RCV 5 – Робот тоос сорогч, шал арчигч
RCV 5 загварын ухаалаг тоос сорогч, шал арчигч нь нарийвчилсан LiDAR навигаци, хос лазер систем, камерын тусламжтай зарим нэг тавилга, эд зүйлсийг тойрч хатуу шал болон хивсэнцэр дээрх цэвэрлэгээг хийнэ.
2,895,500 ₮
Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.
ЗАХИАЛГЫН ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ажиллагаа | Батарейгаар |
Цэнэглэх хугацаа (мин) | 230 |
Батарейны төрөл | Lithium-ion батарей |
Батарейн хүчдэл (A/ц) | 5.2 |
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) | 120 |
Цэвэрлэх талбай (м²/ц) | 85 |
Хогийн сав (мл) | 330 |
Цэвэр усны сав (мл) | 240 |
Сорох хүч (Пa) | 5000 |
Дууны түвшин (дБ(А)) | 66 |
Цэнэглэгч суурины тэжээл (Ф/В/Гц) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Жин (алчуур орсон) (kг) | 3.9 |
Суурин цэнэглэгчийн жин (kг) | 0.4 |
Жин, савалгаатай (kг) | 6.5 |
Робот тоос сорогчийн хэмжээс ( Диаметр х Өндөр ) | 350 x 97 |
Суурин цэнэглэгчийн хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 135 x 150 x 99 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Цэвэрлэх сойз
- Хажуугын сойз 2 ш
- Шүүлтүүр 2 ш
- Цэвэрлэгээний алчуур 2 ш
- Бохирын сав
- Цэвэр усны сав
- Уналтын мэдрэгч
- Хивсны мэдрэгч
- Цэнэглэгч суурь
- Дууны гаралт
- Лазерийн навигацийн систем (LiDAR)
- Хос лазер, камер
ХЭРЭГЛЭЭ
- Паркет, ламинат, үйсэн шал, чулуун шал, хулдаас, PVC гэх мэт бүх төрлийн хатуу гадаргуу.
- Үс багатай хивсэнцэр.
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
Чийгтэй цэвэрлэгээ
RCV 5 загвар зориулалтын шалны алчуурын тусламжтай чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Зөвхөн тоос соруулах, зөвхөн чийгтэй цэвэрлэгээ хийх, эсвэл хосолсон цэвэрлэгээний горимд хоёуланг нь ашиглах боломжтой.
Хиймэл оюун ухаанд суурилсан навигаци системтэй
Робот дээрх хос лазер мэдрэгч болон камер нь LiDAR навигацийн системд хэт жижиг объектуудыг (гутал, оймс, кабель гэх мэт) таньсанаар тухайн эд зүйлийг тойрч ажилладаг. Ингэснээр гацах, гэмтэх зэрэг эрсдлээс сэргийлдэг. Мөн эд зүйлсийг аппликешн дээрх газрын зурагт тэмдэглэдэг.
Хивс, хивсэнцэрийг илрүүлэх
Хэт авианы мэдрэгч ашиглан хивсийг автоматаар илрүүлж, тэдгээрийг апп доторх газрын зураг дээр харуулна. Хэрэв чийгтэй цэвэрлэгээ хийж байсан бол робот нь илэрсэн хивснээс зайлсхийж, түүнийг тойрон цэвэрлэгээг үргэлжлүүлнэ. Auto Boost функц нь илүү сайн цэвэрлэгээ хийхийг хүссэн үед сорох хүчийг нэмэгдүүлдэг.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Мэдрэгч
Уналтын мэдрэгч нь RCV 5-ыг шатнаас унахаас хамгаалдаг. Мэдрэгчид шалыг сканнердаж хэрэв унах аюул илэрвэл роботыг эргүүлдэг.
Шинэчлэлтүүд
Тогтмол шинэчлэлтүүд нь робот тоос сорогч болон програмын ажиллагааг сайжруулж, өргөтгөдөг.
Karcher-н шинэчлэлтүүдээр системийн аюулгүй байдал, одоогийн техникийн үзүүлэлтүүдэд нийцүүлэн өөрчлөлтийг хийдэг.
Дууны гаралт
RCV 5 нь мэдээллээр хангах, тухайн нөхцөлөө мэдээлэх зориулалт бүхий дуут гаралттай болсон.
Робот тоос сорогч нь тусламж эсвэл үйлчилгээ шаардлагатай үеүүдэд танд дуут хоолойгоор дамжуулан мэдэгдэнэ.
WiFi ашиглан хялбар удирдана
Та RCV 5 цэвэрлэгч роботыг апп ашиглан тохируулж, хүссэн газраасаа удирдах боломжтой. Та гэртээ байхгүй байсан ч гэсэн цэвэрлэгээг эхлүүлж чадна.
Төхөөрөмжийн одоогийн байдлын талаарх мэдээлэл болон сүүлийн үеийн цэвэрлэгээний явцыг харуулсан дэлгэцийг апп-с харах боломжтой.
Нарийн зураглал хийх боломжтой
Апп нь олон газрын зургийг хадгална. Жишээлбэл: Олон давхарттай байрын давхар бүрийн зураг.
Та роботын цэвэрлэхгүй газруудыг (Жишээ нь: Гэрийн тэжээвэр амьтны хэвтэр, хүүхдийн өрөөний тоглоомын талбай, унтлагны ортой хэсэг гэх мэт) тодорхойлох боломжтой.
Цэвэрлэхээр сонгосон газруудыг эрчимтэй цэвэрлэгээний горимыг ашиглан олон удаа цэвэрлэх эсвэл илүү их устай цэвэрлэгээг хийх гэх мэт.
Цэвэрлэгээний параметрүүдийг тохируулах
Өрөө тус бүрийн хувьд сорох, чийгтэй цэвэрлэх, эрчимтэй горим эсвэл энгийн горим гэх мэт ялгаатай, цэвэрлэгээг хийнэ. Мөн өрөө бүрийн хувьд цагийн урьдчилсан тохиргоог төлөвлөж болно.
PDF ТАНИЛЦУУЛГА
НЭМЭЛТ ХЭРЭГСЭЛ
-
SC 2 EASYFIX – Уураар цэвэрлэгч
696,000 ₮ -
K2 BASIC – Даралтат шүршигч
348,700 ₮ -
FC 7 CORDLESS – Утасгүй шал цэвэрлэгч
2,253,000 ₮ -
DS 6 – Усан шүүлтүүрт тоос сорогч
1,617,000 ₮ -
VC 2 – Тоос сорогч
713,000 ₮ -
FC 3 CORDLESS – Утасгүй шал цэвэрлэгч
1,049,200 ₮ -
FC 5 – Шал цэвэрлэгч
1,014,000 ₮ -
FC 5 PREMIUM (White) – Шал цэвэрлэгч
1,096,000 ₮ -
FC 5 PREMIUM
1,096,000 ₮ -
SP 5 DIRT BOX – УСНЫ ШАХУУРГА
675,000 ₮ -
AF 100 – Агаар цэвэршүүлэгч
4,220,000 ₮ -
VC 7 CORDLESS YOURMAX – Гар тоос сорогч
2,231,000 ₮ -
WV 1 – ШИЛ ТОЛЬ, ЦОНХ УГААГЧ
243,500 ₮ -
VC 4 Premium MyHome – Гар тоос сорогч
1,126,000 ₮ -
HGE 18-45 Battery – Бут тайрагч
600,000 ₮ -
K2 BATTERY *INT – Даралтат шүршигч
2,508,000 ₮