Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

HDS 5/15 U нь халуун усны өндөр даралтын шүршигчийн ангилалдаа хамгийн жижиг нь бөгөөд боловсронгуй, шинэлэг босоо загвартай. Энэ төрлийн загвар нь төхөөрөмжийн жинг бууруулж, маш авсаархан хэмжээтэй болгосон. Энэ нь төхөөрмжийг машинд тээвэрлэхэд маш хялбар болгодог бөгөөд том дугуй, түлхэх бариулын ачаар тэгш бус гадаргуу дээр ч зөөвөрлөхөд хялбар байдаг. Өндөр үр ашигтай цэвэрлэгээний гүйцэтгэл нь патентлагдсан цоргоны технологи, турбо үлээгч болон насосны өндөр үр ашигтай байдлаар баталгаажсан байдаг. Өндөр даралтын тийрэлтэт эргүүлэх хүчийг ашиглан шүршигч бууны тийрэх хүчийг багасгасан EASY!Force өндөр даралтын буу, мөн EASY!Lock хурдан залгах системтэй.

HDS 5/15 U – ӨНДӨР ДАРАЛТЫН ШҮРШИГЧ

Манай HDS 5/15 U халуун усны өндөр даралтын шүршигч нь маш авсаархан бөгөөд эргономикийн хувьд боловсронгуй босоо загвартай, мөн онцгой гүйцэтгэлийн шинж чанартай.

11,369,000 

БАРААНЫ ДУГААР

1.064-912.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (Фаз/В/Гц) 1 / 230 / 50
Усны хэрэглээ (л/цаг) 450
Ажлын даралт (бар/MПа) 150 / 15
Температур (°C) Хамгийн ихдээ 80
Ажлын ачаалал (kВатт) 2.7
Бүрэн ачаалалтай үеийн түлшний зарцуулалт  (kг/цаг) 2.4
Түлшний банк (л) 6.5
Жин (дагалдах хэрэгсэлгүй) (kг) 78
Бүх жин (kг) 86.2
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 618 x 618 x 994

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Шүршигч буу: EASY!Force Advanced
  • Өндөр даралтын хоолой: 10 м
  • Шүршигчийн шурга: 840 мм

ХЭРЭГЛЭЭ

  • Тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ
  • Тоног төхөөрөмж цэвэрлэх
  • Засварын газрын цэвэрлэгээ
  • Гадна талбайг цэвэрлэх
  • Үйлчилгээний станцын цэвэрлэгээ
  • Гадна чимэглэл, фасадны цэвэрлэгээ
  • Усан бассейны цэвэрлэгээ
  • Спортын байгууламжийн цэвэрлэгээ
  • Үйлдвэрлэлийн явцад цэвэрлэгээ хийх
  • Үйлдвэрийн байгууламжийг цэвэрлэх гхм.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Шинэлэг босоо загвар
Газраар эсвэл шатаар хялбар тээвэрлэх боломжтой. Шороон гадаргууд зориулсан том дугуйтай.

Усны нарийн шүүлтүүр
Өндөр даралтын насосыг бохирдлоос үр дүнтэй хамгаална. Гаднаас нь салгахад хялбар.

Компакт дизайн
Хадгалах, тээвэрлэх зай хэмнэнэ. Шингэн асгарахаас хамгаалсан шахуурга ба түлшний савтай. Бага оврын үйлчилгээний машинд зөөвөрлөхөд тохиромжтой.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Цаг хугацаа, эрч хүч хэмнэнэ: EASY!Force өндөр даралтын буу болон EASY!Lock түргэн холбогч
Ажиллахад бага ядардаг EASY!Force өндөр даралтын буу.
EASY!Lock! Түргэн холбогч ашиглах нь бат бөх, түргэн холбох боломжоор хангана. Энгийн шурган холбоосноос тав дахин хурдан.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart