Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Батарейгаар ажилладаг В 50 W Bp шал цэвэрлэгч нь аж үйлдвэрийн орчинд шалыг үр дүнтэй цэвэрлэхэд тохиромжтой. Авсаархан загвар нь нарийхан зайтай газруудад ч гэсэн гайхалтай маневрлах боломжийг олгодог. Энэхүү төхөөрөмж нь бат бөх хөнгөн цагаанаар хийгдсэн сойз бүхий толгой болон хамагч хусууртай. Барзгар гадаргуу болон нарийн эргэлтэнд ч шингэнийг төгс хамж сордог параболик хамагч хусууртайгаараа онцлогтой. D 51 нэг дисктэй сойз бүхий толгой нь цэвэрлэгээний ажлын үед чимээ багатай, найдвартай цэвэрлэгээг хангадаг. Хүчтэй 115 Ah AGM батарей нь удаан ажиллах хугацааг олгодог. Дугуйны хөтлөгч нь ажиллагааг хялбарчилж, хэрэглэгчийн биеийн ачааллыг бууруулдаг. Нэмэлт цэвэр усыг ямар ч эх үүсвэрээс хялбар дүүргэх боломжтой. Нарийн тохиргоо болон мэдээллийг ‘Machine Connect’ апп-аас авч, ухаалаг гар утсаараа хялбар удирдаж болно.

B 50W Bp Pack + D51 – ШАЛ УГААГЧ

Нойтон шал цэвэрлэхэд зориулсан хүчтэй, бат бөх хөнгөн цагаан бүрэлдэхүүнтэй, D 51 нэг дискэн сойз бүхий толгойтой, 115 Ah AGM батарейтай, авсаархан В 50 W Bp түрдэг шал цэвэрлэгч.

БАРААНЫ ДУГААР

1.533-238.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажиллагаа Батарей
Хөтлөгч мотор
Сойзны ажлын өргөн (мм) 510
Сорох ажлын өргөн (мм) 850
Цэвэр/бохир усны савны багтаамж (л) 50 / 50
Талбайн дээд гүйцэтгэл   (м²/цаг) Ихдээ 3,060
Дундаж талбайн гүйцэтгэл (м²/цаг) 1,840
Батарейны төрөл Засвар, үйлчилгээ шаардлагагүй
Батарей (В / A/цаг) 24 / 115
Батарей ажиллах хугацаа (цаг) Ихдээ 3
Батарей цэнэглэх хугацаа (цаг) ~ 10
Батбрей цэнэглэгчийн тэжээл (В/Гц) 100 – 240 / 50 – 60
Хурд (км/цаг) Ихдээ 6
Сойзны эргэх хурд (эргэлт/мин) 140
Сойзны дарах хүч (кг/гр/см²) 29 / 32
Бүтэн эргэлт хийх өргөн (мм) 1,400
Усны хэрэглээ (л/мин) Ихдээ 2.5
Дууны түвшин (дБ(A)) 65
Нийт ажлын жин (кг) 245
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 177
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 1367 x 609 x 1082

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Сойз диск: 1 ширхэг
  • Батарей
  • Батарей цэнэглэгч
  • Хусуур, муруй хэлбэртэй
  • Бат бөх хөнгөн цагаан цутгамал хусуурын суурь

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Маш авсаархан төхөөрөмж
Дизайнлаг бөгөөд гайхалтай маневрлах чадвартай. Хялбар ажиллагаатай, аюулгүй, бөгөөд цохилтонд тэсвэртэй бат бөх хийцтэй.

“Machine Connect” ухаалаг гар утасны апп
Ажиллагаа болон мэдээллийн өргөн хүрээтэй. Нөөц хяналт, бүтээмж нэмэгдүүлэлт, засвар үйлчилгээ болон асуудал шийдвэрлэхэд зориулсан мэдээлэл бүхий анимейшнуудтай. Тохиргооны параметрүүдийг тохируулах, KIK эрхийн тохиргоог засварлах боломжтой.

Цутгамал хөнгөн цагаанаар хийгдсэн сойзны толгой ба хусуур
Бат бөх, элэгдэлд тэсвэртэй бүрэлдэхүүн хэсгүүд. Машины сул зогсолтыг багасгаж, бага зардлаар өндөр бүтээмж бий болгодог.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Linatex сорогч ирмэг бүхий параболик хусуур
Барзгарй гадаргуу, нарийн эргэлт дээр ч төгс соруулах чадвартай.
Хальтирч унах эрсдэл бага, гарын аргаар дахин цэвэрлэх шаардлага хамгийн бага.

D 51 нэг дисктэй сойз бүхий толгой
Дуу чимээ багатай, эрчим хүчний үр ашигтай.
Цэнэгээ удаан барьдаг тул ажлын үеэр олон цаг цэвэрлэгээ хийх боломжтой.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart