SG 4/4 нь авсаархан бөгөөд бат бөх уураар цэвэрлэгч бөгөөд гайхалтай хүчин чадал, ариутгал халдваргүйжүүлэлтийг санал болгодог.*
4 бар уурын даралтын ачаар цэвэрлэгээний үр дүн өндөр байдаг. Уурын даралтын хэмжээ болон чийгшилтийг нь ихэсгэж багасгаж болдог VapoHydro функц нь машиныг ямар ч цэвэрлэгээний ажилд төгс зохицуулж чаддаг гэсэн үг юм. 2 усны савтай тул төхөөрөмжийг дурын үед цэнэглэх боломжтой бөгөөд хурдан халахаас гадна тасралтгүй ажиллуулж болно. Төхөөрөмж дээр байрлах температур заагч нь цэвэрлэгээний үед цэвэрлэгээг зөв хийхэд тусалдаг. Төхөөрмж нь авсаархан бөгөөд зөөхөд хялбараас гадна ямар ч химийн бодис ашиглахгүйгээр цэвэрлэдэгээрээ маш ая холбогдолтой. Уг төхөөрөмжийн багцад хоёр янзын шалны хошуу (шалны болон эрүүл ахуйн цэвэрлэгээнд зориулагдсан), нарийн хошуу, уртасгагч иш багтсан болно.
ЛАБОРАТОРИЙН ТЕСТ
Коронавирус COVID-19 болон SARS-CoV-2 зэрэг бүрхүүлт вирусыг өндөр температурт устгах боломжтой. Лабораторийи битүүмжилсэн орчинд эдгээр вирусын баталгаажсан төлөөлөл болох туршилтын вирус (Modified-Vaccinia-Ankara-Virus)-ийг хатуу гадаргуу дээр тараав. Дараа нь уг гадаргууг Karcher SG 4/4 уурын цэвэрлэгчээр цэвэрлэсэн бөгөөд уурын хамгийн өндөр даралтаар 30 секундын хугацаагаар туршсан бана. Үүний дараа лабораторийн шинжилгээгээр тус гадаргууд байсан вирусын 99,999% устсан байв. Бие даасан лаборатори нь Kаrcher уураар цэвэрлэгч, машинуудыг туршиж үзсэний үр дүнд бактер, вирусын эсрэг өндөр үр дүнтэй тэмцдэг болохыг тогтоожээ.
(* PrEN 16615 стандартын дагуу PVC шалан дээр SG 4/4 төхөөрөмжөөр (шалны хошуугаар, 30 см/сек хурдтайгаар, хамгийн өндөр уурын даралтаар, хамгийн бага чийгшилттэй буюу VapoHydro), туршилтын бактери: Enterococcus hirae ATCC 10541)
SG 4/4
4 bar-ын хүчтэй даралт бүхий авсаархан SG 4/4 уураар цэвэрлэгч төхөөрөмж. Уурын даралтын хэмжээ болон чийгшилтийг нь ихэсгэж багасгаж болдог VapoHydro функцтэй тул ямар ч химийн бодис ашиглахгүйгээр төгс цэвэрлэх боломжтой.
5,682,000 ₮
Бэлэн байна.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Хүчин чадал (Ватт) | 2,300 |
Усны савны эзэлхүүн (л) | 4 |
Цахилгааны кабель (м) | 7.5 |
Уурын даралт (бар) | 4 |
Бойлерийн хэм (°C) | Хамгийн ихдээ 145 |
Хүчдэл (В) | 220 – 240 |
Давтамж (Герц) | 50 – 60 |
Дагалдах хэрэгсэлгүй жин (kг) | 8 |
Нийт жин (kг) | 11.2 |
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 475 x 320 x 275 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Бариул бүхий уян хооой
- Уртасгагч хоолой × 2
- Шалны хошуу
- Гар хошуу
- Дугуй сойз, хар
- Буйдан зэрэг зөөлөн эдлэл цэвэрлэгч сойзтой хошуу
- Хошуу
- Нарийн хошуу
ХЭРЭГЛЭЭ
- Угаалтуур цэвэрлэх, ариутгах
- Ариун цэврийн өрөө цэвэрлэх, ариутгах
- Буйдан, давуун бүрээс бүхий машины суудал цэвэрлэх, ариутгах
- Хоолны газрын гал тогоог цэвэрлэх, ариутгах
- Хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж цэвэрлэх, ариутгах
- Зочид буудлын өрөө, тасалгааг цэвэрлэх, ариутгах
- Эмнэлгийн өрөө тасалгаа, ор, үзэлгийн ширээ зэргийг цэвэрлэх, ариутгах
- Супер маркетийн түрдэг тэрэг, кассны орчинг цэвэрлэх, ариутгах
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
2 усны савтай систем
Бойлер ба усны сав тусдаа тул цэвэр усны савыг тасралтгүй дүүргэж болно. Бойлер нь бүх усыг халаалгүй зөвхөн шаардлагатай усыг автоматаар татан авдаг тул богино хугацаанд халж, ажиллахад бэлэн болно. Нийт 4 литрийн усны сав бүхий SG 4/4-ийг удаан хугацаанд цэнэглэхгүйгээр ашиглах боломжтой.
VapoHydro систем
VapoHydro системийн ачаар уурын даралтын түвшинг цэвэрлэх гадаргууд тохируулан хэрэглэж болно. Уурын даралтаас гадна чийгшилтийг уурнаас халуун ус гарах хүртэл хязгааргүй тохируулж болно. Өндөр даралтаар гарах халуун усны тусламжтайгаар гүн бохирдлыг үр дүнтэйгээр цэвэрлэж болно.
Дагалдах хэрэгслийг хадгалах тасалгаа
Төхөөрөмжийн тасалгаа нь төрөл бүрийн дагалдах хэрэгслийг хадгалах боломжийг олгодог. Тусгай жижиг хэсгүүдийг үргэлж аюулгүй хадгалдаг тул алга болохгүй. Уян хоолойг хүртэл төхөөрөмжийн арын хэсэгт хадгалж болно.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Эрүүл ахуйн цэвэрлэгээ
- Цэвэрлэгээ хийхэд ямар нэгэн химийн бодис ашигладаггүй.
- Цэвэрлэгээний бодисноос зайлсхийх нь цэвэрлэгээ хийж буй хүнийг болон цэвэрлэх гадаргууг хамгаална.
- Зөвхөн цэвэр усыг цэвэрлэхэд ашигладаг бөгөөд эрүүл мэндэд хор хөнөөлгүй, зардал багатай байдаг.