Ухаалаг RCV 3 робот нь хатуу шал, үс багатай хивсийг системтэйгээр, бие даан цэвэрлэдэг. Хуурай шороог цэвэрлэх эргэдэг сойз, ирмэгийн хажуугийн сойз нь хог хаягдлыг бохирын саванд гүйцэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд RCV 3 нь зөвхөн тоос сорогч төдийгүй чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Цэнэг нь буурахаар RCV 3 нь өөрийгөө автоматаар цэнэглэдэг бөгөөд, ажил дууссан эсвэл батарейны цэнэг бага болсон үед автоматаар цэнэглэгч рүү буцдаг. Аппликейшнээр дамжуулан RCV 3 нь өрөөнүүдийн болон тавилгын байршлыг тодорхойлон зурагласнаар аль нэг хэсгийг орхигдуулалгүйг бүх талбайг цэвэрлэдэг. Өрөө бүрт бие даасан цэвэрлэгээний горимыг тохируулж болно. Тухайлбал, аль өрөөний тоосыг сорох, арчиж цэвэрлэх, цэвэрлэхгүй байх гэх мэт. Нэмэлт тохируулга хийснээр төхөөрөмжийг шатнаас унахаас сэргийлнэ. Цэвэрлэх ажлын хувьд RCV 3-ыг апп-аар дамжуулан эсвэл төхөөрөмж дээрх товчлуур дээр дарж хялбархан эхлүүлж болно. Хэрэв төхөөрөмжид тусламж хэрэгтэй бол дуу хоолойгоор дамжуулан танд мэдэгдэнэ.
RCV 3 – Робот тоос сорогч
RCV 3 нь ухаалаг тоос сорогч нь хивс болон хатуу гадаргуугийн тоос шороог сорохоос гадна, хатуу гадаргууд чийгтэй цэвэрлэгээ хийнэ. Нарийвчилсан LiDAR навигаци болон удирдлагын аппликейшнтэй бөгөөд цэвэрлэгээг системтэйгээр бие даан удирдаж гүйцэтгэдэг.
1,899,000 ₮
Бэлэн байна.
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ажиллагаа | Батарейгаар |
Батарейг цэнэглэх хугацаа (мин) | 230 |
Батарейны төрөл | Lithium-ion батарей |
Батарейны багтаамж (A/цаг) | 3.2 |
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (мин) | 120 |
Талбайн гүйцэтгэл (м²/цаг) | 85 |
Хогийн савны багтаамж (мл) | 500 |
2-ын 1 хогийн сав (мл) | 300 |
2-ын 1 цэвэр усны сав (мл) | 170 |
Сорох чадвар (Па) | 2500 |
Дууны чадлын түвшин (дБ(А)) | 67 |
Цэнэглэгч суурийн тэжээл (Ф/В/Гц) | 1 / 100 – 240 / 50 – 60 |
Робот тоос сорогчийн жин, алчууртай (кг) | 3.7 |
Жин, суурь (кг) | 0.6 |
Жин, савлагаа (кг) | 6.9 |
Цэвэрлэгчийн хэмжээс (диаметр) (мм) | 350 x 94 |
Цэнэглэгч суурьны хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 80 x 150 x 102 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Цэвэрлэх сойз
- Хажуугийн сойз 2 ш
- Шүүлтүүр 2 ш
- Шалны алчуур 2 ш
- Цэвэр, бохир усны сав
- Хогийн сав
- Мэдрэгч
- Цэнэглэгч суурь
ХЭРЭГЛЭЭ
- Паркет, ламинат, үйсэн шал, чулуу, хулдаас, PVC гэх мэт бүх төрлийн хатуу шал
- Үс багатай хивсэнцэр.
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Нарийвчилсан навигаци
RCV 3 дээрх LiDAR мэдрэгч нь өрөөнүүдийг бүртгэхдээ маш нарийвчлалтай байхад зориулагдсан, цэвэрлэгээ хийх нарийвчилсан зураглалыг өөртөө бий болгодог. LiDAR навигацийн тусламжтайгаар RCV 3 нь өрөөнүүдийг сканнердаж, харанхуйд ч гэсэн өрөөнүүдийн дундуур явж цэвэрлэнэ.
Мэдрэгчтэй
Уналтын мэдрэгч суурилуулснаар RCV 3-ыг шатнаас доош унахаас хамгаалсан. Төхөөрөмж нь шалыг сканнердаж хэрэв их хэмжээний уналттай талбай илрүүлсэн бол буцах горимтой.
Дууны гаралтын системтэй
RCV 3 нь чухал мэдээллээр хангах, одоогийн статусаа мэдээлэхийн тулд дуут гаралтыг ашигладаг. Мөн өөрт нь тусламж эсвэл үйлчилгээ шаардлагатай тохиолдолд дуут мэдэгдэл өгнө.
Удирдлага
Гар утсан дээр апп суулган авто удирдлагын тохиргоог ажиллуулна.
Та RCV 3 цэвэрлэгч роботыг апп-н тусламжтай хүссэн газраасаа удирдах боломжтой.
Төхөөрөмжийн одоогийн байдлын талаарх мэдээлэл болон сүүлийн үеийн цэвэрлэгээний гүйцэтгэлийг апп-р дамжуулан харна.
Олон төрлийн тохиргоо
Апп нь өрөөнүүдийг шалны зургийг хадгалснаар, өрөө бүрийн хувьд нарийвчилсан тохиргоог хийх боломжийг өгдөг. Энэ тохиргоонд, цэвэрлэх, цэвэрлэх шаардлагагүй тойрох, хуурай цэвэрлэгээ, нойтон цэвэрлэгээ бүгд агуулагдана.
Цагийн тохиргоо
Апп-р дамжуулан цэвэрлэгээ хийх өдөр, цагийг нарийвчлан зааж өгч болох ба заагдсан өдөр, цагт цэвэрлэгээг бие даан хийнэ.
Чийгтэй цэвэрлэгээ
RCV 3 нь тоос сорохоос гадна чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Ингэхийн тулд тусгай зориулалтын шалны алчуурыг ашиглана. Мөн цэвэр усны савыг устай байлгана.
RCV 3 цэвэрлэгээний роботыг зөвхөн хуурай цэвэрлэгээнд, зөвхөн нойтон цэвэрлэгээнд эсвэл хосолсон цэвэрлэгээний горимд хоёуланг нь ашиглах боломжтой.