Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Karcher DS 6 Plus усан шүүлтүүртэй тоос сорогч нь гэрийн хэрэглээний тоос сорогчдын дотроос хамгийн өндөр үр дүнтэй HEPA-13 шүүлтүүрээр тоноглогдсон. DS 6 загвар 650 Вт-ын турбин ашиглан 1,400 Вт-ын загвартай ижил соруулах хүчийг үзүүлэх боломжтой бөгөөд эрчим хүчний хэрэглээг багасгасан. Олон шатлалт шүүлтүүрийн систем нь өндөр цэвэрлэгээний үр дүнг хадгалахын зэрэгцээ хогны сав дүүрэх тусам гүйцэтгэл сулрахгүй. Усан шүүлтүүр нь тоосны дийлэнх хэсгийг усанд барьж үлддэг бөгөөд дараа нь хогны савыг усаар угааж цэвэрлэхэд хялбар байдаг. Полиэстр завсрын шүүлтүүр нь үлдсэн тоос, чийгийг шингээж авдаг. HEPA-13 шүүлтүүр нь ургамлын тоос, бактери, тоосонцор зэргийг шүүдэг. Эргономик дизайнтай тул цэвэрлэгээ хийхэд ая тухтай, хадгалахад авсаархан байдаг. Мөн загварт хивс цэвэрлэх сойз хошуу багтсан байдаг.

DS 6 Plus EU – Усан шүүлтүүрт тоос сорогч

Усан шүүлтүүртэй тоос сорогч нь тоос сорох үедээ 99.95% цэвэршүүлсэн агаарыг гадагшлуулдаг. Харшилтай, ялангуяа гэрийн тэжээл амьтаны үс ноос, ургамлын тоосонд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.

БАРААНЫ ДУГААР

1.195-252.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Энерги зарцуулалтын ангилал A
Нэрлэсэн хүч (Вт) 650
Шүүлтүүр Усан шүүлтүүр
Багтаамж (л) 2
Хоолойн диаметр (мм) 35
Цахилгаан тэжээл (Фаз/В/Гц) 1 / 230 / 50
Length of cable (м) 7.5
Hose length (м) 2.1
Noise level (дБ(А)) 80
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 7.5
Нийт жин (кг) 11.6
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 532 x 289 x 344

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Уян хоолой, 2.1 м
  • Сунадаг хатуу хоолой
  • Шалны хошуу
  • Нарийн хошуу
  • Буйдангийн хошуу
  • HEPA 13 шүүлтүүр
  • Хөөс дарагч бэлдмэл “FoamStop”
  • Мотор хамгаалах шүүлтүүр

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу шал
  • Хивс, хивсэнцэр
  • Даавуун гадаргуу

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Олон давхар шүүлтүүрийн систем нь иноваци бүхий усан шүүлтүүр, угаадаг дунд шүүлтүүр, болон HEPA 13 шүүлтүүрүүдээс бүрдэнэ. 
Агаарыг 99.95% хүртэл тоос, тоосонцороос шүүж цэвэр бас тааламжтай агаар өрөөнд бий болно. Тоосны харшилтай хүмүүс хэрэглэхэд нэн тааламжтай.

Салдаг усан шүүлтүүр
Усан шүүлтүүрийн савыг усаар дүүргэх ба цэвэрлэхэд маш хялбар.

Практик зогсоо байрлал
Цэвэрлэгээ түр завсарлах үед шалны хошуу бүхий шургыг зориулалтын сууринд хялбар бас хурдан байрлуулах боломжтой. Ингэснээр зай талбай хэмнэнэ.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Цахилгаан хэмнэлттэй мотор
1,400 Ватт мотортой ижил төхөөрөмжээс илүү бага цахилгаан зарцуулдаг.
Эрчим хүчинд хэмнэлттэй.

Автомат кабел хураагч
Цахилгааны кабел товч дарах төдийд хурдан хураагдана.

Сорогч хошуу хадгалах тавиур
Бүх хошуунуудыг авахад амар зориулалтын тасалгаанд хадгална.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart