Skip to content

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТУУД

Та манай бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, баталгаат засварын талаар хамгийн их асуудаг асуултанд хариулт авах боломжтой. Хэрэв та дараах хуудсан дээрээс хайж буй хариултаа олохгүй байвал бидэнтэй холбоо бариарай.

FC Cordless төхөөрөмжид хэрэглэгчийн зүгээс гаргадаг нийтлэг алдааг хэлж өгнө үү?

Бүх төрлийн FC Cordless төхөөрөмжийг ашиглахын өмнө өнхрүүшийг заавал норгох шаардлагатай. Ийм зориулалтаар төхөөрөмжийг байрлуулах суурь байдаг ба тухайн сууринд бага зэргийг усыг хийн цэвэрлэгээг эхлүүлнэ.

Баталгааг хугацаа хэдэн сар байдаг вэ?

Гэр ахуйн цахилгаан бараанд 6 сар, мэргэжлийн буюу үйлдвэрлэл үйлчилгээний салбарт зориулсан бараанд 12 сарын баталгаат хугацаатай.

Баталгаат хугацаа өнгөрсний дараа гарсан гэмтлийг танайх засах уу?

Засна. Манайх Karcher брэндийн албан ёсны засвар үйлчилгээний эрхтэй тул тухайн эвдрэл гарсан хэсгийг засах ба,шаардлагатай тохиолдолд  сэлбэг хэрэгслийг захиалан авчирч засварыг төлбөртэйгээр хийдэг.

Бараа баталгаат хугацаандаа эвдэрвэл хаана очих уу?

Та манай засвар үйлчилгээний төвд хандана. Хаяг: Натур худалдааны төвөөс баруун урд зүгт байрлах “Сэлбэ хотхон” 97/3 байрны 1 тоот буюу 77334449 утас, service@simplyclean.mn хаягаар хандана уу!

Бараа бүтээгдэхүүнийг шинээр захиалах эсхүл сэлбэг хэрэгслийг захиалах бол хэдий хугацааны дараа ирдэг вэ?

Дунджаар 1 сар орчим болдог. Гэхдээ тухайн үеийн бараа татан авалттай давхцах бол үүнээс бага хугацаа орж болдог.

Онлайнаар авах, дэлгүүрээс авахад үнийн дүн ижил үү?

WEB-р захиалга хийн худалдан авалт хийх тохиолдолд үнийн дүнгээс 3% хөнгөлөлттэй.

Худалдан авсан барааг буцаах уу?

Буцааж болно. Энэхүү буцаалтыг худалдан авалт хийснээс хойш 72 цагийн дотор хийх эрхтэй ба дараах 2 тохиолдолд зөвшөөрнө.

  • Сэтгэл ханамжийн хугацаа /хэмжээ, өнгө тохирохгүй/ бол ижил төрлийн бараанаас сонгоно.
  • Гэмтэлтэй тохиолдол /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ бол шинэ ижил бараагаар солино.
75758133, 77334449 info@simplyclean.mn

VC 6 Cordless ourFamily тоос сорогчоор цэвэрлэгээ хийхэд урамтай бөгөөд түүний хөдөлгөөний эрх чөлөө нь тав тухыг мэдрүүлдэг. Олон тооны ухаалаг функцууд болох тоосны савыг 1 даралтаар хоослох, хүч нэмэгдүүлэх функц, хүрэхэд хэцүү газрыг цэвэрлэхэд зориулсан эргономик дизайн, идэвхтэй шалны хошууны LED гэрэл зэргийг багтаасан болно. LED гэрэл нь тоос шороог илүү сайн харагдуулж цэвэрлэгээг сайн хийх баталгаа болдог. Бусад давуу талууд нь гэвэл тоос сорууулах үеийн дууны хэмжээ бага, тусдаа шүүлтүүр цэвэрлэх хэрэгсэл, ажиллагааны мэдээлэл өгдөг болон батарейны түвшинг уншихад хялбар дэлгэц юм. Мөн асаах товчийг байнга дарах шаардлагагүй Power Lock функцтэй. Цэнэглэх функц бүхий ханын тогтоогчийн ачаар тоос сорогчийг хадгалах, цэнэглэх нь илүү хялбар байдаг. Хүчирхэг BLDC мотор (250 Вт) нь 25.2 В-ын батарейны хүчдэлтэй хосолсоноор цэвэрлэхэд хэцүү ажлыг ч гүйцэтгэдэг. Ажиллах хугацаа нь 50 минут бөгөөд хоёр дахь батарей нь илүү удаан ашиглах боломжтой болгодог. Шүүлтүүр цэвэрлэх хэрэгсэл болон хоёр дахь агаарын оролтын шүүлтүүр нь цэвэрлэгээг хүүхдийн тоглоом мэт амархан болгодог.

VC 6 Cordless Premium OurFamily – Гар тоос сорогч

Уутгүй VC 6 Cordless Premium ourFamily тоос сорогч нь өндөр сорох хүчин чадалтай тул цэвэрлэгээний үр дүн нь шууд харагдана. Шүүлтүүр цэвэрлэх хэрэгсэл, хоёр дахь батарейны тусламжтайгаар илүү удаан ажиллах боломжтой.

2,090,000 

Одоогоор бэлэн байхгүй. 30 хоногийн дотор захиалгаар нийлүүлэх боломжтой.

БАРААНЫ ДУГААР

1.198-680.0

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Тоос сорогчийн төрөл Тоос сорогч, уутгүй
Гүйдлийн төрөл (Ф/В/Гц) 1 / 100 – 240 / 50 – 60
Дууны чадлын түвшин (дБ(А)) < 78
Савны багтаамж (мл) 800
Батарейны төрөл Lithium-ion
Хүчдэл (В) 25,2
Бүрэн цэнэглэсэн батарейгаар ажиллах хугацаа (мин) 50
Стандарт цэнэглэгчээр батарейг цэнэглэх хугацаа (мин) 270
Батерейны цэнэглэгчийн тэжээлийн хангамж (В/Гц) 100 – 240 / 50 – 60
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) 2.6
Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (mm) 235 x 266 x 1130

ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ

  • 25.2В / 2.5A/цаг батарей (2 ширхэг)
  • Зөөлөн бариул
  • Уутгүй шүүлтүүрийн систем
  • HEPA шүүлтүүр, HEPA эрүүл ахуйн шүүлтүүр (EN 1882:1998)
  • Агаар соролтын шүүлтүүр, 2 ширхэг
  • Шүүлтүүр цэвэрлэх хэрэгсэл
  • Эрчим хүчний хяналт, гүйцэтгэлийн 2 түвшинтэй
  • LED бүхий шалны универсаль том хошуу
  • Нарийн хошуу
  • Бүрээсний хошуу ба зөөлөн тоос цэвэрлэх сойз (2 in 1)
  • Сорох хоолой, Металл
  • Цэнэглэгч төхөөрөмжтэй ханын тогтоогч

ХЭРЭГЛЭЭ

  • Паркетан, ламинат, үйсэн, чулуу, хулдаас, PVC гэх мэт бүх хатуу шаланд зориулсан
  • Хивс, хивсэнцэр
  • Дагалдах хэрэгслүүд нь нэхмэлийн гадаргууг зөөлөн цэвэрлэхэд хялбар болгодог
  • Найдвартай цэвэрлэгээ нь шат гэх мэт хүрэхэд бэрх зайд ч үр дүндтэй

ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Нарийн тохируулсан технологи
Идэвхтэй шалны хошуутай төгс зохицсон 25.2 В хүчирхэг батарей. Энгийн горимд оновчтой ажиллах хугацаа 50 мин. 250 Вт мотор, идэвхтэй шалны хошуу, Power Lock, 3 шатлалт уутгүй шүүлтүүрийн систем.

Практик хийцтэй шүүлтүүрийн систем
Циклонон, агаарын оролтын, HEPA эрүүл ахуйн шүүлтүүр бүхий 3 үе шаттай шүүлтүүрийн систем. HEPA эрүүл ахуйн шүүлтүүр (EN 1822:1998) нь гаралтын агаарыг цэвэрлэхэд зориулагдсан. Энгийн 1 даралтаар уутгүй шүүлтүүрийг хоослох боломжтой.

Идэвхтэй шалны хошуу
Моторт булны тусламжтайгаар шороо тоосыг хамгийн оновчтой соруулна. Өндөр маневрлах чадвар нь тавилга доор цэвэрлэхэд маш хялбар болгодог. Олон төрлийн гадаргууг найдвартай сайн цэвэрлэнэ.

БУСАД МЭДЭЭЛЭЛ

Хоёр шатлалт удирдлага

  • Том талбайтай өрх айлуудыг цэвэрлэхэд хангалттай хугацаатай.
  • Нэмэлт хүч нэмэгдүүлэх горимтой.

Цэнэглэгч бүхий ханын тогтоогч

  • Ханын тогтоогчийг ашигласнаар төхөөрөмжийг хурдан бөгөөд хялбархан байрлуулж болно.
  • Хананд байрлуулсаны дараа цэнэглэхэд тохиромжтой.

 

PDF ТАНИЛЦУУЛГА

Cart