SG 4/4
4 bar-ын хүчтэй даралт бүхий авсаархан SG 4/4 уураар цэвэрлэгч төхөөрөмж. Уурын даралтын хэмжээ болон чийгшилтийг нь ихэсгэж багасгаж болдог VapoHydro функцтэй тул ямар ч химийн бодис ашиглахгүйгээр төгс цэвэрлэх боломжтой.
5,512,000 ₮
Бэлэн байна.
ЗАХИАЛГЫН ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Хүчин чадал (Ватт) | 2,300 |
Усны савны эзэлхүүн (л) | 4 |
Цахилгааны кабель (м) | 7.5 |
Уурын даралт (бар) | 4 |
Бойлерийн хэм (°C) | Хамгийн ихдээ 145 |
Хүчдэл (В) | 220 – 240 |
Давтамж (Герц) | 50 – 60 |
Дагалдах хэрэгсэлгүй жин (kг) | 8 |
Нийт жин (kг) | 11.2 |
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 475 x 320 x 275 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Бариул бүхий уян хооой
- Уртасгагч хоолой × 2
- Шалны хошуу
- Гар хошуу
- Дугуй сойз, хар
- Буйдан зэрэг зөөлөн эдлэл цэвэрлэгч сойзтой хошуу
- Хошуу
- Нарийн хошуу
ХЭРЭГЛЭЭ
- Угаалтуур цэвэрлэх, ариутгах
- Ариун цэврийн өрөө цэвэрлэх, ариутгах
- Буйдан, давуун бүрээс бүхий машины суудал цэвэрлэх, ариутгах
- Хоолны газрын гал тогоог цэвэрлэх, ариутгах
- Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж цэвэрлэх, ариутгах
- Зочид буудлын өрөө, тасалгааг цэвэрлэх, ариутгах
- Эмнэлгийн өрөө тасалгаа, ор, үзэлгийн ширээ зэргийг цэвэрлэх, ариутгах
- Супер маркетийн түрдэг тэрэг, кассны орчинг цэвэрлэх, ариутгах
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
2 усны савтай систем
Бойлер ба усны сав тусдаа тул цэвэр усны савыг тасралтгүй дүүргэж болно. Бойлер нь бүх усыг халаалгүй зөвхөн шаардлагатай усыг автоматаар татан авдаг тул богино хугацаанд халж, ажиллахад бэлэн болно. Нийт 4 литрийн усны сав бүхий SG 4/4-ийг удаан хугацаанд цэнэглэхгүйгээр ашиглах боломжтой.
VapoHydro систем
VapoHydro системийн ачаар уурын даралтын түвшинг цэвэрлэх гадаргууд тохируулан хэрэглэж болно. Уурын даралтаас гадна чийгшилтийг уурнаас халуун ус гарах хүртэл хязгааргүй тохируулж болно. Өндөр даралтаар гарах халуун усны тусламжтайгаар гүн бохирдлыг үр дүнтэйгээр цэвэрлэж болно.
Дагалдах хэрэгслийг хадгалах тасалгаа
Төхөөрөмжийн тасалгаа нь төрөл бүрийн дагалдах хэрэгслийг хадгалах боломжийг олгодог. Тусгай жижиг хэсгүүдийг үргэлж аюулгүй хадгалдаг тул алга болохгүй. Уян хоолойг хүртэл төхөөрөмжийн арын хэсэгт хадгалж болно.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Эрүүл ахуйн цэвэрлэгээ
- Цэвэрлэгээ хийхэд ямар нэгэн химийн бодис ашигладаггүй.
- Цэвэрлэгээний бодисноос зайлсхийх нь цэвэрлэгээ хийж буй хүнийг болон цэвэрлэх гадаргууг хамгаална.
- Зөвхөн цэвэр усыг цэвэрлэхэд ашигладаг бөгөөд эрүүл мэндэд хор хөнөөлгүй, зардал багатай байдаг.
PDF ТАНИЛЦУУЛГА
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ
-
Window nozzle – Цонхны хошуу
62,000 ₮ -
Detail nozzle – Нарийн хошуу
46,000 ₮ -
Floor tool – Шалны хошуу
115,600 ₮ -
Hand Nozzle – Жижиг хошуу
82,000 ₮