Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Хатуу шал, үс багатай хивсэнцэрийг RCV 5 ухаалаг тоос сорогч нь бие даан, системтэйгээр цэвэрлэдэг. Хуурай шороог эргэлдэгч сойз, ирмэгийн хажуугийн сойзын тусламжтай хогийн саванд хийнэ. Хэт авианы мэдрэгч нь хамгийн их сорох хүчийг, Auto Boost функцийг ашиглан илүү сайн цэвэрлэнэ. RCV 5 нь тоос сорогч төдийгүй чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Чийгтэй цэвэрлэгээний горим дээр ажиллах үедээ хивсийг таньж тойрдог. Аппликейшнээр дамжуулан тухайн цэвэрлэх газрын план зургийг бүрэн зурдаг (LiDAR). Өрөө бүрийн цэвэрлэгээний параметрүүдийг тохируулж болно. Тухайлбал, аль өрөөнүүдийн тоос сорох, аль өрөөг чийгтэй цэвэрлэх гэх мэт. Камер бүхий хос лазерийн систем нь цахилгааны утас, оймс, гутал гэх мэт эд зүйлсийг таньснаар тойрч цэвэрлэгээг үргэлжлүүлнэ. Мөн төхөөрөмжийг өндрөөс унахаас сэргийлсэн тохиргоотой. Цэвэрлэгээ хийхийн тулд RCV 5-ыг апп-аар дамжуулан, урьдчилан тохируулсан хуваарийг ашиглан хийх эсвэл төхөөрөмж дээрх товчлууран дээр дарж хялбархан эхлүүлж болно. Хэрэв роботод тусламж хэрэгтэй бол дуут мессежээр танд хэлэх болно.

RCV 5 – Робот тоос сорогч, шал арчигч

RCV 5 загварын ухаалаг тоос сорогч, шал арчигч нь нарийвчилсан LiDAR навигаци, хос лазер систем, камерын тусламжтай зарим нэг тавилга, эд зүйлсийг тойрч хатуу шал болон хивсэнцэр дээрх цэвэрлэгээг хийнэ.

2,985,000 

Бэлэн байна.

БАРААНЫ ДУГААР

1.269-640.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Ажиллагаа Батарейгаар
Цэнэглэх хугацаа (мин) 230
Батарейны төрөл Lithium-ion батарей
Батарейн хүчдэл (A/ц) 5.2
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) 120
Цэвэрлэх талбай (м²/ц) 85
Хогийн сав (мл) 330
Цэвэр усны сав (мл) 240
Сорох хүч (Пa) 5000
Дууны түвшин (дБ(А)) 66
Цэнэглэгч суурины тэжээл (Ф/В/Гц) 1 / 100 – 240 / 50 – 60
Жин (алчуур орсон) (kг) 3.9
Суурин цэнэглэгчийн жин (kг) 0.4
Жин, савалгаатай (kг) 6.5
Робот тоос сорогчийн хэмжээс ( Диаметр х Өндөр ) 350 x 97
Суурин цэнэглэгчийн хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 135 x 150 x 99

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Цэвэрлэх сойз
  • Хажуугын сойз 2 ш
  • Шүүлтүүр 2 ш
  • Цэвэрлэгээний алчуур 2 ш
  • Бохирын сав
  • Цэвэр усны сав
  • Уналтын мэдрэгч
  • Хивсны мэдрэгч
  • Цэнэглэгч суурь
  • Дууны гаралт
  • Лазерийн навигацийн систем (LiDAR)
  • Хос лазер, камер

ХЭРЭГЛЭЭ

  • Паркет, ламинат, үйсэн шал, чулуун шал, хулдаас, PVC гэх мэт бүх төрлийн хатуу гадаргуу.
  • Үс багатай хивсэнцэр.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Чийгтэй цэвэрлэгээ
RCV 5 загвар зориулалтын шалны алчуурын тусламжтай чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Зөвхөн тоос соруулах, зөвхөн чийгтэй цэвэрлэгээ хийх, эсвэл хосолсон цэвэрлэгээний горимд хоёуланг нь ашиглах боломжтой.

Хиймэл оюун ухаанд суурилсан навигаци системтэй
Робот дээрх хос лазер мэдрэгч болон камер нь LiDAR навигацийн системд хэт жижиг объектуудыг (гутал, оймс, кабель гэх мэт) таньсанаар тухайн эд зүйлийг тойрч ажилладаг. Ингэснээр гацах, гэмтэх зэрэг эрсдлээс сэргийлдэг. Мөн эд зүйлсийг аппликешн дээрх газрын зурагт тэмдэглэдэг.

Хивс, хивсэнцэрийг илрүүлэх
Хэт авианы мэдрэгч ашиглан хивсийг автоматаар илрүүлж, тэдгээрийг апп доторх газрын зураг дээр харуулна. Хэрэв чийгтэй цэвэрлэгээ хийж байсан бол робот нь илэрсэн хивснээс зайлсхийж, түүнийг тойрон цэвэрлэгээг үргэлжлүүлнэ. Auto Boost функц нь илүү сайн цэвэрлэгээ хийхийг хүссэн үед сорох хүчийг нэмэгдүүлдэг.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Мэдрэгч
Уналтын мэдрэгч нь RCV 5-ыг шатнаас унахаас хамгаалдаг. Мэдрэгчид шалыг сканнердаж хэрэв унах аюул илэрвэл роботыг эргүүлдэг.

Шинэчлэлтүүд
Тогтмол шинэчлэлтүүд нь робот тоос сорогч болон програмын ажиллагааг сайжруулж, өргөтгөдөг.
Karcher-н шинэчлэлтүүдээр системийн аюулгүй байдал, одоогийн техникийн үзүүлэлтүүдэд нийцүүлэн өөрчлөлтийг хийдэг.

Дууны гаралт

RCV 5 нь мэдээллээр хангах, тухайн нөхцөлөө мэдээлэх зориулалт бүхий дуут гаралттай болсон.
Робот тоос сорогч нь тусламж эсвэл үйлчилгээ шаардлагатай үеүүдэд танд дуут хоолойгоор дамжуулан мэдэгдэнэ.

WiFi ашиглан хялбар удирдана
Та RCV 5 цэвэрлэгч роботыг апп ашиглан тохируулж, хүссэн газраасаа удирдах боломжтой. Та гэртээ байхгүй байсан ч гэсэн цэвэрлэгээг эхлүүлж чадна.
Төхөөрөмжийн одоогийн байдлын талаарх мэдээлэл болон сүүлийн үеийн цэвэрлэгээний явцыг харуулсан дэлгэцийг апп-с харах боломжтой.

Нарийн зураглал хийх боломжтой
Апп нь олон газрын зургийг хадгална. Жишээлбэл: Олон давхарттай байрын давхар бүрийн зураг.
Та роботын цэвэрлэхгүй газруудыг (Жишээ нь: Гэрийн тэжээвэр амьтны хэвтэр, хүүхдийн өрөөний тоглоомын талбай, унтлагны ортой хэсэг гэх мэт) тодорхойлох боломжтой.
Цэвэрлэхээр сонгосон газруудыг эрчимтэй цэвэрлэгээний горимыг ашиглан олон удаа цэвэрлэх эсвэл илүү их устай цэвэрлэгээг хийх гэх мэт.

Цэвэрлэгээний параметрүүдийг тохируулах
Өрөө тус бүрийн хувьд сорох, чийгтэй цэвэрлэх, эрчимтэй горим эсвэл энгийн горим гэх мэт ялгаатай, цэвэрлэгээг хийнэ. Мөн өрөө бүрийн хувьд цагийн урьдчилсан тохиргоог төлөвлөж болно.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart