Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

SC 2 Upright EasyFix нь бүх төрлийн хатуу гадаргуутай шалыг уураар цэвэрлэнэ. /Үүнд модон шал ч хамаатай/. Хормын дотор буюу 0.5 мин дотор л усыг ууршуулан цэвэрлэгээг эхлүүснээр хатуу гадаргуугаас коронавирус 99.999%, гэр ахуйн бүх нийтлэг бактерийн 99.99% хүртэл устгадаг. Төхөөрөмжийн даралтыг ямар төрлийн шал цэвэрлэхээс хамааран сонгосныг бариул дээрх LED-с харж болно. Шалны зориулалтын алчууртай ба цэвэрлэгээний дараа алчуурыг цэвэрлэхэд хялбар. Төхөөрөмжид цахилгааны утсыг ороох энгийн дэгээ байрладаг. Энэ нь цэвэрлэгээний дараах эмх цэгцийг бий болгоно.

SC 2 Upright EasyFix – Уураар цэвэрлэгч

SC2Upright EasyFix уураар шал угаагч нь шалны бохирдлыг цэвэрлэхээс гадна коронавирусыг 99.999%, гэр ахуйн нийтлэг бактерийг 99.99% хатуу гадаргуугаас бүрэн устгадаг.

573,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.513-345.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Туршилтын гэрчилгээ* Коронавирус* 99.999%, бактерийг 99.9% устгана**
Ажлын гүйцэтгэл  (м²) ~ 50
Халаалтын гаралт (Ватт) 1,600
Цахилгааны утас (м) 5
Халаах хугацаа (мин) 0.5
Усны сав (л) 0.4
Хүчдэл  (Ф/В/Гц) 1 / 220 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 2.5
Дагалдах хэрэгсэлтэй жин (кг) 4.0
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 314 x 168 x 1185
* Туршилтаар хамгийн ихдээ 30 секундын хугацаанд цэвэрлэх гадаргуугийн нэг цэг дээр уураар үлээлгэсэн туршихад Коронавирус, томуу (гепатит-В вирусээс бусад) зэрэг бүрхүүлтэй вирусын 99.999%-ийг энгийн гөлгөр хатуу гадаргуу дээр (туршилтын бичил биет: modified Vaccinia-Ankara-Virus) устгаж байсан. ** Kärcher уурын цэвэрлэгчээр хамгийн ихдээ 30 см/с хурдтай уураар цэвэрлэхэд гөлгөр хатуу гадаргуу дээр гэр ахуйн нийтлэг нянгийн 99,99% устгаж байв. (туршилтын бичил биет: Enterococcus hirae).

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Аюулгүйн цоож
  • Шалны төрлөөс хамаарсан 2 төрлийн даралтын тохиргоо
  • Шалны алчуур 1 ш
  • Усны шүүлтүүр
  • Шалны хошуу
  • Зөөврийн усны сав.

ХЭРЭГЛЭЭ

  • Паркет, ламинат, чулуу, хулдаас, PVC шал гэх мэт гадаргуу.
  • Бүх газар (Жишээ нь: ариун цэврийн өрөө, гал тогоо, унтлагны өрөө гэх мэт)-н шал угаахад зориулагдсан.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хурдан халаах системтэй
30 секундын дотор усыг уур болгон халаадаг нь богино хугацаанд төхөөрөмжийг ашиглахад бэлэн болгодог.
Улаан гэрэл нь төхөөрөмж халж байгааг илэрхийлэх бол ногоон гэрэл нь төхөөрөмжийг ашиглахад бэлэн байгааг заана.

EasyFix шалны алчуур болон төхөөрөмжийн нэмэлт дэгээ
Шалны хошуунд байрлуулах болон цэвэрлэгээний дараа гарын оролцоогүй салгахаар хийгдсэн зориулалтын алчууртай. Цэвэрлэгээ хийгдээгүй үед төхөөрөмж дэх дэгээд алчуурыг хадгалж болно. Төхөөрөмжид байрлуулсан гох дэгээнд цахилгааны утас, шалны алчуурыг байрлуулж болдог нь эмц цэгцийг бий болгодог.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart