Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

SE 4001 тоос сорогч, хивс угаагч нь хивсний үс хоорондын гүнд хүртэл цэвэрлэнэ.  Хивс, буйдан, нэхмэл гадаргуутай шат, гудас, хананд өлгөсөн аравч болон машины суудал зэрэг даавуун эдлэл цэвэрлэхэд тохиромжтой. Kärcher-ын түргэн хатдаг бодисыг усанд уусгасны дараа уг бэлдмэлээ хивс болн цэвэрлэх гэж буй гадаргуу руу даралттай шүршинэ. Тодорхой хугацаанд үйлялүүсний дараа нэгэн зэрэг ууссан бохирыг соруулна. Энэ төхөөрөмж нь харшилтай хүн амьдардаг болон гэрийн тэжээмэл амьтантай айл өрхөд тохиромжтой. Хошууны шинэлэг технологийн ачаар цэвэрлэсэн гадаргуу ердийнхөөс 2 дахин хурдан хатна. Зөөврийн 4 л цэвэр усны сав нь цохилтонд тэсвэртэй, тунгалаг өнгөтэй тул дүүргэх ба бохироо асгахад хялбар. Соруулсан бохир ус бохирын саванд орно. 3 in 1 үйлдэлтэй бариул нь зөөх, нээх хаах болон асгах боломж олгоно. Бат бөх хуванцар гэр нь кабель болон дагалдах хэрэгслүүдийн тогтоох суурьтай. Нэмэлт дагалдах хэрэгслийн тусламжтай төхөөрөмжийг хуурай хог соруулах тоос сорогч эсвэл шингэн сорогч цэвэрлэгээний төхөөрөмж болгон ашиглах боломжтой.

SE 4001 – Тоос сорогч, хивс угаагч

SE 4001 хивс угаагч, тоос сорогч нь хивсний үс хоорондын гүнд хүртэл нь цэвэрлэнэ. Хивс, буйдан, нэхмэл гадаргуутай шат, гудас, матрац, хананы аравч болон машины суудал зэрэг даавуун эдлэл цэвэрлэхэд тохиромжтой.

1,300,000 

Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.081-130.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Агаарын урсгал (л/сек) 70
Сорох оролтын хүч (мбар/кПа) 210 / 21
Насосны хүчин чадал (Вт) 40
Мотор хүч/насос (Вт) 1400 / 40
Ажиллах өргөн (мм) 230
Савны багтаамж (л) 18 / хуванцар
Цэвэр/бохир усны сав (л) 4 / 4
Хэрэгслийн диаметр ID (мм) 35
Цахилгаан хэрэглээ (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Шүрших хэмжээ (л/мин) 1
Шүрших даралт (бар) 1
Цахилгааны кабел (м) 7.5
Жин, нэмэлт хэрэгсэлгүй (кг) 7.8
Жин, сав баглаа боодлын хамт (кг) 11.8
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 441 x 386 x 480

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Хуурай хог сорогч хошуу
  • Нарийн хошуу
  • Буйдангийн хошуу
  • Цаасан хогийн уут, 1ш
  • Хөөсөн шүүлтүүр
  • Хивс угаах бодис RM 519 (100 мл)

ХЭРЭГЛЭЭ

  • Хивс
  • Буйдан ба нэхмэл гадаргуутай сандал
  • Хивсээр хучсан шат
  • Гудас, матрац
  • Нэхмэл аравч
  • Автомашины суудал

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

KÄRCHER хошууны технологи
Цэвэрлэсэн гадаргууг 50% хурдан хатаана

Салдаг цэвэр усны сав
Төхөөрөмжийг бүтэн нээхгүйгээр усаа дүүргэнэ эсвэл асгана.

3 in 1 бариул
3 in 1 бариул нь нээх ба хаахад түгжээ, харин зөөх, асгахад бариул болно.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Кабелын өлгүүр
Цахилгааны кабел өлгөх өлгүүртэй

Дагалдах хэрэгслүүдийг тогтоох суурьтай
Бүх хэрэгслүүдийг тогтоох суурьтай

Бат бөх хуванцар сав ба цохилтонд тэсвэртэй цэвэр усны сав 
Чанарын баталгаатай хийцтэй.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart