Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Жижигхэн болон тохижуулсан талбайг BD 38/12 C шал угаагч машин нь мэргэжлийн түвшинд үр ашигтай цэвэрлэнэ. Энэхүү машин нь гайхалтай маневрлах чадвартай, хэрэглэхэд хялбар, засвар үйлчилгээ бага шаарддаг. 38 см диаметртэй диск сойзоор тоноглогдсон. Шинэ Lithium-Ion батерей нь энгийн батерейнаас 3 дахин урт ажиллах хугацаатай бөгөөд засвар үйлчилгээ багатай, хурдан цэнэглэгддэг. Eco!efficiency горим нь машины эрчим хүчний хэрэглээг бууруулж, ажиллах хугацааг уртасгахын зэрэгцээ чимээг ойролцоогоор 40%-иар багасгадаг. BD 38/12 C нь энэ төрлийн бусад машинтай харьцуулахад 35%-иар хөнгөн тул шат цэвэрлэх, тээвэрлэх ажиллагааг хялбаршуулдаг.

BD 38/12 C Bp Pack Li – ШАЛ УГААГЧ

Хөнгөн, чимээгүй, маневр сайтай. BD 38/12 C цэвэрлэгч хатаагч нь дискэн толгойтой, хурдан цэнэглэдэг өндөр гүйцэтгэлтэй Lithium-Ion батерей, мөн экологид ээлтэй хэмнэлтийн горимоор тоноглогдсон.

16,016,000 

Одоогоор бэлэн байхгүй. 3ахиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.783-430.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажиллагаа Батарей
Хөтлөгч Сойзны эргэлтээр урагшлах
Сойзны ажлын өргөн (мм) 380
Сорох ажлын өргөн (мм) 480
Цэвэр/бохир усны сав (л) 12 / 12
Талбайн гүйцэтгэл (м²/ц) 1520
Практик гүйцэтгэл (м²/ц) 1140
Батарейн төрөл Li-Ion
Батарей (В/Ац) 25.2 / 21
Батарей ажиллах хугацаа (ц) Хамгийн ихдээ 1.5
Батарей цэнэглэх хугацаа (ц) ~ 2.7
Цэнэглэгчийн цахилгаан тэжээл (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Сойз эргэх хурд (Э/мин) 180
Сойзны даралтын хүч (г/см²/кг) 25 – 30 / 16 – 20
Эргэх зайны өргөн (мм) 1050
Усны хэрэглээ (л/мин) 1
Дууны даралтын түвшин (дБ(А)) 65
Нэрлэсэн оролтын хүч (Вт) 500
Өнгө Антрацит
Зөвшөөрөгдөх нийт жин (кг) 48
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 36
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 995 x 495 x 1090

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Дискэн сойз
  • Батерей ба суурин цэнэглэгч орсон
  • Тээврийн дугуй
  • Муруй хэлбэртэй ус шавхагч
  • Хоёр савны систем

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Өндөр үр ашигтай lithium-ion батарей
– Үйлчилгээ хийх шаардлагагүй – Энгийн батерейнаас 3 дахин урт ашиглалтын хугацаатай.
– Хурдан цэнэглэгддэг: Бүрэн цэнэглэх: 3 цаг  Хагас цэнэглэх: 1 цаг
– Завсрын цэнэглэлт хийх боломжтой – Шаардлагатай үед хэсэгчлэн цэнэглэж ашиглах боломжтой.

Өөр дээрээ батарей хүчтэй цэнэглэгчтэй
– Цэнэглэгч үргэлж бэлэн тул хүссэн үедээ цэнэглэх боломжтой.
– Хурдан цэнэглэгч. Бүрэн цэнэглэхэд 3 цаг, тал цэнэглэхэд 1 цаг шаардагдана. (Завсрын цэнэглэлт ямар ч үед хийх боломжтой)
– Автомат унтраалга. Цэнэг дүүрсэн үед автоматаар унтарч, хүлээлтийн горимд шилжих бөгөөд цахилгаан зарцуулахгүй.

Найдвартай дискэн технологи
– Гөлгөр шалны бүрхүүл дээр онцгой үр дүнтэй
– Сойз болон хавтангуудтай хамт ажиллахад тохиромжтой.
– Багцад сойз орсон.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Өндөр гүйцэтгэлтэй lithium-ion батерей
Засвар үйлчилгээ шаардлагагүй. Энгийн батерейнаас 3 дахин урт ашиглалтын хугацаатай.
Хурдан цэнэглэлт: (Бүрэн цэнэглэхэд: 3 цаг, 50% цэнэглэхэд: 1 цаг).
Завсрын цэнэглэлт – Шаардлагатай үед түр зуур цэнэглэх боломжтой.

Маш хөнгөн жинтэй
Бусад ижил төстэй төхөөрөмжтэй харьцуулахад 35%-иар хөнгөн.
Шат, босго, хашлага дээгүүр хялбар шилжүүлж болдог.
Маневрлах чадвар өндөртэй тул тээврийн хэрэгсэлд ачихад илүү хялбар.

Сойзны ард шууд суурилуулсан соруулагч
Муруй зам дээр ч онцгой үр дүнтэй соруулах чадвар.
Хөл гишгүүрээр хялбар өндөрсгөх боломжтой.

Compact dimensions
Хананаас 90° өнцгөөр хялбархан эргэж гардаг.
Төхөөрөмжийн гадна тал битүүмжлэл сайн.
Ашиглахад маш хялбар.

Эвхдэг бариул
Хадгалахад хялбар, авсаархан хэмжээтэй.
Жижиг тээврийн хэрэгсэлд ч хялбархан багтана.

Өндрийг нь тохируулж болох бариул
Эргономик загвар: Хэрэглэгчийн өндрөөс хамааран тохируулах боломжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart