Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

К 7 Compact загвар нь хатуу наалдсан, удсан бохирдлыг маш өндөр даралтаар цэвэрлэх зориулалт бүхий төхөөрөмж юм. Техникийн үзүүлэлт сайтай, хэрэглэхэд овор багатай, хадгалахад мөн зай талбай бага шаардана. Төхөөрөмжид гаралтын хоолойг хадгалах оосортой. Төхөөрөмжийг хэвтээ болон босоо байрлалд аль алинд нь хэрэглэхийн зэрэгцээ бариулыг сунган өндөрийг тохируулна.

K7 COMPACT – ӨНДӨР ДАРАЛТЫН УС ШҮРШИГЧ

Хөнгөн мөртлөө хүчирхэг энэхүү загвар хатуу дагтаршсан шороог өндөр даралтаар гайхалтай цэвэрлэх ба цагт 60 м² талбайг цэвэрлэх хүчин чадалтай.

2,391,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.447-050.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Цахилгаан тэжээл (В/Гц) 230 / 50
Даралт (бар/МПа) 20 – хамгийн ихдээ 180 / 2 – хамгийн ихдээ 18
Усны хэрэглээ (л/цаг) хамгийн ихдээ 600
Талбайн гүйцэтгэл (м²/цаг) 60
Оролтын усны температур (°C) хамгийн ихдээ 60
Холболтын ачаалал (кВт) 3
Цахилгаан кабель (м) 5
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 16
Дагалдах хэрэгсэлтэй жин (кг) 20.3
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 378 x 291 x 516

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Өндөр даралтын шүршигч буу
  • Vario Power Jet хошуу
  • Тийрэлтэт хошуу
  • Гаралтын хоолой, 10 м
  • Төхөөрөмжид суурилсан түргэн холбогч
  • Бодис холбогч  хоолой
  • Угсардаг бариул
  • Усан хөргөлттэй мотор
  • Усны шүүлтүүр
  • Оролтын хоолойг шилжүүлэгч

ХЭРЭГЛЭЭ

  • Унадаг дугуй, скутер, мотоцикль, автомашин.
  • Цэцэрлэг, чулуун хана, хашаа, тагтны тавилга.
  • Хашаа болон жижиг цэцэрлэгийн зам  болон  хучилтын чулуу.
  • Гадна шат, цэцэрлэгийн зам талбай, авто зогсоол.
  • Караван, зөөврийн сууц.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Гаралтын хоолойн хадгалалт
Цэвэрлэгээний дараа эмх цэгцтэй байх зориулалт бүхий гаралтын хоолойд зориулсан резинин боолттой.

Усан хөргөлттэй мотор
Энэхүү мотор нь халалтаас сэргийлснээр удаан  эдэлгээтэй байлгадаг төдийгүй техникийн өндөр үзүүлэлтийг байнга ханган ажиллана.

Угсардаг бариул
Эх биед угсарч байрлуулдаг энэхүү бариул нь зөөвөрлөхөд сунган ашиглах  ба хураах үедээ эвхдэг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Усны шүүлтүүр
Усны шүүлтүүртэй байдаг нь зөөврийн ус ашиглах үед төхөөрөмжийн аюулгүйн ажиллгааг хангана.

Бодисны хоолой.
Цэвэрлэгээний бодисыг шууд сорох зориулалт бүхий хоолойтой болсноор тусгай бодисны хошуу шаардлагагүй болсон.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart