Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Хатуу шал, хивсийг хурдан бөгөөд яаралтай цэвэрлэхийг хүсч байна уу? Karcher KB 5 утасгүй цахилгаан шүүр нь үүнийг төгс хийж чадна. Karcher-ийн түргэн цэвэрлэгээний системийн ачаар утасгүй цахилгаан шүүр нь цэвэрлэгээний гайхалтай үр дүнг гаргаж, бохирдлыг амархан бөгөөд бүрэн арилгадаг. Lithium-Ion батерейгаар ажилладаг KB 5 нь тоос сорогчоос илүү хурдан ашиглаж болдог бөгөөд завсрын цэвэрлэгээнд тун тохиромжтой. Мөн бөхийхгүйгээр эргономик байдлаар ажиллах боломжийг олгоно. Ирмэг буланг маш сайн ойрхон шүүрдэж чаддаг. Тавилга, тавцангийн доогуур чөлөтэй орох ба шатан дээр ашиглах боломжтой.

KB 5 – Цахилгаан шүүр

Батерейгаар ажилладаг Karcher KB 5 нь тоос сорогчоос илүү хурдан ашиглаж болдог бөгөөд завсрын цэвэрлэгээнд тун тохиромжтой.

376,500 

Бэлэн байна.  

БАРААНЫ ДУГААР

1.258-000.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Сойзны ажлын өргөн (мм) 210
Хогны савны багтаамж (мл) 370
Батерейны хүчдэл (Вольт) 3,7
Хатуу гадаргуу дээр батерейны ажиллах цаг (мин) 30
Зөөлөн гадаргуу дээр батерейны ажиллах цаг (мин) 20
Батерейны төрөл Lithium-ion
Цахилгааны хэрэглээ (Вольт/Герц) 100 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (kг) 1.2
Сав, баглаа боодолтой жин (kг) 1.5
Хэмжээ (Урт × Өргөн × Өндөр) (мм) 215 x 230 x 1120

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Салгаж болдог сойз
  • Батерей цэнэглэгч

ХЭРЭГЛЭЭ

  • Хатуу шал
  • Хивс
  • Сандал хооронд
  • Тавилгын доор
  • Шат

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Цэвэрлэх процесс
Бүх төрлийн гадаргуутай шалан дээрх хогийг автоматаар бүрэн шүүрдэнэ.
Тухайн хогийг шууд хамах шинэлэг технологиор бүтээгдсэн.

Автомат асаах/унтраах үйлдэлтэй
Асаах, унтраах үйлдэл нь хялбар.
Оновчтой, хурдан ажиллагаатай.

Хог хаягдлыг зайлуулахад хялбар ба хурдан
Хогийн савыг цэвэрлэхэд хялбараас гадна, гараараа тоос шороонд хүрэхгүй байхаар хийгдсэн.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Зориулалт
Хивс болон бүх төрлийн шалнуудад

Автомат унтраалга
Урагшлах,хойшлох хөдөлгөөнөөр асаах унтраах үйлдлийг хийнэ

Lithium-ion батарей
Нэг цэнэглэлтээр 30 минут хүртэлх хугацаанд ажиллана

Цэвэрлэх систем
Сойзны эргэлтээр нарийн ширхэгтэй тоос шороог цэвэрлэнэ.

Хогийн сав

Хуванцар хогийн сав нь хэмнэлтийг бий болгоно.

Уян хатан холболт
Ердийн тоос сорогчноос илүү хурдан ажиллана. Сандал болон тавилга доогуур, шатан дээр хэрэглэхэд хялбар.
Хөнгөн жинтэй

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart