Ухаалаг RCV 2 цэвэрлэгээний робот нь шал цэвэрлэх ажлыг таны оронд гүйцэтгэнэ. RCV 2 нь хатуу шал, намхан өндөртэй хивс болон хивсэнцэрийг системтэйгээр, өөрөө бие даан цэвэрлэдэг. Хүчтэй сорох мотор болон эргэдэг сойзын тусламжтайгаар хуурай тоос шороог нэгдсэн тоосны саванд цуглуулах бөгөөд хажуугийн сойз нь ирмэгийн дагуух бохирдлыг шүүрддэг. Шаардлагатай үед RCV 2 зөвхөн тоос соруулаад зогсохгүй чийгтэй алчуураар цэвэрлэх эсвэл хоёр үйлдлийг нэгэн зэрэг хийх боломжтой. Үүнд зориулсан 2-in-1 савны системтэй. 420 мл хогны сав, 250 мл цэвэр усны савтай. Ажил дууссаны дараа эсвэл цэнэг дуусхад робот цэнэглэх станц руу өөрөө буцдаг. Нэмэлт мэдрэгч нь шатнаас унахаас сэргийлнэ. RCV 2-ыг гар утасны апп, алсын удирдлагаар эсвэл төхөөрөмж дээрх товчлуураар ажиллуулж болно. Апп-аар хувийн цэвэрлэгээний горим тохируулах, өдрийн цагаар ажиллах цэвэрлэгээний хуваарь тогтоох боломжтой. Хэрэв робот цэвэрлэгээнд тусламж хэрэгтэй бол дуут мэдэгдэлээр танд мэдэгдэх болно.
RCV 2 – РОБОТ ТООС СОРОГЧ, ШАЛ АРЧИГЧ
Ухаалаг RCV 2 нь соруулах, чийгтэй арчих хоёр функцийг нэгтгэсэн бөгөөд гиро чиглэл олох систем, апп удирдлагын ачаар богино үстэй хивс, хатуу шалан дээр бүрэн автомат горимоор цэвэрлэгээ хийдэг.
865,000 ₮
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Батарейгаар ажилладаг | тийм |
Батарейгаа цэнэглэх хугацаа (мин) | 330 |
Батарейны төрөл | Lithium-ion battery |
Батарейны багтаамж (Aцаг) | 2.6 |
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) | 130 |
Цэвэрлэгээний гүйцэтгэл (горимоос хамаарч) (м²/ц) | 80 |
2-in-1 тоосны сав (мл) | 420 |
2-in-1 цэвэр усны сав (мл) | 250 |
Сорох хүч (Па) | 4000 |
Дууны түвшин (дБ(A)) | 65 |
Цэнэглэгч суурьны цахилгаан тэжээл (Ф/В/Гц) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Өнгө | цагаан |
Жин (кг) | 3.1 |
Цэнэглэгч суурины жин (кг) | 0.5 |
Сав, баглаа боодолтой жин (кг) | 5.1 |
Өндөр (мм) | 80 |
Диаметр (мм) | 325 |
Цэнэглэгч ёуурьны хэсжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 66 x 146 x 101 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Цэвэрлэгч сойз
- Хажуугийн сойз: 2 x
- Шүүлтүүр: 2 x
- Цэвэрлэгээний багаж
- Шал арчигч
- Шалны алчуур: 2 x
- 2-in-1 хогны сав болон цэвэр усны сав
- Бие даасан цэвэрлэгээ
- Уналтаас хамгаалах мэдрэгч
- Аппликейшн
- WLAN
- Bluetooth холболт
- Дуут дохио
- Цагийн тохиргоо
- Цэвэрлэгээний горим: Хуурай цэвэрлэгээ/Нойтон цэвэрлэгээ/Хуурай нойтон хосолсон цэвэрлэгээ/Булангийн цэвэрлэгээ
ХЭРЭГЛЭЭ
Хатуу гадаргуутай шал
Богино үстэй хивс хивсэнцэр
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Хавтгай загварт онцгой хүчтэй сорох хүчин чадал:
4000 Па-ийн хүчтэй сорох хүч нь хар перец, самрын яс, бялууны үртэс зэргийг дэд зэргээр цэвэрлэдэг, цэвэрлэгээг илүү үр дүнтэй болгодог. 4 өөр сорох горимоор ажилладаг RCV 2 нь бүх төрлийн цэвэрлэгээний шаардлагыг хангана. Үндсэн сойз болон хажуугийн сойз нь хамтдаа ажиллаж, байшингийн бүх өнцөг буланг үр дүнтэй цэвэрлэнэ.Ердөө 8 см өндөртэй RCV 2 нь тавилга доогуур ч гэсэн төгс цэвэрлэгээ хийхэд тохиромжтой.

Нойтон цэвэрлэгээ
Илүү төгс цэвэрлэгээний үр дүнд зориулж RCV 2 нь мөн нойтон цэвэрлэгээ хийх боломжтой. Шаардлагатай үед микрофибр алчуурыг суулгаж, цэвэр усны савыг дүүргэхэд л бэлэн болно. 420 мл-ийн тоосны сав, 250 мл-ийн цэвэр усны сав бүхий 2-in-1 савны систем нь өөр өөр хэрэглээнд хурдан шилжих боломжийг олгодог.

Тусгайлсан цэвэрлэгээ (Spot Mode) ба өнцөг булангийн цэвэрлэгээ
Илүү их бохирдсон хэсгүүдийг тусгайлан цэвэрлэх (Spot Cleaning) ба хананы ирмэгийн оновчтой цэвэрлэгээ, алгасах талбайг багасгасан.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Дуут мэдэгдэл
RCV 2 нь дуут мэдэгдлээр дараахь чухал мэдээллийг өгч, одоогийн төлөвийг танд мэдээлнэ: цэвэрлэгээ эхэлсэн/дууссан, тоосны сав дүүрсэн, цэнэг дуусч байна гхм.
Дуут мэдэгдэл нь цэвэрлэгээний явцыг хянахад тусалдаг. Хэрэв робот тоос сорогч нь засвар, үйлчилгээ шаардагдах юм бол дуут мэдэгдлээр танд мэдэгдэх болно.
Уналтаас сэргийлсэн мэдрэгч
Уг мэдрэгч нь RCV 2 төхөөрөмжийг шатаас унах эсвэл өндөр газраас унахаас найдвартай хамгаалдаг.
Мэдрэгч нь шаланд хийсэн хяналтаар том хэмжээний өндрийн зөрүү илрүүлэх үед удирдлагын системд дохио дамжиж, төхөөрөмж эргэж буцдаг.
Өгөгдлийн хамгаалалт ба шинэчлэлтүүд
Германд үйлдвэрлэл явуулдаг “Kärcher” компани өгөгдлийн хамгаалалтанд онцгой анхаарал хандуулж, холбогдох хууль тогтоомжийн бүх шаардлагыг хангахад хатуу хяналт тавьдаг.
Робот тоос сорогч болон гар утасны аппликейшны гүйцэтгэлийг тогтмол шинэчлэлтүүдээр сайжруулж, өргөжүүлдэг. Энэ нь мөн системийн аюулгүй байдлыг орчин үеийн стандартад нийцүүлэн байнга шинэчлэх боломжийг олгодог.
WiFI холболт, апп-ын хялбар удирдлага
Апп нь хэрэглэгчийн хүсэлтэнд тааруулсан олон тохиргоог санал болгодог.
RCV 2 тоос сорогч роботыг апп-аар тохируулан, аль ч газраас удирдах боломжтой. Та гэрт байхгүй ч гэсэн ажиллуулж болно.
Төхөөрөмжийн төлөв, цэвэрлэгээний явцыг бодит цаг хугацаанд хянах боломжтой.
Ухаалаг алсын удирдлагаар хялбар ажиллуулах, хянах боломжтой
Алсын удирдлагаар та өөрийн хүсэлд тохируулан олон тохиргоог өөрчилж болно.
RCV 2 тоос сорогч роботыг WiFi эсвэл аппликейшн ашиглахгүйгээр зөвхөн алсын удирдлагаар ажиллуулж болно.
Хэрэглэхэд хялбар, ялангуяа ахмад насны хүмүүст тохиромжтой. Ухаалаг гар утасгүй ч ашиглах боломжтой.
Цэвэрлэгээний тохиргоо болон цагийн функцийг тохируулах
Аппликейшнаар тоос соролтын хүч, усны хэмжээ зэрэг цэвэрлэгээний параметрүүдийг тохируулж болно.
Мөн апп-аар цэвэрлэгээний хуваарь болон цагийг өөрт тохирсон байдлаар тохируулах боломжтой.
RCV 2 тохируулсан хуваарийн дагуу автоматаар цэвэрлэгээг эхлүүлнэ.
Хялбар сүлжээний холболт
RCV 2 нь Bluetooth эсвэл WiFi-ээр дамжуулан одоо байгаа сүлжээнд хялбархан нэгдэх боломжтой.