Kärcher-ийн 90 жилийн ойд зориулсан SG 4/2 Classic Anniversary Edition уураар цэвэрлэгч нь гайхалтай цэвэрлэгээний үр дүн, өрсөлдөхүйц үнэ, өндөр үр ашигтайгаараа онцлогтой. Бүгд нэг доор дизайн нь төхөөрөмжийг бат бөх, удаан эдэлгээтэй болгодог. Ердөө 7.5 кг жинтэй энэхүү цэвэрлэгч нь ангилалдаа хамгийн авсаархан нь бөгөөд 3 минутын дотор бэлэн болдог, ажиллуулахад маш хялбар. 4 бар даралттай уур нь химийн нэмэлтгүйгээр гүн цэвэрлэгээ, ариутгал хийхэд хангалттай хүчин чадалтай. Ширээ, ундааны аппарат, плита, зуух, хавтанцар зэрэг гадаргууг гялалзсан цэвэр болгодог. Их хэмжээний дагтаршсан тосны бохирдолд зориулж VapoHydro функцийг уур, халуун усны хослолоор сольж ажиллуулж болно. Салдаг усны сав нь дүүргэхэд хялбар. Уурын хоолой, гар шүршигч, цэгэн шүршигч, хүчтэй шүршигч, дугуй сойз, хавтгай сойз, уурын хайч, микрофибер бүрхүүл зэрэг өргөн хэрэгслүүд нь төхөөрөмжийн дотор багтаж байдаг. Нэмэлтээр шалны шүршигч сонголтоор авах боломжтой. Мөн онцгой бэлэг болгон хувцас, хөшиг зэрэг даавууг сэргээх, тэгшлэх зориулалттай хувцасны уурын төхөөрөмж орсон.
SG 4/2 Classic Anniversary Edition – УУРААР ЦЭВЭРЛЭГЧ
SG 4/2 Classic Anniversary Edition уурын цэвэрлэгч нь химийн бодисгүй цэвэрлэгээний VapoHydro функцтэй, бүгдийг нэг дор дизайнтай, жижиг хэмжээтэй ч хүчирхэг төхөөрөмж юм. Энэхүү онцгой хар өнгөтэй (Anniversary Edition) цэвэрлэгч нь 4 бар даралттай уур, 2 литрийн усны сав, 1,350 Вт хүчин чадалтайгаар ган, чулуун, плита, хавтгай гадаргуу, хүүхдийн тоглоом, чимэглэл зэргийг химийн бодисгүйгээр цэвэрлэхэд тохиромжтой.
3,185,000 ₮
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Ус буцалгагчийн багтаамж (л) | 0.5 |
Усны савны багтаамж (л) | 1.5 |
Уурын даралт (бар) | Хамгийн ихдээ 4 |
Хүчин чадал (Вт) | 2,250 |
Уурын температур (°C) | Хамгийн ихдээ 145 |
Цахилгааны кабелийн урт (м) | 5 |
Хүчдэл (В) | 220 – 240 |
Давтамж (Гц) | 50 |
Өнгө | Хар |
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) | 7.1 |
Сав, баглаа боодолтой жин (кг) | 9.5 |
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 460 x 298 x 265 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Сойзтой гар шүршигч: 165 мм
- Гох бүхий уурын хоолой: 2.5 м
- Хувцасны уурын төхөөрөмж
- Гар шүршигчийн микрофибр бүрхүүл
- Дагалдах хэрэгслийн сүлжмэл уут
- Эргономик зөөврийн бариул
- Шүршигч хошуу
- Цэгэн шүршигч хошуу, урт
ХЭРЭГЛЭЭ
- Зочид буудал, хоолны газар, дэлгүүр, барилгын цэвэрлэгээнд төгс тохиромжтой
- Аялалын жуулчлалын чиглэлийн ариун цэврийн бүх төрлийн өрөөний цэвэрлэгээ
- Гал тогооны ажлын талбай, угаалтуур, сорох шүүгээ, усны цоргоны цэвэрлэгээ
- Химийн бодисгүй эрүүл ахуйн цэвэрлэгээ ба ариутгал
- Олон хүн хэрэглэдэг буфет, витрин, шүүгээний цэвэрлэгээ
- Угаалтуур, шүршүүр, ванн, толь, цонхны цэвэрлэгээ
- Амралтын газар, хөлөг онгоц, зуслангийн байшингийн цэвэрлэгээнд тохиромжтой
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Авсаархан бүгд нэг доор дизайнтай
Удаан эдэлгээтэй, бат бөх, үр ашигтай машин. Хэрэгслүүдээ төхөөрөмж дотроо хэмнэлттэй байрлуулж хадгалдаг. Ганц гараараа зөөвөрлөхөд хялбар (ердөө 7.5 кг жинтэй).

Энгийн ажиллагаа
Уураар цэвэрлэгчийг асаах/унтраах даралтат унтраалгатай. LED гэрлүүд нь бэлэн байдал, усны түвшин, засвар үйлчилгээний хугацаа зэрэг мэдээллийг өгнө.

VapoHydro функц
Хүчтэй уур ба халуун усны нэгдэл нь бүх төрлийн бохирдлыг үр дүнтэй задалдаг. Задарсан бохирдол нь амархан угаагдаж, ямар ч үлдэгдэл үлдээхгүй. Маш гүн бохирдлыг ч амархан цэвэрлэж болдог.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Цогц дагалдах хэрэгслүүд
Олон үйлдэлтэй дагалдах хэрэгслүүд: Янз бүрийн гадаргууг цэвэрлэхэд зориулагдсан.
Хэмнэлттэй хадгалалт: Бүх хэрэгслийг төхөөрөмж дотроо аюулгүй байрлуулж болно.
Нэмэлт сонголтоор шалны шүршигч, цонхны шүршигч, даавуун эдлэлийн шүршигч авч болно.
Салдаг усны сав
Усны савыг хүссэн үедээ дүүргэх боломжтой.
Уур эсвэл VapoHydro функцийг удаан хугацаагаар ашиглах боломжтой.
Хүссэн үедээ хэрэглэхэд бэлэн
Асааснаас хойш 3 минутын дотор ажиллагаанд бэлэн болно.
Бүх дагалдах хэрэгслийг нэг дороос хялбархан авах боломжтой.