FC 4-4 шал цэвэрлэгчтэй бол шалыг угаахаасаа өмнө тоос соруулах шаардлагагүй. Учир нь энэ төхөөрөмж нь хуурай болон нойтон өдөр тутмын бохирдлыг нэг алхамд арилгана. Нэг удаагийн цэнэгээр хамгийн ихдээ 30 минут ажиллах тул 90 м² хүртэлх талбайг төвөггүй цэвэрлэх боломжтой. Дагалдах Duo хурдан цэнэглэгч нь ердөө 70 минутын дотор бүрэн цэнэглэнэ. Цэвэр усны савыг дүүргэх, бохир усны савыг хоослох шаардлагатай үед төхөөрөмж гэрлэн дохиогоор мэдэгдэнэ. Төхөөрөмжийг асаасны дараа хоёр бул нь цэвэр усны савнаас автоматаар норж ажиллахад бэлэн болдог. Шалны төрлөөс хамааран усны хэмжээг хоёр төрлийн цэвэрлэгээний горимоор тохируулж болно. FC 4-4 нь хүрэхэд бэрх газруудыг ч цэвэрлэж, үс ноосыг амархан татаж авдаг. Бохир усны сав нь төхөөрөмж доторх бохирдолтой шууд харьцах шаардлагагүй болгож, салгаж угаах боломжтой гигиенийн шийдэлтэй. FC 4-4 өөрөө босоо зогсдог бөгөөд салдаг бариултай тул зай бага эзэлж хадгалах боломжтой. Энэ төхөөрөмж бүх төрлийн хатуу шаланд тохиромжтой. 4 V Kärcher Battery Power солигддог зай нь 4 V-ын бүх Kärcher Battery Power төхөөрөмжтэй нийцдэг.
FC 4-4 Battery Set – ШАЛ ЦЭВЭРЛЭГЧ
Нарийвчилсан цэвэрлэгээ: FC 4-4 нь хуурай болон нойтон өдөр тутмын бохирдлыг хоёр төрлийн цэвэрлэгээний горимоор хурдан, нарийн цэвэрлэнэ. Солих боломжтой батарей болон Duo хурдан цэнэглэгчтэй.
1,456,000 ₮
БАРААНЫ ДУГААР
ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ
| Батарейгаар ажилладаг | ✅ |
| Батарей платформ | 4 V battery platform |
| Цэвэр усны савны багтаамж (мл) | 400 |
| Бохир усны савны багтаамж (мл) | 200 |
| Өнхрөгч булны өргөн (мм) | 300 |
| Шал хатах хугацаа (мин) | ойролцоогоор 2 |
| Дууны түвшин (дБ(А)) | 57 |
| Батарейны төрөл | Lithium-ion |
| Хүчдэл (В) | нэрлэсэн 7,2 – 7,4 – ихдээ 8,4 |
| Хүч (A/цаг) | 2.5 |
| Шаардалагтай батарейны тоо (ш) | 2 |
| Нэг удаагийн цэнэгээр цэвэрлэх талбай (м²) | ~ 90 (2,5 A/цаг) |
| Нэг удаагийн цэнэгээр ажиллах хугацаа (мин) | ~ 30 (2,5 A/цаг) |
| Хурдан цэнэглэгчээр цэнэглэх хугацаа 80% / 100% (мин) | 50 / 70 |
| Цэнэглэх гүйдэл (A) | 2 x 2,5 |
| Батарей цэнэглэгчийн тэжээлийн хүчдэл (В/Гц) | 100 – 240 / 50 – 60 |
| Дагалдах хэрэгсэлгүй жин (кг) | 3,4 |
| Савлагаатай жин (кг) | 6,2 |
| Хэмжээс (Урт × Өргөн × Өндөр) (мм) | 225 x 310 x 1200 |
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ
– Батарей: 2.5 Ah Battery Power (2 ширхэг)
– Цэнэглэгч: 4 V Battery Power хурдан цэнэглэгч (1 ширхэг)
– Олон төрлийн шаланд тохирох бул: 2 ширхэг
– Цэвэрлэгээний бодис: Universal RM 536 шал цэвэрлэгч, 30 мл
– Цэвэрлэгээний сойз
ХЭРЭГЛЭЭ





ОНЦЛОГ ШИНЖ ЧАНАР, АЧ ХОЛБОГДОЛ

Бүгд нэг дор: Хуурай болон нойтон бүх төрлийн өдөр тутмын бохирдлыг нэг алхамд арилгана.
50% цаг хэмнэлт: Том ширхэгтэй бохир татах технологийн ачаар урьдчилж тоос соруулах шаардлагагүйгээр шууд арчиж цэвэрлэх боломжтой. Нэгдсэн үс шүүлтүүр нь үсийг хамгийн үр дүнтэйгээр татаж авна. Шалны ирмэг хүртэл бүрэн цэвэрлэнэ.

Арчиж цэвэрлэх үр дүн нь уламжлалт шалны алчуураас 20% илүү цэвэр бөгөөд ашиглахад илүү тохиромжтой.
2 савны систем: Булнууд нь цэвэр усны савнаас тасралтгүй норж ажиллах бөгөөд бохир ус нь тусдаа бохир усны саванд хуримтлагдана. Хөдөлмөр хөнгөвчилсөн шийдэл: Шалны хувин чирэхгүй, алчуур гараар мушгирахгүй, хүч гарган үрэх шаардлагагүй. Булнуудыг 60 °C-т угаалгын машинаар угаах боломжтой.

Хоёр төрлийн цэвэрлэгээний горим:
Бохирдлын төрөл болон шалны материалаас хамааран булны эргэлт болон усны хэмжээг тохируулж болно. Паркет, ламинат, чулуу, керамик плита, PVC, винил зэрэг бүх төрлийн хатуу шаланд тохиромжтой. Үлдэх чийг маш бага тул шал ойролцоогоор 2 минутын дараа дахин алхахад бэлэн болдог
БУСАД МЭДЭЭЛЭЛ
4 V Kärcher Battery Power
Лити-ион эсүүдийн ачаар удаан эдэлгээтэй, хүчирхэг.
Солигддог зай нь 4 В-ын бүх Kärcher Battery Power төхөөрөмжтэй нийцдэг.
Өөрөө зогсдог, хялбар удирдлагатай
Ажлын завсарлага авах үед төхөөрөмж өөрөө босоо зогсдог тул маш практик.
Тавилга доогуур болон эд зүйлсийн эргэн тойронд төвөггүй цэвэрлэнэ.
Усны савны ухаалаг хяналт
Цэвэр усны сав хоосорч, бохир усны сав дүүрэх үед гэрлэн дохиогоор мэдэгдэнэ.
Тэнцвэртэй систем: цэвэр усны сав хоосрох үед бохир усны сав яг дүүрсэн байдаг.
Төхөөрөмжийг цэвэрлэхэд хялбар
Төхөөрөмж болон бул цэвэрлэх тусгай функцтэй.
Дагалдах цэвэрлэгээний сойзоор үс шүүлтүүрийг амархан цэвэрлэнэ.
Бохир усны савыг аяга таваг угаагч машинд угаах боломжтой бөгөөд бохирдолтой шууд харьцах шаардлагагүй.
Салдаг бариул ба бул хадгалагчтай зогсоол
Өндрийг нь ойролцоогоор 30 см-ээр багасгаж, зай хэмнэн хадгалах боломжтой.
Булнуудыг зогсоол дээр нь цэгцтэй байрлуулж хадгална.
Маш нам гүм
Дууны түвшин ердөө 57 дБ тул таатай, чимээ багатай ажиллана.









