Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

WV 5 Plus Anniversary Edition нь компанийн 90 жилийн ойд зориулсан онцгой цөөн тоогоор гарсан загвар юм. Цонхны соруулагчийн салбарт хувьсгал хийсэн Kärcher компани энэхүү шинэ төхөөрөмжөөрөө уламжлалт цэвэрлэгээний аргуудыг бүрэн шинэчилсэн.

Энэхүү загвар нь Lithium-Ion зайгаар ажилладаг бөгөөд нэг цэнэглэлтээрээ 60 минут тасралтгүй ажиллах чадвартай. Солих боломжтой батарейны систем нь нэмэлт батарей худалдан авснаар тасралтгүй ажиллагааг хангадаг. Төхөөрөмжийн бариул нь эргономик дизайнтай бөгөөд уян хатан материал ашиглан гарт тохь тухтай байхаар бүтээгдсэн.

Онцгой тоноглолын хувьд WV 5 Plus нь жижиг цонхны нарийн хэсгүүдийг цэвэрлэхэд зориулсан нарийн соруулах хошуу, шилэн гадаргууны бохирдлыг арилгах хуванцар хусуур, гаднах цэвэрлэгээнд зориулсан нэмэлт микрофибр алчуур дагалдаж ирдэг.

Kärcher компанийн энэхүү олон жилийн туршлага, инноваци шинэлэг шийдлүүдийг нэгтгэсэн төхөөрөмж нь цонх цэвэрлэгээний салбарт шинэ стандарт тавьж, хэрэглэгчдэд цаг хугацаа хэмнэсэн, үр дүнтэй шийдлийг санал болгож байна.

WV 5 PLUS ANNIVERSARY EDITION – ШИЛ ТОЛЬ, ЦОНХ УГААГЧ

KÄRCHER компаний 90 жилийн ойд зориулсан онцгой WV 5 Plus Anniversary Edition нь ямар ч ул мөр, усны дусалгүй тунгалаг цонхыг бий болгодог.

597,000 

БАРААНЫ ДУГААР

1.633-711.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сорогч хошууны өргөн (мм) 280
Нарийн сорогч хошууны өргөн (мм) 170
Бохир усны савны багтаамж (мл) 100
Батарейны ажиллах хугацаа (мин) 35
Цэнэглэх хугацаа (мин) 185
Батарейны төрөл Lithium-Ionen
1 цэнэгээр гүйцэтгэх цэвэрлэгээ ~ 105 м² = 35 Цонх
Цахилгаан тэжээл (В/Гц) 100 – 240 / 50 – 60
Өнгө хар
Жин батарейны хамт (кг) 0.7
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 0.7
Сав, баглаа боодолтой жин (кг) 1.2
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 125 x 280 x 325

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Нарийн сорох хошуу
  • Цэнэглэгч
  • Шүршигч сав, микрофибр алчуур
  • Цэвэрлэгээний бэлдмэл: 1 x 20 мл
  • Гадаа зориулалттай микрофибр уут
  • Хусуур
  • Сорох хошуу

ХЭРЭГЛЭЭ

  • Цонх болон шилэн  гадаргуу
  • Сараалжин цонх
  • Гөлгөр гадаргуу
  • Толь
  • Шилэн ширээ
  • Хананы плита
  • Шалны плита

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Солих боломжтой нэмэлт батарей
Солих боломжтой батарейгаар тоноглогдсон учраас бүх цонхоо нэг мөр цэвэрлэх боломжтой.

Ирмэг хүртлэх цэвэрлэгээнд тохиромжтой
Гарын тохируулгатай зай баригчийн ачаар цонхны ирмэг хүртэл ул мөргүй, төгс цэвэрлэгээ хийх боломжтой.

Тохь тухтай бариул ба LED гэрэл
Бариулын гадаргуу дээрх уян бүрхүүл нь ажиллагааг эргономик, тохь тухтой болгодог. 3 ширхэг LED гэрэл нь төхөөрөмжийн зайн үлдэгдэл төлөвийг бодит цагт харуулдаг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Сорох хушууг солих боломж
Цэвэрлэх талбайн хэмжээнээс хамаарч жижиг эсвэл бүр том сорох хошуу ашиглаж болно.

Дуу чимээ бага
Цонх цэвэрлэгч дуу чимээ багатай тул ажиллахад илүү тааламжтай.

3 дахин хурдан
Утасгүй цонх цэвэрлэгчийг ашиглан уламжлалт аргыг ашиглахаас 3 дахин хурдан цонх цэвэрлэнэ.

Толбо, дусал үлдээхгүй
Сорох хүчний ачаар цонхон дээр дусал ус ч үлдэхгүй.

Эрүүл ахуйн шаардлага хангасан
Бохир устай харьцахгүйгээр савыг хурдан бөгөөд амархан хоослож болно.

Янз бүрийн хэрэглээ
Цонх цэвэрлэгчийг хавтан, толь эсвэл шүршүүрийн хаалт гэх мэт бүх тэгш гадаргуу дээр ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart