Kärcher компани цонхны соруулагчийн анхны загвараа сайжруулан, илүү уян хатан ашиглалттай, шинэлэг технологи бүхий, батарейны ажиллах хугацаа нь урт WV 6 Plus загварыг бүтээжээ. Энэхүү шинэ загварт суурилуулсан урт соруулах ир нь нэг цэнэглэлтээр шилэн гадаргуунаас илүүдэл шингэнийг бүрэн арилгах боломжийг олгодог. 100 минут үргэлжлэх ажиллах хугацаа нь улам бүр илүү урт хугацаанд цэвэрлэгээ хийх боломжийг танд олгоно. Дэлгэцэн дээр гарч буй үлдсэн ажиллах хугацааны мэдээлэл нь цэвэрлэгээгээ төлөвлөхөд тусална.
Өмнөх загварын адил шүршигч сав, микрофибр угаалгын алчуур, соруулах функцийг ухаалгаар нэгтгэсэн энэхүү систем нь ул мөр, үлдэгдэлгүй гялалзсан цонхтой болох баталгаа болдог. Kärcher компанийн эргономик дизайнтай WV 6 Plus нь бохир усанд шууд хүрэлцэхгүйгээр илүү ариун цэвэрч аргаар цонх цэвэрлэх боломжийг олгодгоороо онцлогтой.
WV 6 Plus – ШИЛ ТОЛЬ, ЦОНХ УГААГЧ
WV 6 Plus батарейтай цонхны соруулагч нь уламжлалт аргаас илүү уян хатан ашиглалт, шинэлэг технологиор тоноглогдсон. Энэхүү төхөөрөмж нь ямар ч ул мөр, толбо үлдээхгүйгээр цонхыг хэдхэн минутын дотор гялалзсан цэвэр болгодог.
637,000 ₮
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Сорох хошууны ажлын өргөн (мм) | 280 |
Бохир усны савны багтаамж (мл) | 150 |
Батарейгаар ажиллах хугацаа (мин) | 100 |
Батарей цэнэглэх хугацаа (мин) | 170 |
Батарейны төрөл | Lithium-ion |
Нэг цэнэглэлтээр хийх цэвэрлэгээний гүйцэтгэл | ~ 300 м² = 100 цонх |
Цахилгаан тэжээл (Ф/В/Гц) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Өнгө | цагаан |
Батарейтай жин (кг) | 0.8 |
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) | 0.8 |
Сав, баглаа боодолтой жин (кг) | 1.3 |
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 126 x 280 x 310 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Түргэн цэнэглэгч
- Шүршигч сав, нэмэлт микрофибр арчигч алчууртай
- Цонх цэвэрлэгээний өтгөрүүлсэн бэлдмэл: 20 мл
- Сорогч хошуу
- Сольдог сорогч хошуу
ХЭРЭГЛЭЭ
- Гөлгөр гадаргуу
- Цонх болон шилэн гадаргуу
- Толь
- Плита
- Шилэн ширээ
- Хананы плита
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Сайжруулсан технологи
Шинэлэг сорогч хошууны ир нь цэвэрлэгээг улам уян хатан болгодог. Ялангуяа шаланд ойрхон хэсгүүдийг цэвэрлэхэд тохиромжтой.

Илүү удаан ажилладаг батарей
Цонхны соруулагчийн ажиллагааны хугацаа нь 100 минут болсноор тасралтгүй цэвэрлэгээ хийх боломжийг олгодог.

Солих боломжтой хошуу
Соруулах хошууг хялбархан салгаж, хэрэглээний дараа цэвэрлэх боломжтой.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Цэвэрлэгээний савыг хурдан, цэвэрхэн хоослох
Хог усны савыг бохир усанд хүрэлцэхгүйгээр хурдан, амархан хоослох боломжтой.
Чимээгүй ажиллагаа
Цонх соруулагч нь чимээ багатай тул ажиллагааг илүү таатай болгодог.
Цэнэгийн үлдэгдэл хугацааг харуулах дэлгэц
Батарейны үлдэгдэл ажиллах хугацааг минутаар харуулж, цэвэрлэгээг төлөвлөхөд тусална.
Анхдагч
Kärcher нь цонхны соруулагчийн анхдагч зохион бүтээгч бөгөөд чанарыг баталгаажуулдаг.
Гурав дахин хурдан
Уламжлалт аргаас 3 дахин хурдан цэвэрлэгээ.
Үлдэгдэл ул мөргүй үр дүн
Цахилгаан соруулагчийн систем усны дусал, ул мөрийг бүрэн арилгадаг.
Олон талт хэрэглээ
Бүх төрлийн гөлгөр гадаргуу (хавтанцар, толь, шүршүүрийн хаалт) дээр ашиглах боломжтой.