Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

Энэхүү төхөөрөмж нь хүнийг маш амархан тоос сорох мэргэжилтэн болгож хувиргадаг. VC 7 Cordless yourMax нь хамгийн сүүлийн үеийн технологи, өргөн хүрээний дагалдах хэрэгсэл, хялбар ажиллагаагаараа гайхшруулдаг. Шинэлэг тоос мэдрэгч нь шороог илрүүлж, сорох хүчийг тохируулж, батерейны ажиллах хугацааг 60 минут хүртэл үр дүнтэй ашиглах боломжийг олгодог. Хүчирхэг 350 ваттын BLDC мотор болон 25.2 В-ын батарейны хүчдэл нь тоос соруулах хүнд хэцүү ажлыг хөнгөвчилдөг. Гаран дээрх товчлуураар сорох хүчийг тохируулж болдог. Бусад давуу талууд нь тоосны савыг 1 товшилтоор хялбархан хоослох, хүрэхэд хэцүү газрыг ч цэвэрлэхэд тохиромжтой эргономик дизайн, шалны хошуу дээрх LED гэрэл нь тоосыг илүү тод харагдуулдаг. Дагалдах хэрэгсэл болон сольдог шүүлтүүрийн ачаар төхөөрөмжийн шүүлтүүрийг авч цэвэрлэх нь илүү хялбар байдаг. Төрөл бүрийн хошуу нь хүүхдийн өрөөг цэвэрлэхэд тусална. Нарийн хошуу нь булан тохой дох хогийг соруулдаг бол 2in1 хошуу нь тавилга, бүрээсийг цэвэрлэх төгс хэрэгсэл бөгөөд зөөлөн сойз нь нарийн ширхэгтэй гадаргууг цэвэрлэхэд тохиромжтой. Бусад нэмэлт функцууд нь батарейны цэнэгийн үзүүлэлт болон ханын цэнэглэгч зэрэг багтана.

VC 7 CORDLESS YOURMAX – Гар тоос сорогч

Хамгийн их ажиллах хугацаатай хялбар цэвэрлэгээний төхөөрөмж. VC 7 Cordless yourMax тоос сорогч нь харьцангуй бага жинтэй, уутгүй шүүлтүүрийн системтэй бөгөөд шинэлэг тоос мэдрэгчтэй болсон.

2,231,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.198-700.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Тоос соруулагчийн төрөл Уутгүй тоос соруулагч
Цахилгаан тэжээл (Ф/В/Гц) 1 / 100 – 240 / 50 – 60
Дууны түвшин (дБ(А)) < 78
Хогийн савны эзэлхүүн (мл) 800
Батбрейны төрөл Lithium-ion
Хүчдэл (В) 25.2
Хүч (Aцаг) 2.5
Бүтэн цэнэгээр ажиллах хугацаа (/мин) Ердийн горим: / ~ 60,  Өндөр горим: / ~ 8
Стандарт цэнэглэгчээр батарейг цэнэглэх хугацаа (мин) 220
Баттерей цэнэглэгчийн тэжээлийн хангамж (В/Гц) 220 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 2,6
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) 235 x 266 x 1130

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • Батарей 25.2 В / 2.5 A  (1ш)
  • Бариул
  • Уутгүй шүүлтүүрийн систем
  • HEPA филтер: HEPA 12 f (EN 1822:1998)
  • Агаарын шүүлтүүр: 2 ш
  • Шүүлтүүр цэвэрлэх хэрэгсэл
  • LED гэрэлтэй шалны хошуу
  • Нарийн хошуу
  • Буйдангын хошуу, 2 төрөл
  • Зөөлөн сойзон хошуу
  • Хатуу хоолой
  • Цэнэглэх зориулалт бүхий ханын тавиур
  • Тоос мэдрэгч

ХЭРЭГЛЭЭ

  • Паркет, ламинат, үйс, чулуу, хулдаас, PVC гэх мэт бүх төрлийн хатуу гадаргуу
  • Хивс, дрож, хивсэрцэр /үс багатай байх/
  • Дагалдах хошууны тусламжтай шкафны булан, цонхны тавцан, ширээ сандал, буйдан гэх мэт тавилгууд.

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Тоос мэдрэгч технологи.
Хог бохирдлыг мэдрэгчтэй болсон. Ухаалаг тэжээлийн тохируулга нь илүү урт хугацаанд ажиллах боломжтой.

Нарийн тохируулгатай технологи
Идэвхтэй шалны хошуутай төгс зохицсон 25.2 Вольтын хүчирхэг батарей. Энгийн горимд 60 минутын оновчтой ажиллах хугацаа. 350 Вт мотор, идэвхтэй шалны хошуу, Power Lock, 3 шатлалт уутгүй шүүлтүүрийн систем.

Шүүлтүүрийн систем.
Циклон, агаарын шүүлтүүр, HEPA эрүүл ахуйн шүүлтүүр бүхий 3 үе шаттай шүүлтүүрийн системтэй. HEPA эрүүл ахуйн шүүлтүүр (EN 1822:1998) нь мотороос гарах агаарыг цэвэршүүлэхэд зориулагдсан.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Идэвхтэй хошуу
Гэрийн аль ч хэсэгт хүрэлцээтэй хүрэх маневерь сайтай шалны хошуутай.

Батарей
Том талбайг цэвэрлэхэд хүрэлцэх хангалттай ажиллагаатай батарейтай. Нэмэлт бүүст горимтой.

Ханын тогтоогч
Төхөөрөмжийг хадгалах ханын тогтоогчтой. Тус тогтоогч нь хадгалахаас гадна цэнэглэх зориулалтаар ашиглагдана.

Хяналт
LED дэлгэцээр батарейн үзүүлэлтийг хянана.

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart