Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Удаан ажиллах үед мөр, гар бага ядарна. 180° эргэдэг бариулын ачаар HGE 18-50 бут тайрагч нь босоо тайралт хийх үед тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлдэг. Хоёр гартай хамгаалалтын хэлхээ нь төхөөрөмжийг санамсаргүйгээр ажиллуулахаас сэргийлдэг. Тайрагчийн ирний ажиллагаа нь зузаан мөчрүүдийг огтлоход хялбар болгодог. Мөн тайрагч ирэн дээр суудаг нэмэлт хаалт нь шигүү, өтгөн бут сөөг тайрах үед тайрагдсан  мөчрийг давхар хамж ажил хөнгөвчилж өгдөг. Батарейны бут тайрагчийн ир нь алмаазаар хүчитгэгдсэн тул удаан хугацаанд ирээ хадгалж нарийн тайралт хийх боломжоор хангадаг. Нэмэлт ир хамгаалагч нь бут тайрагчийн ирийг гэмтлээс хамгаалахаас гадна бут тайрагчаар бусад эд зүйлс гэмтээхээс хамгаалах бөгөөд төхөөрөмжийг хананд өлгөх боломжийг олгодог. Нэг зай, хурдан цэнэглэгчийг нийлүүлэлтийн хүрээнд багтаасан болно.

HGE 18-50 – Утасгүй бут тайрагч

Батарейгаар ажилладаг бут тайрагч HGE 18-50 Battery. Түүний 180° эргэдэг бариул ба тайрагч ир нь нь бут сөөг засахад нэн тохиромжтой.

1,218,000 

БАРААНЫ ДУГААР

1.444-241.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Батарейны платформ 18 V батарей
Тайрагч ирний урт (см) 50
Шүд хоорондын зай (мм) 22
Хурдны тохируулагч байхгүй
Хутганы хурд 2700
Тайрагч хутганы төрөл Цоолбортой, алмаазан хүчитгэлтэй
Батарейны төрөл Lithium-ion сольдог батарей
Хүчдэл (В) 18
Багтаамж (A/ц) 2.5
Батарейны гүйцэтгэл* (м) max. 325 (2,5 Ah) / max. 650 (5,0 Ah)
Батарейны ажиллах хугацаа (мин) max. 40 (2,5 Ah) / max. 80 (5,0 Ah)
Хурдан цэнэглэгчээр батарейг цэнэглэх хугацаа 80%/100% (мин) 44 / 83
Цэнэглэгчийн хүч (A) 2,5
Батарей цэнэглэгчийн тэжээл (В/Гц) 100 – 240 / 50 – 60
Жин (kг) 2,9
Жин, сав баглаа боодлын хамт (kг) 5,8
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) 970 x 213 x 188
* Бутны өндөр 1 м, нэг талын тайралт

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Батерей, цэнэглэгч дагалдана
  • Батерей, 18 В / 2.5 A/ц (1 ширхэг)
  • Батерейны хурдан цэнэглэгч (1 ширхэг)
  • Эргэдэг бариул
  • Нэмэлт хаалт
  • Хутганы хамгаалалт
  • Хадгалах гогцоо

ХЭРЭГЛЭЭ

  • Бут, сөөг

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Эргэдэг арын бариул
Ажлын тав тухтай байдлыг хангахын тулд бариулыг олон алхамаар 180 ° эргүүлэх боломжтой.

Нэмэлт хаалт
Тайрагч ирэн дээр суудаг нэмэлт хаалт нь шигүү, өтгөн бут сөөг тайрах үед тайрагдсан  мөчрийг давхар хамж ажил хөнгөвчилж өгдөг.

Хөрөөдөх үйлдэлтэй
Ялангуяа хааяа бүдүүн мөчир тааралдахад тайралт хийхэд тохиромжтой.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Алмазаар хүчитгэсэн ир
Хутга нь нарийн тайралт хийх ба ирээ удаан хадгалдаг.

Эргономик бариулын загвар
Удаан ажиллахад гарт эвтэй, найдвартай барьц олгодог.

Ирний хамгаалалт
Ирийг хамгаалж, эд зүйлс гэмтээхээс сэргийлнэ.
Хадгалж өлгөх зориулалтын өлгүүртэй.

2 гартай аюулгүйн хэлхээ
Бут тайрагчийгийг санамсаргүйгээр ажлуулахаас сэргийлнэ.

18 V Kärcher Battery Power батерейны платформ
LCD батерейны дэлгэц бүхий бодит цагийн технологи: үлдсэн ажиллах хугацаа, үлдсэн цэнэглэх хугацаа, батерейны багтаамж.
Lithium-Ion технологийн ачаар удаан эдэлгээтэй, хүчтэй.
Солих боломжтой батарейг бусад бүх 18 В Kärcher Battery Power платформ төхөөрөмжид ашиглаж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart