Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

20 л хогийн савны багтаамжтай түрдэг шүүр нь жилийн 4 улиралд гадна талбайн хог хаягдлыг цэвэрлэхэд зориулагдсан. Хажуугийн 2 эргэдэг сойзны тусламжтайгаар замын ирмэгийн хогийг сайн хамж авдаг. Хуурай хог хаягдлыг цэвэрлэх стандарт хажуугийн сойзноос гадна S 4 Twin 2-in-1 нь нойтон хог хаягдлыг цэвэрлэхэд зориулсан илүү хатуу үстэй, хоёр нэмэлт сойз дагалдаж ирдэг. Хүчирхэг эргэлддэг сойз, 680 мм шүүрдэх өргөнөөрөө цагт 2,400 м² хүртэлх талбайг хялбархан цэвэрлэж болно. Шүүрдсэн хог хаягдал нь 20 литрийн багтаамжтай хогийн саванд шууд ордог. Хажуугийн сойзны урт үстэй тул ирмэг хүртэл нь сайтар шүүрддэг. Дээш доош хөдөлдөг түрдэг бариулыг тухайн хэрэглэгчийн өндөрт оновчтой тохируулж болно. Хөлийн гишгүүрийн тусламжтайгаар түрдэг шүүрийг бөхийхгүйгээр хялбархан хураах боломжтой. Хажуугийн сойзыг солиход ямар нэгэн багажны шаардлага байдгүйгээрээ өвөрмөц юм. Тус төхөөрөмжийг маш богино хугацаанд ашиглаж эхлэж болно. Хаягдлын савыг нь амархан салгаж болдог бөгөөд хог шороонд хүрэлгүйгээр авч хоослох боломжтой.

S4 Twin 2 in 1 – Түрдэг шүүр

S4 Twin 2in1 загвар нь амины орон сууц, зуслан, гэр хороолол, авто зогсоол, хотхон доторх зам талбай, сургуулийн спорт заал гэх мэт газруудад жилийн 4 улиралд байнгын хэрэглэгдэхэд зориулагдсан механик шүүр юм. Халуун хүйтэн аль ч улиралд гарыг хайрахгүй, халууцуулахгүй байхад зориулсан бүрээс бүхий бариултай.

973,700 

Одоогоор бэлэн байхгүй. Захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.766-365.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хажуугын сойзны өргөн (мм) 680
Ажлын гүйцэтгэл  (м²/ц) 2,400
Хийц Хуванцар
Хогийн сав (л) 20
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 10,2
Дагалдах хэрэгсэлтэй жин (кг) 11,6
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 760 x 668 x 940

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Хажуугийн эргэлддэг сойз: 4 ширхэг
  • Эргономик бариул
  • Хог хаягдлын сав

ХЭРЭГЛЭЭ

  • Хучилттай зам талбай цэвэрлэх
  • Гарааш, гэрийн эргэн тойрон дох явган хүний зам, зогсоол
  • Дотор гарааш, зоорийн давхар, спорт заал, урлагийн заал цэюэрлэх

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Хоёр хос хажуугийн сойз
Хуурай хог хаягдлын хувьд стандарт хажуугийн сойз, мөн нойтон хог хаягдал дээр илүү хатуу үстэй хажуугийн сойз хэрэглэдэг.

Хажуугийн сойзны бэхэлгээ
Богино хугацаанд багажгүйгээр хажуугийн сойзыг тохируулж, байрлуулах зориулалттай бэхэлгээ түгжээ.

Хөлийн гишгүүр
Шүүрийг хадгалахад зориулж эвхэх үйлдлийг бөхийх шаардлагагүйгээр хөлийн гишгүүрийн тусламжтай хурдан хийнэ.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Том хогийн сав
Хогийн савыг байнга хоослох шаардлагагүй.

Авахад амар хогийн сав
Хогийн савыг хоослоход амар хялбар.

Том шүүрдэх өргөнтэй
Өндөр цэвэрлэгээний гүйцэтгэл.

Ирмэгт ойрхон шүүрдэлт
Булан, ирмэг, ан цавыг сайтар шүүрдэж цэвэрлэдэг.

Практик зөөвөрлөх бариул
Хялбар бариулын ачаар авч явах, хадгалахад хялбархан.

Холбох хэрэгсэл бүхий өндрийн тохируулга
Өндрийн тохируулгын ачаар нуруунд ээлтэй шүүрдэх боломжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart