Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Хөнгөн, маневр сайтай 32 см тайрах өргөнтэй LMO 2-18 Battery Set зүлэг тэгшлэгч нь 250 м² хүртэлх жижиг талбайд тохиромжтой. Тайрах өндрийг 25-60 мм-ийн 5 түвшинд тохируулж болно. Хүчирхэг соронзгүй моторын ачаар зүлэг үргэлж нарийн тайрагддаг. Тайрч тэгшилсэн зүлэгний илүүдлийг 30 литрийн саванд цуглуулна. Өндрийг нь тохируулж болдог чиглүүлэх бариул нь босоо, тохь тухтай байрлалыг хангах бөгөөд бариулыг нугалж хадгалах үед зай бага эзлэнэ. Зөөврийн бариул нь зүлэг тэгшлэгчийг шатаа дээш доош зөөх зэрэгт ашиглахад тохиромжтой. Нэг батерей ба хурдан цэнэглэгч багцад хамт орсон.

LMO 2-18 BATTERY – ЗҮЛЭГ ТЭГШЛЭГЧ

LMO 2-18 Battery Set зүлэг тэгшлэгч нь соронзонгүй мотортой, 32 см тайрах өргөнтэй, жижиг талбайд тохиромжтой маневр сайтай загвар юм. Батерей, хурдан цэнэглэгч багцанд ирдэг.

1,931,000 

БАРААНЫ ДУГААР

1.445-401.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Батарейгаар ажилладаг тийм
Батарей платформ 18 Вольт
Тайрах өргөн (см) 32
Тайрах өндөр (мм) 25 – 60
Хаягдал цуглуулах савны багтаамж (л) 30
Мотор Сойзгүй мотор
Эргэлтийн хурд (Эргэлт/мин) 3500
Батарейны төрөл Lithium-ion
Хүчдэл (В) 18
Багтаамж (A/цаг) 5
Шаардлагатай батарей (ш) 1
Бүтэн цэнэгтэй батарейны гүйцэтгэл (м²) ~ 125 (2.5 A/цаг) / ~ 250 (5.0 A/цаг)
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) ~ 14 (2.5 A/цаг) / ~ 28 (5.0 A/цаг)
Батарей цэнэглэх хугацаа 80%/100% (мин) 94 / 143
Цэнэглэх хүч (A) 2.5
Цэнэглэгчийн цахилгаан тэжээл (В/Гц) 100 – 240 / 50 – 60
Өнгө шар
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 10.4
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 1186 x 354 x 1026

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Батарей: 18 В / 5.0 A/цаг Battery Power (1 ш)
  • Батарей цэнэглэгч: 18 В Battery Power түргэн цэнэглэгч (1 ш)
  • Хаягдал цуглуулах сав
  • Тайрагч ир
  • Чиглүүлэгч бариул, тайрах өндөр тохируулагч
  • Зөөврийн бариул
  • Дүүргэлтийн түвшин заагч

ХЭРЭГЛЭЭ

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Хүчирхэг соронзонгүй мотор
Өндөр гүйцэтгэл, урт хугацааны ашиглалт, бат бөх байдал.

Хаягдлын савны үр дүнтэй дүүргэлт
Оновчтой агаарын урсгалын ачаар сав 95% хүртэл дүүрнэ. Ингэснээр ажиллах явцад зогсолтын хугацаа багасна.

Дүүргэлтийн түвшний индикатор
Хаягдлын сав бүрэн дүүрэхэд хаалт автоматаар хаагдаж, хоослох шаардлагатай болохыг анхааруулна.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Зүлэг тайрах өндрийг хялбар тохируулна
Зөвхөн нэг хөдөлгөөнөөр тайрах өндрийг 25-60 мм-ийн 5 түвшнээс сонгох боломжтой.

Зүлэгний ирмэг хүртэл тайрна
Зүлэг тайрагч нь ирмэг дээр ургасан зүлгийг автоматаар тайрдаг.

Зай бага эзэлдэг дизайн
Даавуун хаягдлын савыг жижигрүүлж нугалах боломжтой бөгөөд төхөөрөмжинд суурилуулсан үед бага зай эзэлнэ.
Нугалахад тохиромжтой чиглүүлэх бариул нь хадгалах үед зай бага эзлэх боломжийг олгоно.

Зөөврийн бариул
Төхөөрөмжийг хялбархан зөөвөрлөхөд тохиромжтой бариултай.

Эргономик ажиллагааТохируулах боломжтой чиглүүлэх бариул нь хэрэглэгчийн биеийн хэмжээнд яг нийцүүлэн тохируулах боломжтой.
Зөөлөн бариул нь тохь тухтай, аюулгүй ажиллах боломжийг олгодог.
Бүтэн урттай удирдлагын бариул нь ажиллагааг хялбаршуулдаг

Аюулгүй байдлын түлхүүр
Зүлэг тэгшлэгчийг хүүхэд санамсаргүй асаахаас урьдчилан сэргийлсэн.

18V Kärcher Battery Power батарейны систем
LCD дэлгэцтэй Real-Time Technology:
✓ Ажиллах үлдсэн хугацаа
✓ Цэнэглэх үлдсэн хугацаа
✓ Батерейны хувийн багтаамж
Lithium-Ion технологитой тулхүчирхэг, удаан ажиллах чадвартай
Бусад бүх 18V Kärcher Battery Power төхөөрөмжүүдэд ашиглах боломжтой

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart