SE 4 шүршигч сорогч нь гүн цэвэрлэгээний үр дүнг эргономик загвартай хослуулсан олон үйлдэлт цэвэрлэгч юм. Олон төрлийн даавуун гадаргууг ширхэг бүрт нь хүрч, эрүүл ахуйн өндөр түвшинд цэвэрлэх боломжийг олгодог. Kärcher-ийн найдвартай шүршигч сорогч технологи нь өндөр үр дүнтэй цэвэрлэгээ хийхэд баталгаа болдог. Цэвэр усанд Kärcher Carpet Cleaner RM 519 бэлдмэлийг уусгаад, цэвэрлэж буй гадаргуу руу шүршсэний дараа, тодорхой хугацааны дараа суларсан бохирдлын хамтаар буцаан соруулж авдаг. Энэ төхөөрмж нь бага насны хүүхэдтэй гэр бүл, харшилтай хүмүүс, гэрийн тэжээвэр амьтантай айл өрхүүдэд хэрэглэхэд тохиромжтой. Энэхүү төхөөрөмж нь 3-1 олон үйлдэлтэй бүтээгдэхүүн бөгөөд бүрэн ажиллагаатай нойтон, хуурай сорогч болгон ашиглах боломжтой. Том, тунгалаг 4 литрийн багтаамжтай цэвэр усны сав нь цохилтод тэсвэртэй, салгаж болдог тул дүүргэх, хоослоход хялбар. Соруулж авсан бохир усыг тусдаа саванд хураана. 3-1 зориулалтын бариул нь төхөөрөмжийг зөөх, онгойлгох, хаах, бохир усны савыг хоослоход хялбар болгодог. Дагалдах хэрэгслүүдийг төхөөрөмж дээр цэгцтэй хадгалах боломжтой. Ашигласны дараа хялбархан цэвэрлэгддэг тул бүтээгдэхүүн удаан эдэлгээтэй байдаг.
SE 4 Plus – ТООС СОРОГЧ, ХИВС УГААГЧ
SE 4 шүршигч бүхий хивс цэвэрлэгч нь нэхмэл эдлэл болон хивсний гадаргууг эрүүл ахуйг хангах үүднээс гүнд нь хүртэл сайтар цэвэрлэнэ. Гэр бүл хэрэгцээнд болон харшилтай, тэжээвэр амьтантай айлд тохиромжтой.
1,276,000 ₮
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
Орох чадлын хэмжээ / гүйдэл (Вт) | 1000 |
Ажлын өргөн (мм) | 227 |
Цэвэр усны савны багтаамж (литр) | 4 |
Бохир усны савны багтаамж (литр) | 4 |
Хүчдэл (Ф/В/Гц) | 1 / 220 – 240 / 50 – 60 |
Цахилгааны кабель (м) | 6 |
Өнгө | цагаан |
Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) | 7,6 |
Сав баглаа боодолтой жин (кг) | 12,2 |
Хэмжээс (Урт x Өргөн x Өндөр) (мм) | 430 x 385 x 535 |
Стандарт дагалдах хэрэгсэл ID (мм) | 35 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
- Уян сорох хоолой: 2 м
- Шингэн шүршигч хоолой: 2 ш, 0.5 м, Хуванцар
- Шалны шингэн шүршигч хошуу: 227 мм
- Буйдангийн шингэн шүршигч хошуу: 88 mm
- Нарийн хошуу
- Хивс болон шалны шилжүүлэгч бүхий хуурай, нойтон шалны сорогч хошуу
- Буйдангийн хошуу
- Нарийн хошуу
- Бэлдмэл: Хивс болон шалны гадаргуу цэвэрлэгч RM 519, 1 л
- Шүүлтүүр: 1 ш
- Хогны шүүлтүүр уут: 1 ш
ХЭРЭГЛЭЭ
- Хивс
- Даавуун эдлэл бүхий тавилга
- Хивсэнцэр, дрож
- Машины суудал
- Гэр ахуйн нэхмэл эдлэл, жишээлбэл. хөшиг эсвэл дэрний бүрээс
- Орны матрас
ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Kärcher батлагдсан технологи — төгс цэвэрлэгээний үр дүн
Нэхмэл эдлэлийн утасны гүнд нь хүртэл цэвэрлэдэг. Үр дүнтэй шүрших аргаар цэвэрлэх нь хялбар бөгөөд хурдан. Нэхмэлийн гадаргууд чийг бага өгдөг тул хурдан хатдаг.

Цэвэр усны зөөврийн сав
Цэвэр усны савыг дүүргэх, хоослоход хялбар. Цохилтод тэсвэртэй, удаан эдэлгээтэй нэвт харагддаг сав. Цэвэр усны сав төхөөрөмжид буцааж оруулахад амархан.

2-in-1 уян хоолой
Цэвэрлэх үед илүү тохь тухтай байхын тулд шүршигч хоолойг сорох хоолойтой нэгтгэсэн. Түгжигчтэй бариул нь том гадаргууг цэвэрлэхэд үед цэвэрлэгээний бэлдмэлийг тасралтгүй шүрших боломжийг олгодог.
БУСАД МЭДЭЭЛЭЛ
Олон үйлдэлт 3-д-1 бүтээгдэхүүн
Хэрэглээний хувьд олон талтай бөгөөд даавуун гадаргуу дээр шүршээд соруулах, эсвэл зөв дагалдах хэрэгслүүдийн хамтаар хивс, шалыг соруулах боломжтой.
Зөөвөрлөхөд тохиромжтой 3-д-1 бариул
Савыг зөөвөрлөх, онгойлгох, хаах, эсвэл хоослоход тав тухыг хангахаар зохион бүтээгдсэн.
Шүршигч сорох, нойтон болон хуурай тоос сорогч зэрэг эргономик дагалдах хэрэгслүүд
Нэг товчлуураар дагалдах хэрэгслийг хялбархан холбох, салгах боломжтой.
Том хивсэнцэртэй талбайд зориулсан эргономик шүршигч сорох шалны хошуу нь хэрэглэгчдэд нэмэлт тав тухыг санал болгодог.
Олон төрлийн хэрэглээнд тохиромжтой, нойтон болон хуурай тоос сорогчийн өргөн хүрээний дагалдах хэрэгслүүдтэй. Үүнд: хатуу шал болон хивсэнцэрт ашиглах зориулалттай Clips шалны хошуу багтах бөгөөд нойтон, хуурай тоос сорогчийн олон төрлийн дагалдах хэрэгсэлтэй нийцдэг.
Дагалдах хэрэгслүүдийг хадгалахад тохиромжтой, практик хадгалалтын хэсэг
Дагалдах хэрэгслүүд болон шүршигч сорох хоолойг төхөөрөмжийн их биед болон жижиг хадгалах тавиур дээр цэгцтэй хадгалах боломжтой. Ингэснээр бүх зүйл эмх цэгцтэй байж, хэрэгтэй үедээ хаана ч хэрэглэхэд бэлэн байх болно.
Төхөөрөмж дээрх тавиур нь цэвэрлэгээ хийх үед порлон, алчуур болон бусад жижиг зүйлсийг гар дор, хялбархан хүрч болохуйц байдлаар хадгалахад ашиглагддаг.
Практик кабелийн дэгээ нь цахилгаан утсыг хадгалахад хялбар болгох зориулалттай. Энэ нь цахилгаан утсыг эмх цэгцтэй, орооцолдолгүй байлгаж, хадгалах зайг хэмнэхэд тусалдаг.
Шүүлтүүрийн картриджтай тоос сорогч нь хэрэглэгчдэд илүү хялбар, төвөггүй ажиллагааг санал болгодог
Шүүлтүүрийг солих шаардлагагүйгээр сайн тоос соруулах боломжтой.
Цэвэр усны сав
Бат бөх хуванцар хийцтэй ба цохилтод тэсвэртэй.