Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Kärcher WV 2 Black Edition нь цонхыг ямар ч ул мөргүй гялалзтал нь бүрэн цэвэрлэдэг. Энэхүү цонхны ус соруулагч нь стандарт WV 2-оос хар, шар өнгөний содон дизайн, сорох хошуун дээрх металл логоор ялгагдана. Black Edition нь нарийн соруулах хошуу, шүршүүрт сав, микрофибр угаалгын алчуур, цэвэрлэгээний бодис зэрэг дагалдах хэрэгсэлтэй бөгөөд жижиг цонх, витрин шилэн шүүгээний нарийн хэсгүүд дэх бохирдлыг ч арилгах боломжтой.

WV 2 Black Edition – ШИЛ ТОЛЬ, ЦОНХ УГААГЧ

Сонгодог дизайн: WV 2 Black Edition нь өвөрмөц, бусдаас ялгарах загвартай.

291,200 

БАРААНЫ ДУГААР

1.633-426.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сорох хошууны ажлын өргөн: (мм) 280
Нарийн сорох хошууны ажлын өргөн: (мм) 170
Бохир усны савны багтаамж (мл) 100
Батарейгаар ажиллах хугацаа (мин) 35
Батарей цэнэглэх хугацаа (мин) 230
Батарейны төрөл Lithium-ion
Нэг цэнэглэлтээр цэвэрлэх гүйцэтгэл ~ 105 м² = 35 цонх
Цахилгаан тэжээл (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Жин батбрейны хамт (кг) 0.6
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 0.6
Сав, баглаа боодолтой жин (кг) 1.1
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 120 x 280 x 320

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Нарийн сорох хошуу
  • Батарей цэнэглэгч
  • Цонх цэвэрлэх бэлдмэл: 1 x 20 мл
  • Сорох хошуу

ХЭРЭГЛЭЭ

  • Гөлгөр гадаргуу
  • Цонх болон шилэн гадаргуу
  • Толь
  • Усанд тэсвэртэй гадаргуу
  • Шилэн ширээ
  • Шүрүүр, ванны шилэн хэсэг
  • Сараалжин цонх

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Усны дусал, ул мөргүй гялалзсан үр дүн
Шингэн соруулагчийн систем нь усны дусал, ул мөрийг бүрэн арилгаж, төгс цэвэрлэгээ хийдэг.

Олон талт хэрэглээ
Цонхны соруулагч нь бүх төрлийн гөлгөр гадаргуу дээр ашиглах боломжтой

LED дэлгэц
Асаах/угаах товчлуурын дээр суурилуулсан LED дэлгэц нь зайгаа дахин цэнэглэх шаардлагатай эсэхийг цаг тухайд нь мэдэгдэнэ.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хурдан хоослох боломжтой
Бохир усны савыг шаардлагатай үед хурдан бөгөөд амархан хоослох боломжтой.

Солих боломжтой сорох хошуу
Цэвэрлэх гадаргуугийн хэмжээнд тохируулан том эсвэл жижиг хошууг сонгох боломжтой.

Гурав дахин хурдан
Цонх цэвэрлэгч нь уламжлалт аргаас гурав дахин хурдан цэвэрлэгээ хийх боломжийг олгодог.

Хөнгөн жинтэй, чимээгүй ажиллагаа
Kärcher WV 2 цонх цэвэрлэгч нь хөнгөн жин, чимээгүй ажиллагаатайгаар уламжлалт цэвэрлэгээний ажлыг хялбаршуулдаг.

Анхдагч зохион бүтээгч
Kärcher компанийн цонх цэвэрлэгчийн анхдагч зохион бүтээгчээс гаралтай жинхэнэ чанар.

Ариун цэвэр
Усны савыг бохир усанд хүрэлцэхгүйгээр хурдан, амархан хоослох боломжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart