болгодог. Ямар ч багаж шаарддаггүй гинж чангалах систем, гинжээ автоматаар тослодог үйлдэл нь гинжит хөрөөг ашиглахад маш хялбар болгодог. Уг гинжит хөрөө нь ослын үеийн тоормоз болон давхар хоёр гарын ажиллагаа эхлүүлэгчтэй тул аюулгүй байдлыг бүрэн хангаж өгдөг. Төхөөрөмжинд хөрөөний ирний хамгаалалт, тосны сав дагалдаж ирдэг.

CNS 18-30 BATTERY – ГИНЖИТ ХӨРӨӨ

Kärcher-ийн CNS 18-30 батарейгаар ажилладаг гинжит хөрөө нь мод тайрч арчлахад тохиромжтой бөгөөд мөн бусад модны ажилд хэрэглэх боломжтой.

2,071,000 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.444-001.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хөтөч бариул (cм) 30
Хөрөөний ирний хурд (м/с) 10
Гинжний хэлхээ 3/8″
Гинжний холбогчийн зузаан 1.1 мм / 0.043″
Гинжний холбоосны тоо 45
Тосны савны эзэлхүүн (мл) 200
Ажиллах үеийн дууны түвшин (дБ(А)) 101
Урд бариулын чичрэлтийн хэмжээ (ΔK=1.5 м/с²) (м/с²) 3.5
Хойд бариулын чичрэлтийн хэмжээ (ΔK=1.5 м/с²) (м/с²) 5.2
Моторын төрөл Сойзгүй мотор
Батарейны платформ 18 Вольт
Хүчдэл (В) 18
Батарейны цэнэгийн гүйцэтгэл * (буурсан) хамгийн их. 35 (2,5 Aц) / хамгийн их. 70 (5,0 Aц)
Батарейг бүрэн цэнэглэсний дараа ажиллах хугацаа (мин) хамгийн их. 10 (2,5 Aц) / хамгийн их. 20 (5,0 Aц)
Цэвэр жин (kг) 3.2
Жин. Сав баглаа боодлын хамт (kг) 5
Хэнжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 690 x 230 x 245
10 cм хүртлэх диаметртэй мод, мөчир тайрах боломжтой

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

2.445-063.0

  • Чиглүүлэгч бариул
  • Хөрөөний гинж
  • Тосны сав
  • Гинжний хамгаалалт
  • Багажгүй гинж чангалагч
  • Автомат гинжний тосолгоо
  • Гинж зогсоогч тоормос
  • Тосны түвшин шалгагч

ХЭРЭГЛЭЭ

  • Нарийн мөчрүүд тайрах
  • Мөчир тайрах
  • Түлээний мод тайрах

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Багажгүй гинж чангалах
Гинжийг хөрөөн дээрх бариулыг эргүүлэн чангална.

Автоматаар гинжийг тослох
Гинжит хөрөө нь засвар үйлчилгээ бага шаарддаг.

Буцах хамгаалалт
Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд гинжийг маш хурдан тоормослон зогсоож болдог тул  аюулгүй байдлыг дээд зэргээр хангана.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Дээд зэрэглэлийн хурд
Гинжний хурд 10 м/с – хурдан ажиллахад зориулагдсан.

Төрөл бүрийн зориулалт
30 сантиметр урт иртэй тул олон талын зориулалтаар ашиглаж болно.

Аюулгүй байдлын түгжээтэй
Гинжин хөрөөг санамсаргүйгээр ажиллуулахаас сэргийлнэ.

Тосны түвшин заагч
Хэрэглэгч тосны түвшинг хүссэн үедээ хяналтын цонхоор шалгаж болно.

Сойзгүй мотор
Төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгаж, илүү урт хугацаанд ашиглах боломжийг бий болгодог.

18 V Kärcher Battery Power батарейны платформ
LCD батарейны дэлгэц бүхий технологитой. үлдсэн ажиллах хугацаа, цэнэглэх хугацаа, батарейны багтаамж зэрэг мэдээлэл авч болно
Лити-ион бүтцийн ачаар удаан эдэлгээтэй, хүчтэй.
Бүх 18 Вольтын Kärcher Battery Power платформын төхөөрөмжид ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart